Утас гаргаж авахад бэлэн болсон авгалдайнууд
Хүүхэлдэйнүүдээр ходоодоо баярлуулахаар нэвтэрсэн тахиаг бригадын ажилтан хөөж гаргав.
Юуны өмнө үйлдвэрийн ажилтан бүсгүйчүүд авгалдайнуудыг савхаар авч, буцалж буй устай саванд хийх ажээ.
Хүүхэлдэйлсэн авгалдайнуудыг чанаж, үхүүлэхийн тулд буцалж буй усанд хийдэг байна. Тэр үеийн үйлдвэр дэхь үнэр нь тийм гэхийн аргагүй дотор эвгүйцмээр хурц ажээ. Харин дээрх зураг дээрээс та бүхэн чанагдсан хүүхэлдэйнүүдийг харж байна.
Дараа нь тэднийг устай урт дамжлагат хийж, тус бүрээс нь утсыг нь авдаг.
Хүүхэлдэй тус бүрийг хүрээлсэн шүлс буюу утсыг ийм замаар гаргаж авдаг байна.
Дараа нь ажилтан бүсгүй хэд хэдэн хүүхэлдэйны утаснуудыг зэрэг атгалаа.
Түүний зорилго нь захиалагдсан утасны өргөнөөс хамаарч, хэд хэдэн шүлсийг нийлүүлэн имрэн, нэг утас болгох явдал ажээ. Ер нь утасны бүдүүн нарийн нь хэд хэдэн стандарттай, бас даавууны зузаан нимгэн нь утасных нь бүдүүн нарийнаас шалтгаалдаг байна. Түүнчлэн хүр хорхойн шүлс бүр нь торгоны утас болдоггүй, харин заавал олуулаа нийлж байж нэг утас болдог гэдгийг энэ үйл явц харуулж байна.
Бэлэн болсон утаснуудыг нийлүүлэн, бөөрөнхийлөх үйл явц эхэллээ.
Бэлэн болсон утаснууд
Шүлсийг нь юу ч үгүй “шулсан” хүүхэлдэйнүүд ийм байдалтай болно
Хүүхэлдэйг нь утас болгон ашигласан авгалдайны “цогцоснууд” хаа нэг Азийн оронд зоог болон хүрдэг байх.
Энэхүү үйлдвэрт торгоноос гадна жирийн даавуу хийдэг хэд хэдэн дамжлага байдаг ажээ.
Даавуунд гаргах хээний хэвүүдийг та харж байна. Тус бүр дээр нь буй нүхээр торгоны утаснууд орж, эцсийн бүлэгт үзэсгэлэнтэй хээ бий болдог.
Хэвний тусламжтайгаар ямар хээ гарч байгааг та харж байна.
Харин энэхүү дамжлага дээр маш зузаан утсаар нилээн сийрэг торго хийж харагдав.
Хамгийн чанар муутай, бага зэрэг гологдол утсаар нь ийм ороолт хийж зардаг байна.