Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгох 8 алхам

2012-02-19, 03:38
43,664

Нийслэл хотын унаган иргэн Амараа миний бие өдрөөс өдөрт, өнгө зүсээ алдаж байгаа Улаанбаатар хотоо харж сэтгэл зовниж явдааг, гал дээр тос гэгчээр сүүлийн үед гаараад байгаа замын "Түгжрэл" гээч хадны мангаанаас үнэндээ залхаж эцэст нь өөрийн мунхаг оюундаа энэ асуудлыг шийдэх ямар арга зам байж болохыг тунгаасны дүнд дараах логик 8 дарааллыг олж харснаа та бүхэнтэй хуваалцаж байгаа маань энэ бөлгөө. Хүлээн авна уу.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгох 8 алхам


1-р алхам “Машины импортын татварыг 100-200 хувь болгох”

Өдөрт хэдэн арав, жилд хэдэн мянган хуучин машин орж ирэх явдлыг шийдвэртэй багасгах, таслан зогсоох хэрэгтэй. Нэг талаасаа иргэн хүн өөрийн баялагтай байх нь тэр хүний эрх боловч нөгөө талаасаа илүү их сөрөг үр дагавар авчирч байгааг харах нь зүйтэй болов уу. Машинтай болно гэдэг нь мэдээж нийт иргэдийн ахуй амжиргаа дээшилж байгаагийн шинж боловч автомашин үйлдвэрлэдэггүй манай орны хувьд асар их мөнгөн урсгалаа гадагшаа урсгаж байгааг бодох хэрэгтэй. Ингэж хуучин амбаарт зориулах хэдэн мянган доллараараа хувьцаа худалдаж аваад сар болгон цалингаасаа гадна орлогтой сууж байх нь хэтдээ амар юм шиг эсвэл хүүхдийнхээ боловсролд зарцуул. Магадгүй орж ирэх машин багассанаар татвараас улсад орох мөнгө буурах юм шиг боловч нөгөө талаасаа огт машин орж ирэхээ болихгүй ирдгээрээ л ирнэ. 100 машинаас 3000 ам долларын татвар авснаас 30 машинаас 9000 ам доллар авсан нь тийм ч их зөрөөгүй хамгийн гол нь түгжрэл багасах эхний алхам болно. Тэгээд ч уул уурхайгаас энэ их мөнгөн орлого ирж байхад машин зэргийн татвараас орж ирэх мөнгийг золиослоход.......     



2-р алхам “Нийтийн тээврийг хөгжүүлэх”

Өнөө цагт дундаж, дунджаас дээш орлогтой бараг хүн бүр болсон болоогүй амбаар унадаг болж би ч ялгаагүй. Унаагүй нь нийтийн тээврээр зорчино тэднийгээ унаагаар явдаг хэсэг нь шоолонгүй байна. Учир нь нийтийн тээврээр зорчвол хүн доошоо орно, зарим хүүхдүүд нийтийн тээвэр гэж юу байдагийг ч бараг мэдэхгүй. Миний бие энэ өвөл дулаан гараж олж чадаагүй хоцорсноосоо болж машинаа найзынхаа хашаанд хучаад тавьлаа энэ хугацаанд нийтийн тээвэртэй жинхэнэ найзлах нь тэр. Нийтийн тээврийг хөгжүүлэх маш их шаардлага байгааг харлаа, бааз шинэчлэлт, засварын төв, дулаан гараж, үйлчилгээ, давтамж, цэвэрлэгээ энээ тэрээ гээд зөндөө юм байна. Хамгийн гол нь одоо байгаа энэ олон хуучин автобуснуудыг хотоос гаргаж орон нутаг, уурхай дотор, хот хооронд явуулаад оронд нь нэг өнгийн цэмбийсэн, жигд сайхан автобуснууд оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэл багасаад, цэвэрхэн автобусууд, яг цагаараа сайхан явбал нийтийн тээвэр хямд бас сайхан биш гэж үү. Манайхаас бусад оронд дарга, цэрэг, хөгшин, залуу, хүүхэд, хөгшид бүгд нийтийн тээвэртэйгээ найзалдаг. Та бүхэн эргээд хардаа бид бүгд нийтийн тээврээр бас л зорчдог байсан биздээ. Нийтийн тээврий хөгжүүлэхэд ихээхэн мөнгө шаардлагатай байх зөв менежменттэй аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлээд түүнийг нь төрөөс дэмжээд өгвөл Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк эсвэл тухайлсан нэг орны засгийн газар зээл өгөх бүрэн боломжтой байх.



3-р алхам “Таксины үйлчилгээг сайжруулж, тоог нэмэх”

За яахав яалтачгүй унаа хэрэгтэй эсвэл яаарсан хүмүүс мэдээж таксигаа дуудалгүй л яахав. Тэгвэл бүх хөгжингүй орны адтл нэг имижтэй нэг өнгийн, найдвартай тоолууртай, баримт өгдөг сайхан таксинуудаа нэмээд өгье. Тэгэхгүй бол болсон болоогүй заваан, бохир таксинууд, зарим тоолуур нь луйвардна, суухаас дургүй хүрмээр. Хажуугаар нь хувийн машинтай хүмүүс халтуур хийнэ бас л ноён түгжрэлд нэмэр!!! Тэдгээр хүмүүс амьдралаа залгуулдаг байх тэгэхдээ сайн, сайхан юманд бага зэрэг золиос хэрэгтэй тэгээд ч нийгмийн олонхийн сайн сайхны төлөө маш цөөнх замаа тавьж өгөх үүрэгтэй. Таксиг бол шаардлагыг нь өндөр тавиад тендер зарлахад хийх хувийн байгууллагууд гараад л ирнэ.



