Дэлхийн хамгийн том хөхтэй эрэгтэй

2012-04-06, 18:35
19,391

Хятадын 53 настай фермер Гуо Фанг нь зургаан размерийн хөхтэй нэгэн ажээ. Зургаан размерийн хөх бол зарим бүсгүйчүүдийн мөрөөдөл төдийгүй олон мянган доллар төлөн байж, мэс заслын орон дээр хэвтэх шалтгаан нь болдог зүйл билээ. Гэвч насны намар нь налайсан эр хүний хувьд ийм хөх бол жинхэнэ илүүц зүйл байлгүй яах вэ. Гуо Фанг нь энэхүү хөхнөөсөө болоод ажлаа тайван хийж чаддаггүйн дээр нуруу нь өвдөж, зүрх нь доголддог талаар гомдоллож байгаа аж.

Дэлхийн хамгийн том хөхтэй эрэгтэй


 

Тэрээр орон нутгийн эмч нартаа хандаж, төрөл бүрийн уламжлалт анагаах ухааны аргуудыг туршиж байсан боловч тусыг эс олжээ. Бээжингийн эмч нар хүртэл түүнд тус хүргэж чадахгүй байгаа гэнэ. Эмч нар түүнд эм өгч, хөхний ургалтыг зогсоохыг оролдож байгаа боловч хөх нь улам томорсоор байгаа ажээ. Гуо Фанг хэлэхдээ: “Хэрэв ойрын хугацаанд эмч нар цээжин дээрхи энэ илүүдэл эрхтнийг маань тайрч авахгүй бол би өөрөө үүнийг хийх болно” -гэжээ.

 

30 жил мэргэжлээрээ ажилласан хөхний клиник эмнэлгийн эмч Чан Лилан нь анх удаагаа ийм тохиолдлыг харж байгаагаа мэдэгджээ. Ямар байгалийн шалтгаантай болоод Гуо-г ийм хөхтэй байгаа тэд шинжилж, илрүүлэхээс нааш мэс засал хийхгүй гэдгээ хэлсэн байна. Профессор Гаойонг Хонг хэлэхдээ: “Бид цусны болон бүх төрлийн нарийн шинжилгээг хийсэн боловч Гуо-гийн биенээс хэрээс хэтэрсэн ямар нэгэн бодис, генетикийн өөрчлөлт, хорт хавдрын эс зэргийг огт олоогүй. Харин түүний өөхний эд эсүүд нь хурдацтай өсдөг байх магадлалтай хэмээн тааварлах төдий л байна.”- гэжээ. Харин дэлхийн хамгийн том “эр хөх”-ний эзэн энэ залуу яаж амьдрах юм бол?...

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()