Коля бөөгийн амьдрал

2012-03-06, 09:13
32,515

Одоо та бүхэндээ Оросын нэгэн аялагчын бэлтгэсэн фото сурвалжлагыг орчуулан хүргэе. Тэрээр нэгэн бөөгийнхөөр зочилсон бөгөөд энэ нь бидний хэлдгээр цаатан айл байсан юм. Магадгүй манай улсад айл болгонд шахуу "Бөө" төрж байгаа үед энэ нийтлэл их сонирхолтой байх болов уу. Аялагч: Ненийн автономит тойргийн Нарьян-Мард томилолтоор явж байх үеийн гурав дахь өдөр хөтөч маань биднийг нутгийн бөө Николай-тай уулзаж цаа бугын шинэ махаар хийсэн шөл амсахыг урьсан юм. Танилцаад зогсохгүй, хүсвэл Коля бөөд хувийн асуулт тавьж түүндээ хариу авч болно хэмээн хэлцгээв. Ингээд бид түүнтэй уулзахаар хөдөллөө.

Коля бөөгийн амьдрал


www.caak.mn (24 фото)
Бөөгийн амьдардаг урц цасанд дарагдсан сайхан нутаг байв. Ненчүүдийн амьдардаг урцууд Нарьян-Мараас 5 километрын зайд Залуусын нуурын эрэг дээр оршдог.


www.caak.mn (24 фото)
Урцанд дөхөж очиход бөөг бөөлж байгаа тул завгүй хэмээн хэлэв. Урцны үүдэнд түүний үнэнч нохой манаж байв.


www.caak.mn (24 фото)

10 минутын дараа бөө биднийг угтаж урцанд оруулав. Зуухан дээр шөл буцлаж бөө биднийг ширээнд суухыг урив. Эхний ярианы сэдэв урцны тухай байв. Урц бол хойд зүгийн ард түмнүүдийн хамгийн эвтэйхэн орон сууц юм. Урцыг зөөдөг тул тундрын нөхцөлд илүү тохирсон. Урцны конус хэлбэр нь цас тогтоодоггүй тул нүүж буулгаж барихад амар. Урц хүчтэй цасан шуурганд тогтвортой. Цаа буга үржүүлэн амьдардаг хантууд, ненчүүд, комичууд, энчүүдийн урц ихэвчлэн 25-40 тулгуур шургааг, нэлээд хэдэн бүтээх материалаас бүрдэх тул тусгай чарганд нүүж суухдаа ачдаг. Шургаагны тооноос урцны хэмжээ шалтгаална.


www.caak.mn (24 фото)

Мөн үүнд ам бүлийн тоо, аж ахуйн материаллаг бололцоо бас нөлөөлнө. Бөө бидэнд урцны шургаагнаас татаж барьж болохгүй. Энэ бол муугийн шинж хэмээн урьдчилан анхааруулав.


www.caak.mn (24 фото)

Урцны голд зуух байрлана. Түүн дээр хоол хүнсээ болгож иднэ. Зуухны дулаан дээшээ чиглэх тул гаднаас хүйтэн орж ирэх бололцоогүй. Яндангийн эргэн тойрон цаа бугын арьсыг дэлгэн хатаана. Арьсыг мөн бөөгийн хэнгэрэгт бас ашиглана.


www.caak.mn (24 фото)

Хэнгэрэг хийнэ гэдэг бол нарийн олон үе шаттай гараар хийдэг ажил. Энэ бол ардын уламжлалт нарийн урлаг.


www.caak.mn (24 фото)

Хэнгэрэгийн их биенд нарийн элдсэн цаа бугын чийглэсэн арьсыг углана. Дараа нь хатаана. Дээр нь зураг зурна.


www.caak.mn (24 фото)

