Хятадын топ 10 дуураймал компани

2012-03-26, 22:33
23,558

Дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хуулбарлан, хуурамч шошго хадаж, зах зээлд нийлүүлдэгээрээ алдартай газар бол Хятад билээ. Тэгвэл саяхнаас Хятадууд Дэлхийн томоохон компани, худалдааны төвүүдийг нэр, үйл ажиллагааны чиглэл, барилга, байгууллагын бүтэц гээд бүх талаар нь хуулбарлаж эхэлсэн байна. Эдгээр хуулбарласан компани, үйлчилгээний төвүүд нь Хятадад өөрсдийн байр сууриа тогтоож, дотоодын зах зээлд нь нэвтрэх хүсэлтэй жинхэнэ брэндүүдэд томоос том хаалт болж байгаа юм. Зарим нэг нь албан ёсны борлуулагч байдаг боловч дийлэнх газрууд нь тухайн алдартай компаний логоны өнгөнөөс эхлүүлээд бүх зүйлийг нь хуулбарлаж байгаа ажээ. Ганц хоёр компаниар эхэлсэн энэхүү хууль бус ажиллагаа өдгөө Хятад даяар тархсан бүхэл бүтэн хулгайлсан санааны “хулхи” сүлжээ болон өргөжсөөр байна. Ингээд “топ” 10 хуурамч компанитай танилцацгаая.

Хятадын топ 10 дуураймал компани


www.caak.mn (10 фото)

1. Apple-ийн дэлгүүрүүд
Саяхан Хятадын хэд хэдэн хотод хуурамч “Apple Store” дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байсныг илрүүлснээр Хятад төдийгүй АНУ-д дуулиан тарьсан. Apple-ийн хуурамч дэлгүүрт үйл ажиллагааны схем, зарагддаг бараанууд, худалдагчдын төрх байдал, хувцаслалт гээд бүх зүйл нь жинхэнэ Apple-ийн дэлгүүрийнхтэй дэндүү ижилхэн байжээ. Гэхдээ ганц нэгэн жижиг деталиудаар уг дэлгүүрийг хуурамч гэдгийг мэдэж болохоор байсан аж. Дэлгүүрийн эзэн нь Aplle-ийн жинхэнэ бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа боловч, албан ёсны лиценз байхгүй гэдгээ хэлж байжээ. Хуурамч Apple store-ийн дуулиайн тархсны дараа тус дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс бүгд гомдол мэдүүлж, авсан бараагаа буцаан, мөнгөө эргүүлж авахыг шаардаж эхэлсэн байна. Ямартай ч хэд хэдэн ийм дэлгүүрүүд Apple-ийн нэрийг барьсан болохоор биш, харин худалдаа хийх албан ёсны эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан учраас шил шилээ даран хаагджээ. (ChinaFotoPress | Getty Images)


www.caak.mn (10 фото)

2. Дисней-н цэнгэлдэх хүрээлэн
Хэдийгээр Хятадад хуурамч дэлгүүрүүд өргөн тархсан ч гэсэн, хуурамч цэнгэлдэх хүрээлэнгүүд бас өргөн тархсан байдаг. Үүний нэг жишээ бол Бээжингийн Шицзиншань дүүргийн нэр нэгтэй цэнгэлдэх хүрээлэн юм. Уг парк-д алдарт  Уолт Диснейн бэлэг тэмдэг болсон ордонг яг дуурайлган барьсан байх бөгөөд Шрек, Цасан цагаан гүнж, долоон одой, Микки Маус, Гуфи зэрэг Диснейн баатруудыг байрлуулсан байдаг аж. Эдгээр баатруудын зарим нэгийг 2008 оны Бээжингийн Олимпын үеэр төв цэнгэлдэх хүрээлэндээ ч гэсэн байрлуулсан байх нь ажиглагдсан. Энэхүү паркийг Уолт Дисней компани 2007 онд анхааралдаа авч, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг нь сануулж байгаа боловч өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа төдийгүй англи хэл дээрхи цахим хуудсаа улам идэвхитэй хөтөлсөөр байгаа ажээ. (wikipedia.org)


www.caak.mn (10 фото)

3. IKEA
Энэхүү зурагт та бүхэн IKEA хэмээх Хятадын тавилгын дэлгүүрийг харж байна. “11 тавилга” гэсэн нэрийн доор үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү компани нь өнөөх Apple-ийн хуурамч дэлгүүрүүдтэй хотод байрладаг. Энэхүү тавилгын Хятад дэлгүүр болон Шведийн алдарт IKEA брэнд хоёрын хоорондын цор ганц ялгаа нь “11 тавилга” гэсэн нэр нь л байгаа ажээ. Бусад талаараа энэхүү мебелийн компани нь IKEA-гийн нэр, нэрний фонт, өнгө гээд бүх зүйлийг нь эрээ цээргүйгээр дуурайлган хэрэглэгэсэн байна.


www.caak.mn (10 фото)

