Гар утасны хувьслыг гэрэл зурагнаас харвал

Өнөөдөр бидний хувьд өдөр тутмын хэрэглээ маань болсон гар утас хэмээх технологи нь дээхэн үеийн хүн төрөлхтний төсөөлөлд ч байгаагүй биз ээ. Гэхдээ л үргэлж шинийг эрэлхийлж, урагш тэмүүлж байдаг хүн гээч амьтан хоорондоо алсын зайнаас харилцах бүх аргыг хайсаар, шинэ содон зүйлс зохион бүтээсээр иржээ. Ингээд өнөөдрийн бидний хэрэглэдэг гар утас бий болтлоо ямар замыг туулж, ямар хэлбэрээр хөгжиж ирснийг фото баримтаар олж мэдэцгээе. Мэдээж дээхэн үеийн хүмүүс ийм зүйл хийж байхдаа одоогийн iPhone болон android утасны өвөө, эмээг бүтээж байгаагаа мэдээ ч үгүй байх. Гэхдээ санамсаргүй зүйл гэж байдаггүй, тэмүүлэл байгаа цагт гайхамшиг заавал биелдэг гэдгийг нэгэн жишээ энэ биз ээ.

Гар утасны хувьслыг гэрэл зурагнаас харвал



1. Германы цагдаа нуруундаа антенныг нь үүрсэн радио аппаратаар мэдээлэл хүлээн авч байна. Мэргэжил нэгтэн нь түүний радио төхөөрөмжид ирсэн мэдээллийг тэмдэглэн авах ажээ. 1925 он.



2. Телефон утасны ашиг тусыг нийтэд таниулах үүднээс гурван дугуйт мотоциклийг утас болгон янзалжээ. Мотоциклийн дугуйн дээр “Ертөнцийг хурууны үзүүрээр” гэсэн бичиг байх ажээ. 1932 оны 6 сарын 20-ны өдөр.



3. Америкийн Белл (Bell Telephone Company) утасны компаний бүтээсэн зөөврийн утасны аппарат. 1923 он.



4. Зүүнээс баруун гар тийш харах: Британий цэргийн дарга сэр Жон Дилл (1881-1944), Америкийн генерал Жорж Маршалл (1880-1959) болон адмирал Луис Маунтбаттен (1900-1979) нар Дэлхийн Хоёрдугаар дайны үед утас хэрэглэж байгаа нь. 1942 оны хавьцаа.



5. Утасгүй радио холбоогоор тоноглогдсон автобусыг анх яаралтай мэдээлэл дамжуулах зорилгоор ашиглаж байжээ. «GPO Mobile Call Office Unit» гэж нэрлэдэг бөгөөд Лондонгийн Royal Festival Hall –д байрлуулдаг байв. 1955 он.



6. Францын дуучин, жүжигчин Жонни Холлидей нь «Point de Chute» (эсвэл «Falling Point») киноны зураг авалтын үеэр. 1970 оны 5 сарын 28-нд.



7. Pye Telecommunications – ийн бүтээсэн утасны системээр холбогддог зөөврийн радио – телефоныг “Өнөөдрийн холбоо - маргааш болон ирээдүйд” гэдэг нэртэй зохиогдсон үзэсгэлэн дээр танилцуулж байна. Лондонгийн Royal Lancaster Hotel-д болсон уг үзэсгэлэн нь 1972 оны 4 сарын 11-нд зохиогдож байжээ. Тэр үеийн утаснууд тэнгэрт хадсан үнэтэй, байсан бөгөөд ярианы төлбөр нь асар өндөр байсан аж.1972 оны 4 сарын 11-нд.



8. «Sigue Sigue Sputnik» хамтлагийн басс гитарчин Тони Жеймс нь өөрийн найз бүгүй Жанет Стрит Портерийн хамт гар утсаараа ярьж байхдаа зургаа даруулжээ. Энэ зургийг дарсан 1986 онд гар утас нилээн өргөн тархсан байв.



9. Toshiba компаний 500 загварын шинэ видео утас. Зурагт энэхүү утсыг Toshiba-гийн Токио дахь төв оффист 1968 оны 5 сарын 6-ны өдөр туршиж байна. Өнөөдрийн гар утасны видео дуудлага хийх боломжийг тэртээх 30-40 жилийн өмнө нээсэн байсныг эндээс та харж байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()