Жефф Виднер нь өөрийн дарсан 1989 оны "Тяньаньмэний талбай дээрхи үл таних залуу" зурагтайгаа. (Tim Mantoani)
Стив МакКарри нь өөрийн авсан Пакистаны Пешаварын нэгэн охины хөргийг барьжээ. Энэхүү зураг нь 1984 онд гарсан байна. Тэрээр: “Би энэ нь охиныг 17 жилийн турш эрж хайсны эцэст, 2002 онд түүнийг ахин олсон доо. Түүнийг Шарбат Гула гэдэг юм билээ.” – гэжээ. (Tim Mantoani)
Нил Лифер: 1965 оны 5 сарын 25-нд Мэн мужи дахь Льюистон-д болсон тэмцээний үеэрхи Мухаммед Али болон Листон нарын тулаан.
Билл Эпприж нь 1968 оны 6 сарын 5-ны өдөр Роберт Кеннеди-гийн аллагын дараа буулгасан алдарт зурагтайгаа. (Tim Mantoani)
Эллиот Эрвитт: “Энэ зургийг би 1974 онд Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, өөрийн гэрээс хоёрхон алхмын зайнаас авсан. Харамсалтай нь 38 жилийн дараа энэхүү зураг дээрхи хүнийг одоо хаана юу хийж байгааг олж мэдэх гэхлээр холбоо барих боломжгүй л байнадаа.”- гэжээ. (Tim Mantoani)
Брент Стиртон: “Энэ бол Африк дахь анхны үндэсний дархан цаазат хүрээлэн болох Вирунга-д авсан зураг. Энэ нь Конго-гийн бүгд найрамдах улсад байдаг. Намайг энэ зургийг бүлэг хүмүүс байгаль хамгаалагчдын зүрхийг үхүүлэхийн тулд дарахад нэг эрэгчин, 6 эмэгчин гориллыг зэрлэгээр хөнөөсөн байсан. Тэр үед байгаль хамгаалагчид модны нүүрсийг хүрээлэнгийн эзэмшилд хууль бусаар боловсруулах явдлыг эсэргүүцэж байсан юм. Дэлхий дээр ийм төрлийн горилл ердөө 40 орчим ширхэг л байдаг атал ийм хэрцгий аллага нь хүрээлэнгийн ажилчдыг аймшигтай цочролд оруулсан.”
Брайан Смит:
“Дараагийн мөчид яг юу тохиолдохыг урдчилан таахын аргагүй байдал нь гэрэл зургийн ид шидийг бий болгодог.”. (Tim Mantoani)
Дуглас Киркланд:
“Энэ бол Мерилинтэй өнгөрүүлсэн миний үдэш байсан”. (Tim Mantoani)
Гарри Бенсон:
“Beatles хамтлагийн менежер Брайан Эпштейн нь тэднийг АНУ-ын номер нэг хамтлаг болсныг хэлээд, тэднийг дагуулж, Нью-Йоркруу явна гэсний дараа тэд ингэж баярласан юм. Энэ бол 1964 он байлаа.”. (Tim Mantoani)
Карен Куэн:
“Энэхүү гэрэл зургийг 1993 онд National Geographic-т зориулж авсан юм. Намайг мууранд зориулсан бүхэл бүтэн түүхт зураг авахыг хүүсэн юм. Тиймээс би маш удаан бодсоны эцэст оросын цэнхэр муурыг балетчины дэргэд авахаар шийдсэн. Учир нь Жорж Баланчин нь бүжигчиддээ үргэлж муур хуруун дээрээ газарддаг талаар үлгэрлэн сургадаг байсныг би санасан юм.” (Tim Mantoani)
Лайл Оверко:
“Нарлаг дулаахан нэгэн өдөр Америкийн ард түмний зүрх сэтгэлийг шархлуулсан ийм аймшигтай дурсамж болон үлдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан. Энэхүү гэрэл зураг бол энэхүү нүсэр сүйрлийн зөвхөн өчүүхэн хэсэг нь юм. Энэхүү явдал нь сая сая хүний мянга мянган түүхэнд сэв суулгасан явдал болсон. Тэр өдөр миний ой дурсамжинд үлдсэн чимээ шуугийн, үнэр, хүмүүсийн дуу хоолойг үгээр тайлбарлах аргагүй юм. Би тэр өдөр буюу 9 сарын 11-*ний дүр зургийг хальсанд буулгахаас өөр юу ч хийж чадаагүй. ТЭр үед тухайн газар юу болсныг хүмүүс мэдээсэй гэж хүүсэндээ, ирээдүй хойч үе маань тэр өдрийн талаар төсөөлөлтэй байгаасай, гэрч баримт үлдээсэй гэж хүссэн юм. Бас тайван байдал ганцхан хоромд хэрхэн орвонгоороо эргэж болдогийг хүмүүст сэрэмжлүүлэхийг хүссэн. Цаг хугацааны эрхэнд хүмүүсийн зүрхэнд хурсан айдас, шарх эдгэрч, энэхүү үйл явдлын түнэр харанхуй төсөөллийг цэцэн ухаан, хайр хоёр ялж, хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтрүү тэмүүлж, харанхуйг эв найрамдал ялаасай гэж хүсч байна.” (Tim Mantoani)
Марк Селижер:
“Энэхүү гэрэл зураг нь Rolling Stones сэтгүүл дээр Nirvana буланг нээхэд хүргэсэн юм. Хоёр сарын дараа Курт Кобейн буудуулахад энэхүү зураг сэтгүүлийн дурсамжийн дугаарт гарсан билээ.“ (Tim Mantoani)
Мэри Эллен Марк:
“Миний гарт Рам Пракаш Сингха болон түүний хайртай заан Шияма-гийн зураг байна. Энэ зургийг 1990 онд авсан юм. Рам Паркаш Сингх нь “Их алтан Цирк”-ийн манежны инспектор байсан билээ. Энэхүү зургийг Энэтхэгийн Ахмедабад –д авсан юм. Энэ бол миний энэтхэгийн циркийн талаар зураг авалтын төслийн нэг хэсэг байсан. Би Энэтхэгт, бас цирк-т хайртай. Тиймээс энэтхэг даяарх 18 циркээр хийсэн фото сурвалжлага миний хувьд давтагдашгүй үйл явдал болсон юм. Харамсалтай нь Шияма энэ зурагнаас хэдхэн сарын дараа нас барсан. Ер нь бол түүнийг бэртээчихсэн юм билээ л дээ. Энэ явдал Рам Пракаш Сингхийн зүрх сэтгэлийг зүссэн, минийхийг ч гэсэн. (Tim Mantoani)