“Жаргалтай мөчүүд” фэйсбүүк зургийн уралдаан

2012-04-12, 02:05
16,245

Фото зургийн уралдааны удирдамж. Монгол Шуудан компаниас Фейсбүүк хэрэглэгчдийн дунд “Жаргалтай мөчүүд” сэдвийн хүрээнд фото зургийн уралдаан зарлаж байна. Энэхүү уралдааны зорилго нь таны гэр бүл, хайртай хүн, найз нөхөдтэйгээ хамт авахуулсан жаргалтай мөчүүдийн нандин зургуудаа фейсбүүк хэрэглэгчдийн дунд хуваалцан бусдад аз жаргал инээд хөөр бэлэглэхэд оршино. Түүнчлэн аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн зурагаа ил захидал болгон нийтийн хүртээл болгох ховорхон боломжийг бид таньд олгож байна.

“Жаргалтай мөчүүд” фэйсбүүк зургийн уралдаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 

Хэн оролцож болох
-    Facebook хэрэглэгч байх
-    www.facebook.com/mongolpost хуудсанд like дарсан байх

Фото зурганд тавигдах шаардлага, анхаарах зүйлс
-    “Жаргалтай мөчүүд” сэдэвийн дагуу байх
-    Дижитал аппарат, гар утас ямар ч хэрэгсэлээр авсан байж болно
-    Тус фото зураг нь оролцогчийн өөрийн өмч  байх
-    Нэг хэрэглэгч 1 фото зураг явуулна
-    Зохисгүй агуулга, хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй
-    Бүтээлийг явуулахдаа дараах мэдээллүүдийг /facebook нэр, e-mail хаяг, утасны дугаар/  заавал хавсаргасан байна.
-    Зургандаа оноосон нэр өгсөн байх

 

Шагналын сан:
I  байр  - HTC Touch Pro II гар утас хожих ба шалгарсан фото зураг энэ зуны ил захидал болно
II байр - Sanyo фирмын Full HD гар видео камер
III байр - Чингис хааны алтан марк

Шалгаруулалт:

Эхний шат
Facebook хэрэглэгчдээс хамгийн олон like, share цуглуулж чадсан 20 фото зураг дараагийн шатанд шалгарна. Нэг share хийсэн тохиолдолд 2  like- авсанд тооцно. Жишээ нь тухайн зураганд 1 like, 1 share хийгдсэн тохиолдолд нийт 3 like авснаар тооцно.

Хоёрдугаар шат
Шалгарсан нийт 20 фото зургаас “Монгол Шуудан” компанийн шүүгчдийн бүрэлдэхүүн 3 ялагчдыг тодруулна. Шагналыг  5 – р сарын 14 – ны Даваа гарагт гардуулна.

Фото зургийг хүлээн авах
Фото зургийг 4-р сарын 11 - ний өдрөөс marketing@mongolpost.mn хаягаар 5-р сарын 11-ний Баасан гарагын 24:00 цаг хүртэл хүлээн авна. Шаардлага хангасан зургийг тухай бүрт Facebook хуудсанд байрлуулах болно.


Like дарж тэмцээнд оролцох эрхээ авах сайт. www.facebook.com/mongolpost




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.