Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор

Археологи бол тийм ч сонирхолтой шинжлэх ухааны салбар биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Индиана Жонс юмуу Лара Крофтын улаан фен л биш бол археологичны ажлыг сонирхох хүн ховор байдаг нь үнэн. Гэвч биднийг компьютер, интернет хоёроор ертөнцийг төсөөлөн суух зуух дэлхийн археологчид нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд тун ер бусын, бүр цочролд ормоор олдворуудыг олсоор байдаг билээ. Зарим нь бүүр Дэлхийн түүхийн тогтсон үнэнүүдийг өөрчлөхүйч байдаг гээч. Харин одоо бүгдээрээ Америктай холбоотой, байж боломгүй таван олдвортой танилцацгаая.

Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор



1. Эртний Египетийн занданшуулсан шарилнаас олдсон кокаин
 
www.caak.mn (13 фото)
 
Колумб Шинэ Дэлхийг нээхдээ өлсөж цангасан хүмүүсээс гадна зөвхөн Америкад л байдаг амьтан, ургамалын танигдаж мэдэгдээгүй төрөл зүйлсийг олсон. Тэр цаг үеэс л хүн төрөлхтөн кокаин гэдэг ургамалын навчтай танилцсан. Тэгвэл одоо кокаин нь саяхан Америк тивээс олдсон зүйл биш гэдгийг дээрхи олдвор нотлоод байна. 1992 онд Германы эрдэмтэд нэгэн муми-г олж, судлахдаа түүний үс, арьс, яснаас нь гашиш, навчин тамхи, кокаины ул мөрийг илрүүлжээ. За, гашиш-ийг бол Азиас тээвэрлээд авчихаж болно, гайхах зүйл үгүй. Египетийн фараонууд бол бурхан мэт л эрх дархтай байсан. Харин навчин тамхи болон кокаин нь зөвхөн Америкад л байдаг ургамалууд шүү дээ. Тэгтэл хэдэн мянга жилийн өмнө, Египетийн пирамидууд кокаин татаад, зугаацаж байж. Энэ бол орчин үеийн Холливуудын оддын хэн нэгний шарилнаас зөвхөн Венера гариг дээр л ургадаг ургамлын ул мөр олдож байгаатай ижил сонирхолтой нээлт юм. Тэгэхлээд Америк тивд хөл тавьсан анхны Европ хүн нь Колумб биш байжээ.
 
www.caak.mn (13 фото)
 
Ийм зүйл байж болохгүй гэж, эрдэмтдийн нэмэлт баг ахин туршилт хийжээ. Гэтэл судалсан гурван муми бүрийн нэгнийх нь биенээс никотин илэрч байв. II Рамзес хааны биенээс хүртэл навчин тамхины навч олджээ. Тэр битгий хэл их хааны ходоодноос нь үхсэн тамхины хорхой олдсон байна.
www.caak.mn (13 фото)


2. Нью-Мексико-гоос олдсон чулуун дээр байсан эртний Египетийн тэмдэглэгээ
 
www.caak.mn (13 фото)
 
Энэхүү 90 тонн жинтэй чулууг АНУ-ын Нью- Мексико хот дахь Альбукерээс холгүйхэн олжээ. Дээр нь эртний хэлээр арван зарлигийг буулгасан байв. Дэлхий дахины эрдэмтэд үүнийг зэрэг судалж, ийм зүйл байх боломжгүй хэмээн гайхшаа барцгаажээ. Чулуун дээр эртний Еврей болон Грек үсгүүд байдаг аж. Өөрөөр хэлбэл үүнийг бичсэн тэр балар эртний хүн нь дор хаяж хоёр хэлээр ярьдаг Самар хүн байсан байх магадлалтай гэнэ. Гэвч археологийн мэдлэгтэй ямар ч хүн ийм зүйл өлхөн хийж чадна. Дашрамд дурьдахад уг чулууг олсон гэх залуу хожим нь эртний олдворыг хуурамчаар үйлдсэн хэргээр шүүхийн хаалга татсан ч ямар ч нотолгоогүй учраас суллагджээ. Ямартай ч эрдэмтдийн таамгаар уг бичвэр нь 500-2000 жилийн өмнөх зүйл байж магад юм байна. Тийм бол эртний Египетчүүд л яах аргагүй Америк-т хөл тавьж байсан нь улам батлагдаж байгаа юм.
 
www.caak.mn (13 фото)


3. Мексик дэхь эртний Ромын баримал
 
www.caak.mn (13 фото)
 
3-р ангийн боловсролтой болон Гуугл ашиглах боломжтой хэн ч гэсэн өнөөдөр Италийн Ром болон Мексик хоёрыг хичнээн хол зайтай болохыг мэднэ. Ромын эзэнт гүрэн Африк болон Английг эзэлсэн ч гэсэн Мексик-т огт хүрээгүй билээ. Тэдний хувьд Америк тив гэж огт байгаагүй зүйл гэхэд болно.
 
