Рейчел Беквит охины сүүлчийн хүсэл

9 настайдаа хорвоог орхисон Сиэтлийн Рейчел Беквит хэмээх охины эмгэнэлтэй хирнээ сэтгэл хөдөлгөм түүхийг танд хүүрнэх гэж байна. Түүний сүүлчийн хүсэл нь олон сая хүнийг буяны үйлсэд гараа сунгахад нөлөөлжээ. 9 насныхаа төрсөн өдрөөр тэрээр тоглоом, хүүхэлдэй, даашинз юмуу ганган шаахай хүсээгүй юм. Харин оронд нь тэрээр бэлэг авах мөнгөө "Charity Water" буяны байгууллагад хандивлахыг гэр бүлийнхнээсээ хүсчээ. Энэхүү буяны байгууллага нь ундны усны гачигдалтай, ядуу буурай улс орнуудад хандив туслалцаа үзүүлдэг юм байна. Түүний төрсөн өдрийн хүсэл нь 300 доллар цуглуулж, тус санд хандивлах байв.

Рейчел Беквит охины сүүлчийн хүсэл


www.caak.mn (5 фото)

Тэрээр хандивлагчдад зориулсан тусгай хуудас дээр: “Би 2011 оны 6 сарын 12-ны өдөр 9 нас хүрэхдээ Дэлхий дээр хэдэн сая хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө нас бардаг гэдгийг мэдсэн юм. Яагаад гэвэл тэдэнд ундны ус хүрэлцдэггүй болохоор тэр. Тиймээс л би төрсөн өдрөө урьд өмнөхөөсөө огт өөрөөр тэмдэглэхийг хүссэн юм. Намайг танидаг хүн бүхэн төрсөн өдрөөр маань бэлгэнд мөнгө үрэхийн оронд тэдгээр хэцүү амьдралтай хүмүүст туслах мөнгө өгөөсэй гэж хүссэн.” – гэж бичжээ.


www.caak.mn (5 фото)

Тэрээр 300 доллар цуглуулахыг хүссэн боловч 220 –ийг л цуглуулж чаджээ. Тэрээр их сэтгэлээр унасан боловч, дараа жилийнхээ төрсөн өдрөөр илүү их мөнгөтэй болно гэдэгтээ итгэж байсан тул, өөрийгөө тайвшруулсан байна. Харамсалтай нь эмгэнэлт явдал тохиолдож, хорвоод цөөхөн мэндэлдэг сахиусан тэнгэрүүдийн  нэг гэлтэй Рейчел Беквит охин дараагийн төрсөн өдрөө үзээгүй юм. Тэрээр зэрэг мөргөлдсөн 15 автомашины нэгэнд сууж явжээ. Ослоос хэд хоногийн дараа түүнийг ямар ч найдлагагүй хэмээн дуслын аппаратнаас салгаж, салах ёс хийжээ. Машины мөргөлдөөний үеэр түүнтэй хамт байсан ар гэрийнхний нэг нь ч амь үрэгдээгүй байна.


www.caak.mn (5 фото)

Охины амь үрэгдсэн талаар мэдээлэлтэй хамт,  түүний сүүлчийн төрсөн өдрийн хүслийн талаар мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цуурай мэт тархсан байна. Түүний талаар мэдээлэлтэй болсон Дэлхийн олон мянган хүн охины сүүлчийн хүсэлд нэмэр болохоор бага багаар мөнгө хандивлаж, "Charity Water" буяны сангийн түүхэн дэхь хамгийн далайцтай үйл ажиллагааг өрнүүлжээ.

Асар богино хугацаанд нэг сая гаран доллар цугларч, цаашид ч сангийн хөрөнгө өссөөр байлаа. Цугларсан хөрөнгөөр 600 000 хүний амийг аварсан байна.

www.caak.mn (5 фото)

Рейчел бол үнэхээр ер бусын сайхан сэтгэлтэй хүүхэд байжээ. Тэрээр үсээ хоёр ч удаа урт ургуулж, дараа нь хоёр ч удаа тайруулж байгаад химийн эмчилгээнд орохын тулд халзлуулсан хорт хавдартай хүүхдүүдэд бэлэглэж байжээ. Нас барсныхаа дараа ч гэсэн түүний нэг эрхтэн нь яаралтай тусламж хэрэгтэй байсан нэгэн хүүхдийн донор эрхтэн болсон байна.


www.caak.mn (5 фото)
Энэхүү түүх таны сэтгэлийг хөдөлгөж, эргэн тойрныхоо зовж зүдэрсэн хүмүүст туслах хүслийг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Хорвоо дээр үдлээд буцсан тэнгэрийн сахиусан тэнгэр Рейчел Беквит охины түүх танд амьддаа бие биенээ хайрлах хэрэгтэйг ухааруулах байх. Бурхан магадгүй ийм сахиусан тэнгэр энэхүү нүгэлт хорвоод амьдрах ёсгүй гэж үзээд, түүнийгээ буцааж авсан байх. Ямартай ч түүний богинохон амьдралдаа хийсэн бүхэн нь олон хүнд сайхан сэтгэлийн гэгээг үлдээжээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()