Буддын Юньган сүмийн түүх

2012-03-10, 01:47
22,927

Хятадын аж үйлвэрийн хот Датунаас 16 км-ийн зайд хятадад хамгийн томд тооцогдох буддийн агуйн Юньган сүм оршдог ажээ. Энэ агуйд байрлах сүмийг нүүдэлчин табгачууд овгийн Умард Вей улсын хааны захиалгаар 460-524 оны хооронд ухаж бүтээжээ. Тоба буюу табгачууд эхлээд умард Монголд нүүдэллэдэг байсан тул эдгээр нь яваандаа одоогийн Монголчуудын элэнц хуланц байжээ. Тоба нар 439 онд умард хятадыг эрхэндээ оруулан захирчээ. Тоба удмын хаад юуны түрүүн буддизмыг ихээр дэмжих талаар төрийн бодлого явуулж байсан гэдэг. Үүний ачаар хятадад томоохон агуйн сүмүүд байгуулагдах болсон байна.

Буддын Юньган сүмийн түүх



Буддагийн Майтреи баримал.



Юньганы агуй Умард Вейгийн анхны нийслэл Пинчен буюу одоогийн Датунтай зэрэг байрлах болсон байна. Хожим нь нийслэлийг өмнө зүг рүү Лоян хот руу  нүүлгэсний улмаас агуйн сүм төрийн зүгээс авдаг байсан дэмжлэгээ алдахад хүрчээ. Юньган сүм хятадад дхармын ёс жаягийг бэхжүүлэх үйл хэрэгт Цин улсын үеийн маньжуурын үе удам хүртэл үргэлжилж XVII-XVIII зуунд дахин нэг удаа сүмийн нүүрэн талыг сэргээж байжээ.

Агуйн хамгийн эхний хэсгийг 460-465 онуудад барьжээ. Энд Буддагийн 5 том баримал байжээ.

Зогсож буй Будда бурхан Гаутама бол эртний барималуудын нэг.



Гараа өргөөд суугаа байдалтай байгаа Гаутама ил тод нээлттэй, айж мэгдэхгүй байхыг илэрхийлдэг.



Буддагийн том баримал бол хэмжээгээрээ Юнганы сүмд төв хэсэгт нь хоёрдугаарт ордог. Хоёр хажуугаар нь Буддагийн өнгөрсөн одоогийн барималууд эгнэнэ. Зарим баримал харагдахгүй, бас эвдэрсэн байдалтай байна.





Эдгээр барималууд Тобагийн Вэй хааны дүртэй аж. Буддизм хэзээ ямагт "хаадын" шашин байв. Өөрөөр хэлбэл, хаадыг бурханчлах нь ихээхэн орлоготой үйл хэрэг юм. Табгачуудын үеийн хаад буддизмыг ивээн тэтгэхээ больмогц Буддагийн барималууд өнгө зүсээ алдаж байв. Хаадууд тэр үеийн "дунд анги" болох түшмэд, баян худалдаачдын мөнгөөр буддагийн барималуудыг хийдэг байжээ.
 
Ирээдүйн ертөнцийг Аврагч Буддагийн Майтреигийн баримал.



Барималууд дээрх олон нүх нь гоёоны бэхэлгээний нүх юм. Учир нь эрт үед барималуудын гадна талыг олон зүйлээр чимдэг байжээ.









Эрт үед барималуудыг нууж далдлахын тулд модон эд ангиудыг ашигладаг байсныг ханан дахь бэхэлгээний олон нүх илтгэн харуулна.









Бурхадын барималуудыг хадан цохионд байрлуулахын тулд 1 километр орчим ухаж агуй үүсгэжээ.



Цины үе удмын хаан Шуньчжигийн зарлигаар 1651 онд босгосон модон павильонууд. Эдгээр нь одоо хүртэл бүрэн хадгалагдаж чадаагүй Юньганы павильонуудтай адил төстэй.



Модон павильонууд нэлээд хэдэн агуйн доторх чимэглэлийг хадгалж үлджээ.
 


17 метр өндөр Буддагийн Гаутамын хамгийн том баримал. Энэ барималыг Тан хааны үед бүтээжээ. (Манай эриний 618-907 он)







Энэ агуйн гадна талыг модон павильоноор чимжээ. Энд Буддагийн барималыг төв багана хэлбэрээр бүтээжээ.









Цаг хугацааны эрхээр нэлээд олон баримал элэгдэж хорогджээ.

Буддагийн "гурван гэгээнтэн" –өнгөрсөн үеийг илтгэх Прабхутаратна , одоог илтгэх – Гаутама, ирээдүйг илтгэх –Майтрей бурхад.











Буддагийн Майтреигийн баримал. Өнгө будгийнх нь зарим нь хэвээрээ үлджээ.



Ирээдүйг илтгэх Майтреи Буддаг өрнөдийн дан бурхантай шашин болох зороастризм, христээс өвлөн авчээ. Майтреи Буддад Ирээдүйн аврагч, ертөнцийг аврагч Агуу Саошьянтын дүр хосложээ.



Буддагийн Майтрейг Гаутама шиг йогийн дүрээр бус, "европ" маягаар сандал дээр сууж байгаа мэтээр дүрслэжээ.

Буддагийн Майтрей хөлөө зөрүүлээд багахан хаан ширээн дээр сууж байна.



Доорх зурган дээр Тобагийн үе удмын Вэй хааны засаглалын сүүл үеийн чимсэн агуйн сүм дүсрлэгджээ. Хожим нь Тан хааны үед хэд хэдэн удаа сэргээн засварлагдаж байв.















Амитабха Будда бол Өрнө зүгийн диваажинг эзэгнэгч.





Баригдаж дуусаагүй агуй дахь Өрнө зүгийн диваажинг эзэгнэгч Амитабха Буддагийн том баримал. Цохио хадны нүүрэн хэсгийг Умард Вэйгийн үед ухан сийлж эхлэжээ. Харин барималуудыг Тан хааны үе удмын үед бүтээжээ (Манай эриний 618-907 он)



Мөн Зовлонг гэтэлгэгч Амитабха Буддаг бүтээх санааг Иран болон Дундад Азиас өвлөн авчээ. Хожим нь амидаизм буюу Амитабха Будда, түүний Өрнийн диваажинг шүтэх үзэл Алс Дорнын буддизмд голлох чиглэл болжээ. Эгэл жирийн ардуудын дунд өргөн дэлгэр түгжээ.



Баячуудын мөнгөөр бүтсэн хожуу үеийн агуйн сүмүүд "хаадын" үеийн сүм шиг том байж чадаагүй билээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()