www.caak.mn (13 фото)
 
Тэгвэл яагаад Мексикээс олдсон эртний Ромын баримал шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарих болов? 1933 онд нэгэн археологич Мехико-гоос 64 км зайтай байдаг газар малтлага хийж байгаад, эртний Ромчуудын нас барагчдынхаа бунханд хийдэг байсан барималыг олжээ. Малтлага хийсэн газар нь газрын хоёр давхарыг доор, олон зуун жил хүний гар хүрээгүй байдалтай байсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Тэгэхлээр хэн нэгэн тоглосон, эсвэл худал хэлсэн гэх баримт огт байхгүй гэсэн үг. Мэдээж 1933 онд Колумб Америкийг нээчихсэн байсан л даа. Гэвч албан ёсны өгөгдлөөр 1519 оныг хүртэл Мексик-т нэг ч цагаан арьстай хүн хөл тавьж үзээгүй байсан гэдэг. Тэгэхлээр ийм хол газар Ромын барималыг чирч явах ямар хэрэг байсан юм бол? Энэхүү хөшөөг эртний Ромынх гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа вэ гэхлээр царайны төрх, хийц гээд хамгийн жижиг деталь бүр нь Манай Эриний Хоёрдугаар зууны үеийн Ромын урлагийн бүтээл гэдгийг нь эргэлзээгүй гэрчлэх ажээ.
 
www.caak.mn (13 фото)
 
Яаж Ромын баримал Мексикт хүрсэн бэ? Нууц нууцаа нээдэгчлэн, 1982 онд нэгэн усны археологич Рио-де-Жанейрогийн боомтоос холгүйхэн эртний Ромын, 3-р зууны үеийн ваар савыг олжээ. Дараагаар нь далайн ёроолоор мөн л эртний Ромын хоёр ч сөнөсөн хөлөг онгоцыг олсон байна. Бразилийн эрх баригчид энэ явдлыг дэлхий дахинд мэдэгдэлгүй өнгөрөөхөөр шийдсэн бөгөөд тун удалгүй хүмүүс мартаж эхэлжээ. Тэд Мексикийг Ромчууд биш, Португальчууд л анх нээсэн гэх түүхэндээ дуртай юм байлгүй. Мэдээж бид энэ баримтын дагуу Бразильчуудтай маргаж болно.


4. Мэн мужаас олдсон Норвег зооснууд
 
www.caak.mn (13 фото)
 
1957 онд Америкийн Мэн муж дахь эртний оршин суугчдын амьдарч байсан газарт томоохон малтлага хийжээ. Тэд вааран савны хэлтэрхий, сумны хугархай гээд байдаг л зүйлсийг олж байтал, гэнэт нэгэн сонирхолтой зоос гарч ирсэн байна. Эхлээд үүнийг XII зууны Английн пенни байна гэж үзээд, 21 жилийн турш музейд хадгалжээ. Гэтэл нэг өдөр мэргэжлийн судлаач эдгээр зоосыг хараад, Олаф хааны үеийн Норвег мөнгө болохыг нь нотолсон байна. Олаф хаан нь 1065- 1080 оны хооронд төрийн эрхийг барьжээ. Өөрөөр хэлбэл энэ зоос нь Олаф хааны төр барьсан 15-хан жилд Норвег-т ашиглагдаад л, алга болсон юм байна. Харин Америкийн Мэн мужийн эртний индианчуудын суурингаас олдсон нь хачирхалтай. Энэ зоос яаж энд хүрснийг таахын аргагүй юм.

 
www.caak.mn (13 фото)


5. Нью-Мексик дэхь эртний япон хэл.
 
www.caak.mn (13 фото)
 
Нью-Мексико-д “зуни” гэдэг ер бусын овог аймаг амьдардаг. Тэд бол байдаг л нэг овог аймаг. Гэвч ярьдаг хэл нь дэндүү өвөрмөц ажээ. Сонсоод байхад япон хэлтэй тун төстэй. Нэнси Дэвис хэмээх оюутны судалгаагаар эртний япончууд, эртний Индианчуудтай холбоотой байсан нь тогтоогдсон байна. Тэрээр анх зуничуудын өгүүлбэрийн бүтэц, үгсийн дуудлага, үйл үгс гээд бүх зүйл нь япон хэлтэй тун төстэй гэдгийг илрүүлжээ. Түүнчлэн зуничуудын хэл нь ойр хавийнхаа бусад овог аймгийнхтай огт төсгүй гэдгийг ахин сануулмаар байна. Нэнси цаашид судлаад, зуничууд яг япончууд шиг ихэвчлэн гуравдугаар бүлгийн цустай бөгөөд ижил төрлийн өвчнөөр өвддөг болохыг нь тогтоожээ. Тэрээр: 12-р зууны үед Японы буддистууд Калифорнийг зорьж, дараа нь тивийн цөмрүү аялан, тэндээ суурьшсан гэж үзсэн байна.
 
www.caak.mn (13 фото)

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()