LG CordZero: Утасгүй ертөнц!

2015-02-17, 17:50
4,771
Их хотын оршин суугчид хаа сайгүй гудамжинд, албан тасалгаанд, гэртээ, тасалгаандаа шалан дээрээ хөглөрөх урт утаснуудад аль хэдийн дассан байдаг. Орчин үеийн орон сууцууд олон утастай техникээр дүүрэн байдаг. Утаснууд нь хөл доор хөглөрч, орооцолдож, тоосонд дарагдаж, зай эзэлдэг. Цахилгааны утас нь өрөөний заслын өнгө төрхийг алдагдуулах бөгөөд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв танайх хүүхэд, гэрийн тэжээмэламьтадтай бол утасгүй технологийн талаар нухацтай бодох хэрэгтэй.
LG CordZero: Утасгүй ертөнц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Мэдээж, олонхи нь аль хэдийн утасгүй хонхнууд, өндөр хурдны хөдөлгөөнт интернет болон бусад төхөөрөмжийг ашиглаж байгаа. LG утасгүй тоос сорогчийн шинэ эрин үеийг нээж, CordZero™ онцгой цуглуулгаа танилцуулж байна.



 Хамгийн том тоос сорогч CordZero Power (VK89000HQ загвар) нь ионжуулсан хийцэт PowerPack аккумлятороор тоноглогдсон, сорох хүч нь 200Вт хүрнэ. Эхлэх горимдоо 40 минут, хүчин чадалын дээд горимдоо 17 минут хүртэл ажиллах боломжтой. CordZero Power нь ухаалаг инвертор мотороор тоноглогдсон тул тоос сорогчийг ашиглах хугацааны турш өндөр үр дүнтэй цэвэрлэгээ, найдвартай ажиллагааг хангана. LG компани энэтөрлийн хөдөлгүүрийн үзүүлэлтээс хамаарч 10 жилийн баталгааолгож байна. Автомат байршил мэдрэгч технологи нь их бие болон бариул дээр байрлах 4 мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгчийн хөдөлгөөнийг автоматаар мэдэрч, хэрэглэгч болон тоос сорогч хоёрын хоорондын зайг 100 см–т барьж, таны араас аажмаар дагах боломж олгоно. Моторт дугуйны идэвхтэй хөдөлгөөний системийн үр дүнд тоос сорогч хөдөлгөөнд орно. CordZero Powerтоос сорогч нь тоосыг 3 дахин их соруулах ба, хогийг хэлбэрт оруулан шахаж, сав ямар ч тоосонцорын ул мөргүй цэвэрлэгдэх LG Kompressor технологиор тоноглогдсон байна.



CordZero цувралын стандартих биетэй өөр нэг загвар  Power Compact (VK79000HQ загвар). Мөн ухаалаг инвертор мотор, ионжуулсан хийцэт аккумлятороор тоноглогдсон ба сорох хүч нь 200Вт хүрнэ. Батарей бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд цэвэрлэгээний хугацаа эхлэх горимдоо 40 минут, хүчин чадалын хамгийн дээд горимдоо 17 минут хүртэл ажиллана. Энэхүү тоос сорогчинд агаарын тоосны урсгалыг шүүх болон тогтмол сорох хүчээр хангах "Эллипс Циклон" систем ашиглаж байна. CordZero Power Compact нь 4 төрлийн хошуутай, HEPA13 шүүлтүүртэй ба цомхон хэмжээтэй.