4-р алхам “Автомашины албан татварыг нэмэх”

Ялангуяа нийслэлд явж байгаа автомашинуудын жил бүрийн үзлэгийг чангатгах, татварыг нэмснээр хүмүүс аяандаа нийтийн тээврээрээ зорчдог болно. Нэг өрх нэг машинтай байж болно яахав цагаан сараар золгодог, зун салхинд гардаг, яаралтай үед унахаар, тэгэхгүй бол худалч хүнд нэг айлын өвөө, эмээ, аав, ээж, хүүхдүүд бүгд машинтай байдаг шүү......Автомашины татвараас тодорхой мөнгө улсад цуглардаг байхалдаа тэгэхдээ 1-р алхамын адил 100 машинаас 54,000 төгрөгний татвар авснаас 30 машинаас 150,000 төгрөг авсан нь дээр. Зам тээврийн осол% хорт утаа гол нь түгжрэл багасна.



5-р алхам “Шаардлага хангахгүй машинуудыг хотос албадан гаргах”

За тэгээд одоо эксель, аксент энээ тэрээ машинууд бараг музейдээ байвал болохоор болждээ. Хорт утаа ялгаруулдаг, өнгө үзэмж муутай, техникийн аюулгүй байдал муу товаришуудыг хотоос гаргах эсвэл акталж машины том оршуулга хийж үүдэнд нь тунхаг хатгах хэрэгтэй. “Монголчууд түгжрэлээсээ салж сайхан тав тухтай амьдралаа ийнхүү сонгосон болно” гэх мэт. Магадгүй жуулчны том үзмэр ч болох юм билүү, энүүхэн энэ Чойр мойрын замд хийчвэл.....



6-р алхам “Автомашины зогсоолуудыг төлбөртэй болгох”


Нэмэлт тайлбар хэрэггүй биздээ, баршлаас нь хамаараад янз бүр тогтоогоод өгвөл бас л машины хэрэглээ багасна.


7-р алхам “Унадаг дугуй, мопедийн хэрэглээг дэмжих”

За тэгээд хөдөлгөөний дутагдалд орж, буруу хооллосноос болж болсон болоогүй гүзээ унжуулсан залуус, турахыг хүссэн бүсгүйчүүд урин дулаан цагт сайхан дугуй жийгээд байждээ. Дугуй нийлүүлэх компаниуд хэдэн арваараа гарч ирнэ, гол нь хүссэн хүн дугуй авахдаа хөнгөлөлттэй, сар бүр бага дүнгээр төлөхөөр зохицуулах энийг манай мундаг банкирууд мэдэж байгаа биз. Төрийн зүгээс яах вэ гэвэл автозамын хажуугаар дугуйны замыг зааж өгөх, шинэ зам барихгүй тэгшхэн шиг будгаар зураад л ..... Гол нь замын хөдөлгөөний зүгээс дугуйтай зорчигч нарын эрх, ашгийг сайн хамгаалж өгөх хэрэгтэй. за тэгээд жийхээс тээршаасан арай хурдан явах хүмүүс мотоцикл биш мопед унаж болно цахилгаанаар цэнэглэдэг эсвэл 100-д 3-4 л иддэг. Дугуй больё хүү минь бусдаараа бууз хуушуур шиг байяаа гэвэл нийтийн тээвэр, такси нээлттэй шүү.



8-р алхам “Ухамсарын шанаа”

Адуу мал, уралдааны морь шиг дуртай газраараа давхидаг, өнгө ялгах чадваргүй, хөдөлгөөний соёлыг огооруулагч эрхэм жолооч нарт ухамсрын шанааг нь жинтэй өгөөч замын голоор алхалдаг цагдаа ах нараа. Тэгэхдээ шууд утгаар нь биш шүү........... 


ДҮГНЭЛТ:
Дээрх алхмууд аль нэг нь дангаараа хэрэгжээд түгжрэлийг 100 хувь шийдэхгүй зөв дарааллаар, зөв хэрэгжиж байж үр дүнгээ өгнө. Бас ганцхан жилийн дотор шийдэгдэхгүй тэгэхдээ бас удахгүй ард иргэд, төр засаг сэтгэл гаргаад аль аль талаасаа чармайх аваас 3-4 жил. Гол нь ихэнх алхамууд нь тендер, төсөл байх учраас холбогдох албан тушаалтнууд хувийн эрх ашигаа түрхэн умартаж нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл гаргаасай гэж бодож байна. Тэгэх аваас та бүгдийн нэр хойч үедээ сайнаар дурсагдах болно, баярлалаа. Магадгүй машин багасахаар зарим нэг нефть импортлогч аж ахуйн нэгж, сэлбэг, засварын үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчидэд тиймч сайхан санагдахгүй л байх тэгэхдээ нийгмийн олонхийн эрх ашиг, сайн сайхны төлөө хайриуцлагтай, этиктэй байж бага зэргийн золиос гаргаж чадна гэж найдаж байна. Нийтийн тээврийг дэмжихдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөнөөр оролцож, татвар төлдөггүй рок поп, хошин урлагын оддыг үүргэдэн олон нийтэд сурталчилах кампанит ажилд татан оролцуулах хэрэгтэй. За тэгээд сайхан стрессгүй амьдралын төлөө бид санаа зовохгүй, хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх билээдээ Урагшаа........................

Бэлтгэж илгээсэн. Д.Амардөш
Улаанбаатар хот. 2012.02.18, 13.03
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()