50 настай Жим Керри гурав дахь эхнэрээ Оросоос “сонгожээ”

Холливуудын дэвжээнд гэрэлтэх өвөрмөц бөгөөд тод оддын нэг болох Жим Керри (Jim Carrey) ахин дурлажээ. Түүний дурлал хайрыг булаасан шинэхэн амраг нь 23 настай Анастасия Виткина хэмээх орос бүсгүй юм. Оюутан бүсгүй Жим Керри-гийн шархалсан зүрхийг анагаахын сацуу зүрх сэтгэлийг нь өөрийн болгосон байна. Ямартай ч бидний хайртай жүжигчин маань гурав дахь удаагаа хуримаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийнх нь хамгийн сүүлчийнх нь бөгөөд хамгийн аз жаргалтай нь байна гэдэгт итгэлтэй байгаа юм. Ингээд Холливуудын одыг өөртөө дурлуулсан ээлжит орос бүсгүйн зургуудтай танилцана уу.

50 настай Жим Керри гурав дахь эхнэрээ Оросоос “сонгожээ”


www.caak.mn (8 фото)

Анастасия хоёр сарын өмнө Жим Керри-гээс гэрлэх санал авчээ. Дурлалт хосууд тун удахгүй нижгэр хурим хийх бодолтой байгаа аж. Оюутан бүсгүйн ер бусын гэмээр хошин шогийн мэдрэмж нь Жим Керриг соронзон мэт татсан байна. Хошигнол болгонд нь нулимсаа гартал инээдэг бүсгүйтэйгээ тэрээр аль болох түрэгхэн шиг хууль ёсны дагуу ханилан суух бодолтой байгаа гэнэ.
 
www.caak.mn (8 фото)

Playboy-ийн загвар өмсөгч Женни Макартни-гаас салсныхаа дараа Жим Керри нь “ахин хэзээ ч гэрлэхгүй” гэдгээ зарлаж байсан. Гэвч, "хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл" гэдэг үгний утгыг нотлох гэсэн мэт тэрээр намрын нэгэн сайхан өдөр Анастасия-тай танилцжээ. Танилцаад хэдэн сар болсны дараа Жим Керри нь Анастасия-д 100,000 долларын үнэ бүхий бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэсэн байна.


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()