CordZero 1–т 2 (VSF7300SCWC загвар) нь Dual PowerPack солигддог аккумлятор болон Anti-Tangle Brush хөдөлгүүрт сойзны хосолсон технологийн үр дүнд тасралтгүй, сайтар цэвэрлэх боломж олгодог. Бүрэн цэнэгтэй 2 зайг ашиглах үед Dual PowerPack аккумуляторууд нь тоос сорогчийн стандарт горимд 70 минут хүртэл, хүчин чадалын хамгийн дээд горимд 50 хүртэл минут ажиллах боломжтой. Anti-Tangle Brush–ийг сойзонд үс, ноос орооцолдохын эсрэг тусгайлан боловсруулсан бөгөөд цэвэрлэгээ дууссаны дараа үс, ноосыг цэвэрлэхэд санаа зоволтгүй боллоо. «CordZero 1–т 2» загвар нь босоо эсвэл зөөврийн гар тоос сорогч болгон ашиглах хос ажиллагааг санал болгож байна. «CordZero 1–т 2»-ийн нөхцөл сайжруулах бариул, хөнгөн жин (2.8 кг) нь цэвэрлэгээг илүү хялбар болгосон. LED – гэрэлтүүлэг болон 180 градусын эргэлтийн өнцөгтэй үндсэн сойз нь ор, тавилга доорх цэвэрлэхэд хэцүү, харанхуй хэсгийг цэвэрлэхэд дөхөмтэй болгодог. Тоос соруулахад зориулагдсан зөөврийн тоос сорогч сойзоор бүх төрлийн гадаргууг сайтар цэвэрлэх боломжтой. Нөхцөл сайжруулах Easy Grip бариул нь гарын бугуйны ачааллыг багасгадаг.

LG Hom-Bot Square - Робот тоос сорогч (VR6270LVM загвар) нь цэвэрлэгээг өөрөө хийнэ. 1,5 см-ийн уртасгасан сойз нь таны гэрийн өнцөг булан бүрээс тоос, хог хаягдал, гэрийн тэжээмэл амьтны үсийг сайтар цэвэрлэнэ. Шинэлэг тоос сорогчинд шинэ II-SLAM камертай сайжруулсан Dual Eye 2.0™ камерын систем ашигласан. Шинэ системтэй камер нь цэвэрлэх талбайн гэрэлтүүлгийн хэмжээнээс үл хамааран ямар ч гэрэлтүүлэгтэй үед дүрсийг тодорхой авч чиглэлээ алдах байдлыг багасгана. Цахим бүрхүүл дээрх хэт ягаан туяаны мэдрэгч нь саадыг илрүүлэх үед робот тоос сорогчийн хөдөлгөөнийг удаашруулж, мөргөлдөхөөс сэргийлнэ. Тоос сорогч шалнаас хивс рүү шилжихэд турбо горим автоматаар ажиллана. Усны мэдрэгчнь эргэлтийн өнцөгийг тодорхойлж, чиглэлийн дагуу хөдөлгөөнийг тохируулна. Робот тоос сорогч хоёр камераас мэдээллийг аваад цэвэрлэх оновчтой чиглэлийг боловсруулах ба санадаг. Цэвэрлэгээний дараа цэнэглэгч төхөөрөмжрүү автоматаар буцаж ирнэ. Хэрэв зай цэвэрлэгээний явцад цэнэггүй болбол LG Hom-Bot Squar нь мөн цэнэглэгч рүү очиж, дараа нь үлдээсэн хэсгээсээ цэвэрлэгээг үргэлжлүүлнэ.

# # #

LG Electronics компанийн тухай
LG Electronics компани нь дэлхий даяар 113 салбартай ба тэдгээрт 82,000 ажилтан ажилладаг. Цахилгаан хэрэгсэл, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлд шинэ ололт, технологийн нэвтрүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч юм. Дэлхийн худалдааны эргэлт 2013 онд 53.10 тэрбум ам.доллар (58.14 их наяд солонгос вонн) болсон. LG Electronics дөрвөн бизнесийн нэгжээс бүрдэнэ: Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution and Vehicle Components. Хавтгай дэлгэцтэй зурагт, гар утас, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгч үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics–ийн бүтээгдэхүүн 2014 онд International CES® Innovations Awards-ийн 15 шагналыг хүртсэн.

LG Electronics Home Entertainment – ийн тухай
LG Electronics Home Entertainment компани нь гэр ахуйн болон бизнесийн салбарынханд зориулсан хавтгай дэлгэцтэй зурагт, аудио, видео тоглуулагчийн үйлдвэрлэлэлийн дэлхийн тэргүүлэгч юм. LG Electronics Home Entertainment – ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн дотор LCD болон плазм зурагт, гэрийн кино театрууд, Blu-Ray, аудио, видео тоглуулагчид ордог. Тус компани нь гэртээ цагийг зугаатай өнгөрүүлэх төхөөрөмжүүийг шинэ шатанд гаргаж, өндөр технологийн олон талт, загварлаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.