Жиргээчид, facebook-чид спортоор өрсөлдөнө

2012-03-30, 22:32
12,770

Жиргээчид, facebook-чид ээ, хамт олон, найз  нөхдөөрөө баг бүрдүүлэн спорт өдөрлөгтөө оролцоорой гэсэн зар мэдээллийг нэгэн ажилсаг  жиргээч Өсөхөө цацаж байна. “Хүн, хөдөлгөөн, хөгжил” нэртэй спорт өдөрлөг маргааш буюу 2012 оны 03 дугаар сарын 31-ний бямба гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно гэж өөр нэгэн жиргээч нэмэлт мэдээлэл өглөө.

Жиргээчид, facebook-чид спортоор өрсөлдөнө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хавтгай ертөнц дэх энэ багийн нэгэн идэвхтэй гишүүн ажээ. Тэрбээр 15200 орчим дагагчтай, 1000 гаруй удаа жиргэсэн гэсэн статистик байна. Жиргээч, facebook-чдийн халуун ам бүлийн нэг гишүүн Засгийн газрын тэргүүн С.Батболд твитерчин залуучуудын санаачилгаар зохион байгуулах спорт өдөрлөгт оролцож сагс  тоглохын зэрэгцээ залуустай уулзан яриа хөөрөө өрнүүлэх ажээ. Ерөнхий сайдын багт  хамгийн олон дагагчтай Өсөхөө лав багтсан байна.


Сагс, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн явагдах энэхүү өдөрлөгт 500 орчим твитерч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Энэ дашрамд дуулгахад БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр 11500 удаа жиргэсэн, түүний ийн бичсэнийг нь 8800 гаруй хүн уншсан байна. Твитер ерөнцөд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин нарын нэр бүхий улстөрчид идэвхтэй жиргэдэг ажээ.











Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.