Юнивишн компани байгуулагдсаны 1 жилийн ойг тохиолдуулан энэхүү уралдааныг зарлаж байгаа бөгөөд тус уралдаан нь цаашдаа уламжлал болж, тодорхой давтамжтайгаар зохиогдох юм.
UNIVISION CREATIVE CONTEST 2012 нь дотроо олон төрлийн уралдаануудтай ба оролцогч нь хүссэн хэдэн ч төрөлд өөрийгөө сорих боломжтой.
Уралдааны төрлүүд:
1. Фото зураг
2. Видео бичлэг
3. Дууны уралдаан
4. Фото мисс
5. Шилдэг нийтлэлийн уралдаан зэрэг юм.
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
Уралдаан нь бүхэлдээ онлайн хэлбэрээр явагдах бөгөөд оролцогч нь
happyfamily.univision.mn сайтын “Уралдаан” гэсэн хэсэгт байрших уралдааны журмуудтай танилцсаны дараагаар бүтээлээ
contest2012@univision.mn хаягаар илгээнэ. Шаардлага хангасан бүтээлийг Юнивишнийн зүгээс өөрийн вэб хуудсандаа байршуулна.
Шагналын сан:
Оролцогчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ шингэсэн шилдэг бүтээлүүдийн төрөл тус бүрээс нь эхний 3 байр буюу нийт 15 шилдэг бүтээлийг шалгаруулан iPAD, iPHONE, LED TV, Гурвалсан үйлчилгээний эрх болон бусад зүйлсээр шагнана.
Хамгийн гол нь таны ирүүлэх бүтээл критив шинжийг тусгасан өвөрмөц, шинэлэг, бүтээлч шинжтэй байвал илүү шалгарах магадлалтай гэдгийг анхаарна уу.
Уралдаан тус бүрийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдан 2012.04.30–нд эцсийн дүнгээ гаргах тул UNIVISION CREATIVE CONTEST 2012 уралдааны удирдамжтай
happyfamily.univision.mn сайт руу хандаж танилцана уу. Мөн
7711-8811 утаснаас лавлаж болно.
Юнивишн компанийн зүгээс 1 жилийн ойдоо зориулан олон төрлийн сюрпризийг Та бүхэндээ барьж байгаа бөгөөд эхнийх нь энэхүү 5 төрлийн онлайн уралдаан юм.
Нас, хүйс, шашин шүтлэг, мэргэжил харгалзахгүй хүссэн хэн бүхний өмнө
"UNIVISION CREATIVE CONTEST 2012" нээлттэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.