Бид авч ирсэн ногоо жимсээ гаргав. Харин Коля бөө бугын махаар дайлав. Бугын махаар хийсэн шөлийг стаканаар ууж, махыг заавал гараар барьж идэх ёстой аж. «Урцанд орсон бол ёсыг нь дагах ёстой» хэмээн бөө хэлэв.


www.caak.mn (24 фото)

Идээ будаа даруухан боловч амттай. 


www.caak.mn (24 фото)

Зуух бол элч дулааны гол эх үүсвэр. Зуухан дахь галыг гэрийн эзэгтэй 15-20 минут тутам сэргээж гал сайн манах ёстой. Эс тэгвээс гал алдана.


www.caak.mn (24 фото)

Урцанд унтахдаа бугын битүүлсэн арьсанд унтана. Хүн бүр өөрийн гэсэн унтах байртай. Аав ээж тусдаа унтана. Хүүхдүүд бас тусдаа. Урцанд хэн ч ойртож болдоггүй ариун нандин газар гэж бий.


www.caak.mn (24 фото)

Урцанд гар угаахад асуудал байхгүй. Бүгд бэлэн.


www.caak.mn (24 фото)

Урцны гадна бугын арьс хадгалах тусгай газартай. Шаардлага гарвал гэрт оруулж гэсгээгээд хатааж хэрэглэнэ.


www.caak.mn (24 фото)

Бөө Утаа, Хэрээ гэсэн 2 нохойтой. Ухаантай сайн ноход.


www.caak.mn (24 фото)

Бөө хэнгэрэгийн ид шидийг ярьж өгөв.


www.caak.mn (24 фото)

Бөөд урцныхан хүн бүр л аль нэг асуудлыг хэрхэн шийдвэл болох тухай асууж хандана. Бөө хэнд ч татгалздаггүй тусладаг.


www.caak.mn (24 фото)

Өнөөгийн тундр орон.


www.caak.mn (24 
фото)

Зочид «талархлаа» хэмээн хэлэх ёстой. «Баярлалаа» гэдэг үгийг биднийг төрүүлсэн ээжүүдэд хэлдэг үг хэмээн бөө тайлбарлав. Бөөгийнд үйлчлүүлсний төлөө төлөх тодорхой тариф, такс гэж байхгүй. Үйлчлүүлээд хоол хүнсээр хариу барьж болно. Ганц зоос ч өгч болно. Бөө өөрөө хэзээ ч үнэ хөлснийхээ хэмжээг тэд гэж хэлдэггүй.


Бөө бидний амьдралд юу тохиолдохыг хэлж өгөв. Ингээд бөөлж эхлэв. Гэхдээ бид түүнийг бөөлж байхад нь зураг аваагүй юм.

www.caak.mn (24 фото)
Хөрш урцанд нь хурим болж байсан бөгөөд Бөө тийшээ очиж бөөлөөд дараа нь үндэсний энгийн өмсгөлтэй хүртэл явж байсан.


www.caak.mn (24 фото)


www.caak.mn (24 фото)


www.caak.mn (24 фото)


www.caak.mn (24 фото)


www.caak.mn (24 фото)
Нэлээд бөөлсний эцэст Коля бөө миний туулсан амьдрал, одоогийн амьдралыг нэгд нэгэнгүй хэлж байв. Зарим тохиолдох зүйлийг ч урдаас хэлж байв. Энэ тухай та нарт хэлээд хэрэггүй биз дээ. Бүр алмайруулж орхив. Цаг нисэх мэт хурдан өнгөрөв. Би Коля бөөгийн авьяас ид хав, хүмүүст дулаан зөөлөн хандаж байгааг нь хараад үнэхээр бишрэв.

Дашрамд дурдахад, манай улсын хойд хязгаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын харъяа байсан Цагаан нуур суманд яг ийм амьдралтай Цаатан айлууд байдаг болно. Монголын хувьд хамгийн мундаг Бөө нар бол энэ л нутгуудад байдаг гэж ярьцгаадаг билээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()