Цагаан сарын бэлгийн карт урамшуулалтай боллоо

2012-02-02, 20:45
17,960

Цадиг түүхийн буурал жимээр урин хавартай золгосныг бэлгэдэж, ирэх оныхоо өнгийг тодорхойлж, айлчин гийчний хүндэтгэлийн үг хөвөрч, айл бүхний тавгийн идээ ууц өнгөтөй байж, хурган дээлийг шинэ өнгөөр чимж, даалин хөөргөө зөрүүлдэг Монгол заншил, сар шинэ айсуй. Ирсэн зочиндоо гарын бэлгээ бэлддэг заншлыг айл өрх бүр дагаж, энэ л өдрүүдэд ойр тойрныхондоо хэрэгтэй зүйлийг нь бэлтгэдэг.

Цагаан сарын бэлгийн карт урамшуулалтай боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Та бүхэндээ зориулж Мобиком корпораци аз дагуулсан бэлгийн картуудаа худалдаанд гаргалаа. Цэнэглэгч картны нууц дугаарын сүүлийн тоогоор аз хийморио сэргээж, дэвжин дээшлэхийн бэлгэдэл 9–н тоо таарвал цэнэглэсэн нэгжээ 50% нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл 500 нэгжийн картаар цэнэглэвэл 750, харин 1000 нэгжээр цэнэглэвэл 1500, 2500 нэгжээр цэнэглэвэл 3750 нэгж таны дансанд орно. Мөн таны сонголтонд нийцсэн 3 төрлийн картны аль ч төрлөөс 10-ыг худалдан авбал 1-ийг бэлэглэх урамшуулалтай байгааг танд сануулъя.

 

Цэнэглэгч карт бүрт Мобиком сар шинийн бэлгээ хамтатган барьж байгааг дашрамд дуулгая. 5000 нэгжинд 1000 нэгж, 10000 нэгжинд 3000 нэгж, 15000 нэгжинд 6000 нэгжийг ярианы эрх болгон бэлэглэж байна. Харин Мобикомын өнөр бүлийн эгнээнд элсэгчиддээ зориулан урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарт 5000 нэгж, 120 хоног, сүлжээндээ 30 минут ярих нэмэлт урамшуулалтайгаар танд санал болгож байна.

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,  учирч  буй сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

 





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.