Цар тахлын үеэр дэлгүүр орохоос татгалзаж, бүх хүнсээ өөрсдийн гараар олдог болсон хос

Канад хос коронавирусын үеэр дэлгүүрийн лангуунаас үлдэгдэл бараа цуглуулахаас залхжээ. Тиймээс тэд бүх хүнсээ өөрсдийн гараар бэлтгэх талаар судалж эхэлсэн боловч санасан шиг нь хурдан бүтсэнгүй. Гэвч маш удаан хугацааны төлөвлөгөө, хичээл зүтгэл, тэвчээр шаардсан ажил нь эцэстээ тэдэнд үр өгөөжөө өгсөн байна. 

Цар тахлын үеэр дэлгүүр орохоос татгалзаж, бүх хүнсээ өөрсдийн гараар олдог болсон хос
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Крис, Стефани (Chris, Stephanie) хоёр Канадын Пендер хэмээх бяцхан аралд амьдардаг бөгөөд шинээр сонгосон хэв маягаа өдөр тутмын амьдралдаа  нэг жилийн турш туршиж үзэхээр шийдсэн аж. Ингээд тэд энэ хугацаанд ямар ч бүтээгдэхүүн дэлгүүрээс худалдан авалгүй, зөвхөн байгалийн хүнсээр хооллох болсон байна. 

Эхний гурван долоо хоног хосуудын хувьд хамгийн хэцүү байсныг дурьдсан байлаа. Хэдийнээ дадал болсон сахар, кофейн, алкохолын хэрэглээ бие организмд нь шаардагдагдаж байсан ч тэд сонголтоо эрхэмлэж, хэцүү байсан ч тэссэн гэнэ. 

Залуус хэсэг хугацааны өмнө ногоо тарьж байсан тул өөрсдийн гэсэн цэцэрлэгтэй болсон аж. Тиймээс ургамлын гаралтай хүнсний хомсдолгүй байв. Зуны улиралд тэд ногоонуудаа хатааж, хөлдөөх зэргээр хадгалсан байна. Хүнсний ногоо хангалттай байсан ч тэд цагаан хоолтон биш учир мах идэхийн туйлын хүслэн болсон гэв. 

Дараа нь хосууд тахианы саравч барьж тахиа, нугас, цацагт хяруул үржүүлж эхлэв. Крис далайд загасчилж, цаашлаад сам хорхой, наймаалж агнах болсон бол Стефани халаалттай хүлэмжинд цаг заваа зориулж лууван, нишингэ, рутабага, байцаа тариалдаг болжээ.

Хэсэг хугацаанд хосууд хоолны дэглэм нь хангалттай байгаа эсэхэд эргэлзэж байв. Тэд иодын дутагдалд орохгүйн тулд хоолондоо далайн замаг нэмэх санааг олсон байлаа.

Тэд одоогийн байдлаар 5 сарыг ийм замаар ардаа үдээд байгаа гэнэ. Хосууд сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг ч заримдаа кафе ороод амттай хоол идэж, кофе ууж суухыг хүсдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()