Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Усан луу жилийг угтахын зэрэгцээ ахан дүүс, ахмад настангуудтайгаа золгодог заншилтай баярын өдрүүд ойртохын сацуу гэгээн хайрын бэлэгдэл болсон Валентины өдөр тун удахгүй болох гэж буйг мартаж болохгүй. Тиймээс бид та бүхэнд валентины баяр төдийгүй хуримын ёслол дээр хэрэглэхэд тохирох гараар бүтээсэн ер бусын сарнайг хэрхэн хийх зааврыг хүргэж байна. Хуримын "Green Wedding Shoes" блог дээр саяхан нэгэн сүйт бүсгүй хуримандаа зориулж, өөрийн гараар урласан цаасан сарнайнуудыг яаж хийх зааврыг оруулсан байсан юм. Тэрээр энэхүү сарнайгаа хуримын үеэрээ өөрөө болон сүйт бүсгүйн найзууддаа бариулахаар бэлтгэжээ. Ингээд шинэхэн эхнэр Нати болон гэрэл зургийг дарсан "Studio Castillero" студийн уран бүтээлчдийн толилуулж буй хайрын баярын онцгой бэлэгний зааврыг хүлээн авна уу.