“Coal Mongolia-2012” чуулганы интернэт мэдээллийн төв

2012-02-10, 02:54
11,494

Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Coal Mongolia-2012” чуулга уулзалт “SS-convention center”-д амжилттай үргэлжилж байна. II сарын 9, 10-ны өдрүүдэд болох уг арга хэмжээнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, ЗТБХБЯ-ны Зам, тээвэр, бодлогын газрын дарга Б.Махвал, Женерал Электрик компанийн ахлах дэд ерөнхийлөгч Кристофер Харрис, Sedgman компанийн гүйцэтгэх ерөнхий менежер Петер Лонг, Ровен Ридж компанийн ерөнхийлөгч Раэмонд С.Пилчер зэрэг гадаад дотоодын 250 гаруй компанийн 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

“Coal Mongolia-2012” чуулганы интернэт мэдээллийн төв
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Энэ төрлийн олон улсын арга хэмжээнд мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч дамжуулах найдвартай интернэтийн үйлчилгээ маш чухал үүрэгтэй. 2010 оноос хойш Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Майнинг.мн-ий зохион байгуулж буй бүхий л арга хэмжээний үеэр оролцогчид, хэвлэл мэдээллийнхэнд найдвартай, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргэх ажлыг Мобинет ХХК хариуцан ажиллаж байгаа юм.

 

Энэ удаад ч Мобинет ХХК бизнес мэдээллийн төвөөрөө дамжуулан чуулганд оролцогчдыг өндөр хурдны интернэт болон танхмийг бүхэлд нь хамарсан Wi-Fi сүлжээ, Олон улсын ярианы үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангаж байгаа билээ. Үүнд зохион байгуулагч болон оролцогчдынхоо зүгээс баярласнаа илэрхийлмээр байна. 


Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Майнинг.мн-ий ерөнхий захирал, чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга Б.Алтаншагай

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.