Тилапиа буюу зебра загасаар амттай хоол хийх арга

2012-04-15, 18:02
24,494

Өргөст хэмхний зууштай тилапиа загастай амтат хоол хийх талаар зөвлөгөөг танд хүргэх гэж байна. Ер нь бол одоо бидний заах хоолонд ямар ч загасыг ашиглаж болно. Гэхдээ тилапиа загасны мах хамгийн тохиромжтой. Тилапиа гэдэг нь цагаан өнгийн, нягтрал ихтэй, амт, тэжээл сайтай загас юм. Ингээд юуны түрүүнд хоолныхоо орц, хийх заавартай танилцацгаая.

Тилапиа буюу зебра загасаар амттай хоол хийх арга


1-р алхам, орц
4 хэрчим тилапия загасны мах
100 грамм талхны нухсан сухарь
Жижиглэж үрсэн пармезанаас тал стакан
1 лимон
100 грамм зөөлрүүлсэн цөцгийн тос
Дурын хатаасан нунтаг ногоо
Тугалган цаасыг арчих зориулалтаар ургамалын тос
Давс, перец



2-р алхам
Эхлээд загасны махаа усаар угаагаад, цаасан алчуураар арчиж, чийггүй болгоно.

Лимоны нарийн ширхэгтэй үрэгчинд хийж, зөөлөн цөцгийн тосонд хутгана.

Тугалгаа эхлээд есийн тосоор сайн арчих хэрэгтэй. Энэ хоорондоо шарах шүүгээгээ 180 градус хүртэл нь халаана.

Талхны үйрмэг сухарь, нунтагласан пармезан, хатаасан ногоо, давс, перецээ хольж, нэг саванд хийнэ. (энэ зааварт цагаан перец ашигласан байгаа)



3. Загасны махны хэрчим бүрт лимоны соусаа түрхэж, түрүүн хольсон нунтаг дээрээ тавьж, сайн бүрж өгнө.



4. Нунтаг амтлагчийн хольцоо загас дээр сайн наалдуулж, шавуулахын тулд базаж өгөхөд илүүдэхгүй.
Ингээд бүрсэн махнуудаа тосолсон тугалган цаасан дээр зэрэгцүүлэн тавина.

Ургамалын тос дээрээс нь бага зэрэг асгаад, халааж бэлдсэн зуухандаа хийж, 20 минут дээр тавина. Энэхүү зааврыг явуулсан хүн нь загасыг хоёр талаас нь тус бүр 10 минут хайрсан байна.



5. Загас болж байх хооронд зуушаа бэлдэцгээе.

Үүний тулд бидэнд юу хэрэгтэй гэвэл:
4-5 том өргөс хэмх
2 ширхэг улаан сонгино
3-4 хумс сармис
1 ширхэг чинжүү юмуу чили
Кинза
Тал лимоны шүүс
3-4 цайны халбага оливын тос, давс



6. Сонгино, сармис хоёроо цэвэрлээд, перец, чили -гээ дундуур нь хувааж, үрнээс нь салгана. Гашуун нясуу амт, халуун ногоонд дуртай хүн бол үрийг нь үлдээж болох юм. Сонгино, сармис, чили болон кинза –гаа жижиглэж хэрчинэ.



7. Өргөст хэмхний хоёр үзүүрийг нь тайрч аваад, дөрвөлжин хэлбэртэй болгож хэрчинэ.



8. Бусад ногоотой холино.
Тал лимоны шүүсийг нь шахаж гаргаад, дээр нь оливын тос, давс нэмж, өтгөвтөр зуурмаг болтол нь хутгана. Дээрээс нь хэрчиж бэлдсэн ногоогоо нэмж хутгаад, ногооны амтлагч бэлэн.



9. Бэлэн загасаа ногооны хачиртайгаа хольж, шинэхэн хатаасан ногоо болон лимоны хэрчмээр чимэглэнэ.



10. Маш амттай, шүүслэг бас шинэлэг мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна. Сайхан хооллоорой.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()