150-162 см нуруутай Холливуудын сайхан бүсгүйчүүд

Урт хөлтэй, богино цээжтэй, товчхондоо бол Барби маягийн биетэй л бол гоо үзэсгэлэн төгс бүсгүйд тооцогдож, алдар нэртэй болдог юм биш гэдгийг доорхи фото мэдээлэл танд батлах байх. Бид намхан нуруутай алдартай бүсгүйчүүдийн талаар мэдээллийг танд өмнө нь хүргэж байсан хэдий ч энэ удаад бас арай өөр жишээг цуглуулсан байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ингээд 160 см-ээс хэтрэхгүй нуруутай алдартай бүсгүйчүүдтэй танилцацгаая. Эдгээрийн зарим нь олон эрчүүдийн хувьд төгс төгөлдөр гоо сайхны охин тэнгэр мэт бишрэгдэж, олон эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болдог юм шүү. Тэгэхээр жижигхэн, эгдүүтэй бөгөөд том мөрөөдөлтэй бүсгүйчүүдэд боломж үргэлж байсаар л байгаа юм байна.

150-162 см нуруутай Холливуудын сайхан бүсгүйчүүд


www.caak.mn 
(10 фото)

Долли Партон
Америкийн кантри стилийн алдартай дуучин, тэрээр 600 гаруй дуу бичиж, Биллбоард-ын жагсаалтад 25 удаа дээгүүрт бичигдэж байсан. Түүний өндөр нь 152 см.


www.caak.mn (10 фото)

Ева Лонгория
Ева-г жинхэнээр харсан хүн түүнийг 157 см өндөртэй гэдэгтэй маргахгүй байх. Үнэндээ яг бодитоор нь харсан хүн бол түүнийг 153 см хүрэхтэй үгүйтэй намхан гэх нь ч бий.


www.caak.mn (10 фото)

Сальма Хайек
Сальма Хайек бол Мексик жүжигчдийн дундаас Америк-т хамгийн том амжилтыг гаргасан од билээ. Францын саятны гэргийг тэрээр 157 см өндөртэй бөгөөд 42 настайдаа охин төрүүлж, анх ээж болсон юм байна.


www.caak.mn (10 фото)
Кайли Миноуг
155 см өндөртэй тэрээр хамгийн сайхан хөлтэй алдартай бүсгүйчүүдийн жагсаалтад үргэлж дээгүүр байр эзэлдэг.


www.caak.mn (10 фото)

Ванеса Хаженс
158 см нуруутай тэрээр 8 дахь жилдээ театрын хөгжмийн төрөл бүрийн жүжиг, үзүүлбэрт тоглож байгаа юм. Ванеса нь жүжигчин төдийгүй дуучин ажээ. Энэхүү залуухан жүжигчний стиль имиж нь залуусын дунд үлгэр жишээ болдог байна.


www.caak.mn (10 фото)

Хилари Дафф
155 см өндөртэй Холливуудын од тэрээр хүүхэд байхаасаа олны танил болсон. Түүний анхны дүр нь “Вэндитэй танилц, Каспер” киноны дүр ажээ.


www.caak.mn (10 фото)

Меган Фокс.
162 см өндөр. Меган Фокс нь байгалиасаа заяасан төгс бие галбиртай. Гоо бүсгүйн судсаар франц, ирланд, энэтхэг цус холилдон урсдаг байна.


www.caak.mn (10 фото)

Даника Патрик
150 см өндөр. Тэрээр 2005 оны Индианад болсон 500 милийн авто уралдааны аваргын тэмцээнд 4-р байранд орсон эмэгтэй гэдгээрээ олонд танигдсан. Үүгээрээ тэрээр авто уралдааны түүхэн дэхь хамгийн алдартай эмэгтэй болсон юм.


www.caak.mn (10 фото)

Алиса Милано
157 см нуруутай. 1985 онд Алиса нь “Коммандо” хэмээх боевик кинонд Арнольд Шварцнеггерийн охины дүрийг бүтээсэн. Тэр цагаас хойш амжилт түүнд элэгтэй хандсаар л байгаа билээ.


www.caak.mn (10 фото)

Ким Кардашян.
157 см нуруутай. Америкийн фотомодель төдийгүй жүжигчин Кимберли Ноэль Кардашян нь 1980 оны 10 сарын 21-нд Лос Анжелес-т мэндэлжээ. Түүний цусанд армян (аавынх нь талаас), болон ээжийнх нь талаас голланд болон шотланд угсаа бий.

Хэрвээ та бидний өмнө нь оруулсан намхан нуруутай оддын талаарх мэдээг үзээгүй бол доорх линкээр ороорой.

~ Тачаангуй намхан нуруу ~


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()