4. Starbucks
2006 онд “Starbucks” компани нь Xingbake гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын компанийг шүүхэд өгч, ялалт байгуулж чадсан юм. Xingbake гэдэг нь Хятадаас орчуулбал Starbucks гэсэн утгатай юм байна. Хятадад маш олон тооны хуурам Starbucks байдагийн дотор One Dollar Coffee, Seayahi Cofee, Lucky Coffee, Bucksstar Coffee зэрэг багтана. Түүнчлэн «Bucksstar Coffee» гэдэг үйлчилгээний газарт “Pizza Huh”, “McDnonalds”, “Starbucks” зэргийг багтаасан хуурамч үйлчилгээний газруудын цогцолбор байжээ.


www.caak.mn (10 фото)

5. «World of Warcraft»  парк
Диснейн паркийг хуулбарлах нь Хятадуудад хангалтгүй байсан бололтой. Тэд «Blizzard Entertainment» компаний эзэмшдэг «World of Warcraft», «Starcraft» зэрэг брэндүүд дээр үндэслэн сэдэвчилсэн цэнгэлдэх хүрээлэнг байгуулжээ. Энэхүү хүрээлэнг “Зугаа цэнгэлийн ертөнц” гэж нэрлэдэг бөгөөд Шанхайн хойд хэсэг дэхь Чанчжоу-д байрладаг. Энэхүү хүрээлэнгийн зорилго нь алдартай видео тоглоомын уур амьсгалтай хөгжилдөх хүрээлэнг байгуулах явдал байжээ. Эзэд нь үүнийг байгуулахын тулд 30 сая доллар зарцуулсан гэдгээ хэлсэн байна. (shanghaiist.com)


www.caak.mn (10 фото)

6. KFC
KFC «Kentucky Fried Chicken» компанийхан ч гэсэн Бусдын брэндийг хулгайлах Хятад “хобби”-ны золиос болжээ. Энэхүү сүлжээ түргэн хоолны газар нь KFC-ийн лого-г хулгайлаад зогсохгүй, өөрсдийнхөөрөө өөрчилжээ. Ямартай ч албан ёсны KFC нь хятадын зах зээлд нилээн том байр суурь эзлэх болсон тул энэхүү хуурамч түргэн хоолны газрууд өрсөлдөөнийг дийлэхгүй, удахгүй алга болох магадлалтай байгаа юм.


www.caak.mn (10 фото)

7. Харри Поттер
Хятадын хууран мэхлэлтийн золиосонд ихэвчлэн АНУ-ын брэндүүд өртдөг бол энэ удаад Англичуудыг балаг тойрсонгүй. Учир нь Хятадууд Английн алдарт Харри Поттер зохиолыг төрөл бүрээр нь хууль бусаар орчуулж, нэмж зохион зардаг ажээ. Бүүр “Харри Поттер ба хагас цуст хунтайж” номыг гарахаас нь өмнө нэрийг нь ашиглан өөр ном зарж байсан удаатай. Түүнчлэн “Хоббит”-ын түүх зэрэг номонд Харри Поттер зохиол дээр гардаг дүрүүдийн нэрийг ашигласан байжээ. Түүнчлэн “Харри Поттер ба гэтэж буй ирвэс” гэсэн номыг хүртэл гаргасан байдаг. Ер нь хятадад Харри Поттероор зогсохгүй олон алдартай ном зохиолуудыг хууль бусаар орчуулж, өөрчилсөн номнууд олон зарагддаг байна. (David)


www.caak.mn (10 фото)

8. Nike
Хятадын бас нэгэн алдартай дуураймал брэнд бол Nike юм. Энэхүү хуурамч Nike-ийн дэлгүүр нь Хятадад маш их алдартай юм байна. Хуурамч гэдэг нь илэрхий байгаа мөртлөө зах зээлд амжилт олж, олон худалдан авагчтай, нэр хүндтэй байж болдгийн нэгэн жишээ нь энэхүү "NIBE" брэнд гэхэд болно.


www.caak.mn (10 фото)

9. McDonald's
«McDonald’s» нь Хятадын зах зээлд байр сууриа албан ёсоор эзэлж байгаа Дэлхийн томоохон компаниудын нэг хэдий ч хуурамчаар дуурайлгах Хятадын “аян” түүнийг тойроогүй байна. Хэдийгээр уг зурагны зүүн гар талд жинхэнэ албан ёсны «McDonald’s»-ийн байр дүрслэгдсэн байгаа боловч Хятадууд фаст фуудын жинхэнэ акул болох энэхүү байгууллагын лого болон үйл ажиллагааг эрээ цээргүйгээр хулгайлан хэрэгжүүлсээр л байдаг аж. Зарим нэг нь рестораны гадаад байдлыг, зарим нь менюг нь, харин зарим нь уриа үгийг нь хүртэл хуулбарладаг байна. (wikipedia.org)


www.caak.mn (10 фото)

10. Диснейн дэлгүүр
Зурагт дүрслэгдсэн уг дэлгүүр бол Дисней-н албан ёсны дэлгүүр юм байна. Гэвч Хятадад хуурамч Диснейн дэлгүүрүүд олон байдаг бөгөөд жинхэнэ Дисней-н дэлгүүрийн Хятадын зах зээл дээрхи борлуулалтад хууль бус агаад том өрсөлдөөнийг бий болгож байгаа аж. Үүний нэг нь Куньмин-д байдаг нь дэлгүүр юм. Тэнд Диснейн бүх тоглоомны дуураймалыг, муухан хийсэн хуурамч “angry bird”-оос авахуулаад үй олноор нь зардаг ажээ. (Cory Doctorow)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()