Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бельгийн Гаасбек цамхагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн цуутай гэрэл зурагчин Спенсер Туник (Spencer Tunick)-ийн зураг авалтад оролцохоор зуу зуун хүмүүс эхээс төрсөн биеэрээ цугларчээ. Яг нарийн тоо хэлбэл, түүний зураг авалтад 800 орчим хүн оролцсон байна. Энэхүү зураг авалтад маш олон тооны өдөн дэр ашигласан тул “Нойрсож буй гүнж” гэж нэрлэжээ. Туникийн моделиуд эхээс төрсөн биеэрээ Гаасбек цамхагийн гадна цэцэрлэгийн барималууд болж, эгнээгээр зогсон, дэрээр байлдаж зургаа авахуулжээ. Спенсер Туник нь анх 1990 онд нийтийг хамарсан нүцгэн зураг авалт хийж байсан нь олон нийтийн ёс суртахууныг зөрчсөн гэж ноцтой шүүмжлүүлж байжээ. Харин 2005 онд тэрээр BBC-3 –ын оролцоотойгоор 1700 хүнийг цуглуулж, нүцгэнээр нь зургийг нь авсан байна. Түүнчлэн 2007 оны 5-р сард тэрээр Мехико-Ситид 18 мянган сайн дурын нүцгэн хүмүүсийг цуглуулж, зургийг нь авчээ. Спенсер дараагийн удаад Сөнөсөн Тэнгисийн дэргэд зураг авахаар төлөвлөж байгаа юм байна.