Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Очиж үзэхийг чин сэтгэлээсээ хүсмээр, очсоныхоо дараа тэндээ байгаад л баймаар гайхалтай газрууд энэ хорвоо дэлхий дээр маш олон байдаг билээ. Тэдний нэг бол Филлипинд байдаг хүрхрээний хөл дэхь зоогийн газар юм. Филиппинчүүд байгалийн ер бусын тогтоц газар болох энэхүү хүрхрээний доод хэсгийг жуулчдад зориулан байгуулсан нь үнэхээр нүдээ олсон сонголт болжээ. Энэ газар өөрийн биеэр очиж үзсэн хүмүүс насан туршдаа мартагдахааргүй зоог гэвэл үүнийг л хэлнэ хэмээн ам бардам хэлж байсан юм. Таны очиж үзэх газруудын жагсаалтын тоог нэгээр нэмсэн гэдэгт итгэлтэй байна.