Солонгос, Япон бүсгүйчүүд яагаад гоолиг биетэй байдаг вэ?

Азиуд бусад тивийн хүмүүсийг бодвол илүү туранхай байдаг. Та үүний учир шалтгааныг гентэй холбон тайлбарлаж магадгүй, гэвч энэ нь генээс гадна хоол идэх онцлог, ёс заншилтай холбоотой юм. Бид та бүхэнд Азиуд, тэр дундаа Япон, Солонгосчуудын туранхай, сайхан арьстай байдаг нууцыг дараах 10 шалтгаанаар тайлбарлах болно.

Солонгос, Япон бүсгүйчүүд яагаад гоолиг биетэй байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолонд хандах хандлага

Барууныхны хувьд хоол идэх бол байгалийн л нэгэн хүчин зүйл болон аз жаргалтай болох хүслийнх нь нэг хэсэг байдаг. Тиймээс ч Америкт хоол идэх тэмцээн түгээмэл болдог шүү дээ. Харин Азиудын хувьд хоол бол амьдралынх нь салшгүй нэгэн чухал хэсэг бөгөөд эрүүл амьдрах арга зам нь байдаг.

Хоолонд хандах хандлага

2 Идэх хэмжээ

Азиуд бага багаар их хоол идэхийг илүүд үздэг бол барууныхан нэг тавган дээр их хоол овоолж идэх хандлагатай байдаг байна. Судлаачдын үзсэнээр бага багаар хооллох нь жингээ барихад сайнаар нөлөөлдөг аж.

Идэх хэмжээ

3 Хоол хийх арга

Азиуд болон Барууныхны хоолны онцлогт хоёуланд нь хоолыг шарж болгох хандлагатай байдаг ч Ази хоолнууд дунд жигнэж, чанаж болгодог хоолнууд элбэг байдаг байна. Түүнчлэн Азиуд барууныхныг бодвол илүү гэр бүлсэг байдаг тул гэртээ хоол хийж идэх нь элбэг байдаг.

Хоол хийх арга

4 Исгэсэн хоол

Мисо шөл болон кимчи зэрэг нь исгэж болгосон Ази хоолнуудын нэгээхэн л хэсэг нь билээ. Исгэж бэлтгэсэн хоол хүнс нь пробиотикоор баялаг тул хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг байна.

Исгэсэн хоол

5 Загас болон далайн бүтээгдэхүүн

Ази, тэр дундаа Япон, Солонгос хоолнуудыг далайн бүтээгдэхүүнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Далайн бүтээгдэхүүн, загасанд омега 3 ихээр агуулагддагаас гадна дархлаа, зүрх судас, нөхөн үржихүйн болон хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг байна.

Загас болон далайн бүтээгдэхүүн

6 Ногоон өнгийн хүнсний ногоо

Ази хоолнууд нь олон жижиг тавганд хийсэн, харахад их мэт санагддаг боловч дотор нь ногоон өнгийн хүнсний ногоо, навчит ногоонууд ихээр агуулагддаг ажээ.

Ногоон өнгийн хүнсний ногоо

7 Хүйтэн усны оронд цай

Азиуд хоолны үеэр хүйтэн ус, хийжүүлсэн ундааны оронд халуун, бүлээн цайг ихэвчлэн уудаг. Энэ нь хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг аж.

Хүйтэн усны оронд цай

8 Амттан, дессерт

Азиуд хоолны дараа амттаны оронд цагаан будааны боов, далайн замаг, улаан шош, жимс зэргийг ихэвчлэн иддэг. Эдгээр нь барууныхны иддэг чихэр, бялуу, чипсийг бодвол хамаагүй эрүүл ажээ.

Амттан, дессерт

9 Алхах зуршил

Азиудын хувьд маш том хотод амьдардаг тохиолдолд л машин, нийтийн тээврээр зорчдог боловч жижиг хотод амьдардаг хүмүүс өдөр тутмын ажлаа ихэвчлэн явган явж, зохицуулдаг байна.

Алхах зуршил

10 Дасгал, бясалгал

Дорнын анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэтгэлийг нь эмчлэх, эрүүл амьдрахад илүүтэй анхаардаг бол Өрнийн анагаах ухаанд өвчин туссаны дараах үеийн эмчилгээнд илүү төвлөрдөг ажээ. Түүнчлэн тай-чи, хийн дасгал гэх мэт дасгалуудыг Азиуд өргөнөөр хийдэг нь эрүүл, илүүдэл жингүй байхад нь нөлөөлдөг.

Дасгал, бясалгал

Бонус: Харвин арилгах 1 минутын дасгал

  • Ширээний ирмэг дагуу нуруугаа цэхлэн сууж, мөрөө тэгшилж, эрүүгээ өргөөрэй.
  • Энэ байрлалаараа баруун, зүүн гараа тус тусд дээш өргөх маягаар гар бүртээ 4 удаа давтаж хийнэ.
  • Мөн энэ байрлалаараа цээжээ баруун тийш эргүүлж, 2 гараа ширээн дээрээ тавина. Зүүн тал руугаа ч мөн адил хийгээрэй.
  • Энэхүү дасгалын давтамжийг тооцож, ихэсгэх маягаар өдөрт 1 минут хийгээрэй.

Бонус: Харвин арилгах 1 минутын дасгал

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()