Одоо охины үсийг угаахын тулд нэг долоо хоног хэрэглэх шампунь болон дөрвөн цагийн хөдөлмөрийг зарцуулдаг байна. Харин үсээ самнахын тулд охин цаг гучин минутыг зарцуулдаг ажээ.
Наташа Мораес де Андраде-гийн үсний арчилгаанд жилдээ 600 доллар зардаг нь Бразиль-д амьдардаг ядруу айлын хувьд хүнд ачаа болдог байна.
Ээж нь Наташа Мораес де Андраде – ийг ятгаснаар, үсээ тайруулахыг нь зөвшөөрүүлжээ. Охин ч үсэндээ түүртээд хэцүү байх болсон юм байна. Учир нь хэтэрхий гоё үсээ хайрлаж хамгаалахын тулд тэрээр сургууль дээрээ үсээ гартаа өргөж явах шаардлагатай болох мэтийн хүндрэлтэй тулгардаг ажээ.
Наташа-гийн гэр бүл Рио-де-Жанейро дахь ядуусын хороололд амьдардаг. Хажуу айлынх нь хүүхдүүд тэдний цонхны доор цуглараад, “Рапунзель, Рапунзель, үсээ доош нь буулгаач”- гэж орилолдон тоглодог ажээ.
Гудманд таарсан танихгүй хүмүүс Наташагийн зургийг байнга авч, эргэж харах энүүхэнд бөгөөд үсээ тайруулахгүй байхыг зөвлөдөг байна.
Харин одоо 12 настай балчих охины унаган үсийг 5,5 мянган доллараар зарахаар болжээ.
Наташагийн ээж Наташа Мораес де Андраде – гийн хэлснээр охин нь урт үснээсээ болоод сургууль, гэр хоёрын хооронд явахаас өөр газраар дураараа явж болохгүй, бас биеийн тамираар хичээллэж чаддагүй ажээ.
“Би өөрийнхөө урт үсэнд хайртай. Түүнийгээ тайруулбал их л гуниглах байх даа. Гэхдээ урт сайхан үсийг сайхнаар нь хадгалахын тулд байнга арчилж тордох нь үнэхээр хэцүү.” -гэж Наташа хэлжээ. Охин 5,5 мянган доллараар үсээ зараад, үүгээрээ өрөөгөө засварт оруулах зорилготой байгаа аж. Наташа богинохон үстэй болоод хамгийн түрүүнд наран шарлагын газарт очихыг хүсдэг байна. Учир нь урт сайхан үсэнд нь давслаг орчин маш муу нөлөөтэй тул далайн эрэгрүү зүглэж чаддаггүй байжээ.