Хүн бүхэнд аз гэж бий

2012-01-20, 07:15
16,870

“Үндэсний Хонжворт Сугалаа” ны 1’000 - 10’000’000₮ хонжвортой "ЁНДОО JACKPOT" карт худалдаанд гарсан цагаасаа хойш аз дагуулсаар олон мянган иргэдийг азтан болгосоор л байна. Тэгвэл 500’000₮ хонжворыг Улаанбаатар хотоос гурав, Орхон аймгаас нэг хүн хожоод байна. Азтангуудаас танилцуулбал:

Хүн бүхэнд аз гэж бий
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Ёндоо jackpot картны 500’000₮ азтан: Болдбаатарын Ганзолбоо.

Хийдэг ажил: Хадгаламж банкны ерөнхий зохицуулалт, захиргаа аж ахуйн албаны захирал албыг хашдаг.

Хожсон газар: Баянзүрх дүүргийн 8 хороо,  Цагдаагийн академийн хажууд байрладаг Үндэсний хонжворт сугалааны 444 р гэрээт борлуулагч  болох “Амгалан зоог” хүнсний дэлгүүрээс азын сугалаагаа авсан.

Урьд өмнө: Өмнө нь бас Ёндоогоо үзэж байсан. Тэр үед хоёр ч сугалаа сугалаад ёндоорч чадаагүй байлаа.

Азтан болохдоо: Азтан болох үедээ бас хоёр сугалаа авсан эхний сугалаанд 1’000 төгрөг таарч дахин нэг сугалаа авсан. Тэгээд л хоёр дахь сугалаагаараа Ёндоо Jackpot картны азтан болж  500’000 төгрөг хожсондоо үнэхээр баяртай байна.

Хонжвороо: Азын мөнгөө гэр бүлдээ л зарцуулна даа. Гэхдээ мэдээж дурсаж үлдэх дурсгалын зүйл авч үлдэлгүй яахав.

Бусаддаа хандаж: Ер нь би хүн бүрт аз гэж байдагт итгэдэг шүү. Хамгийн гол нь  үнэхээр хожих юм шиг санагдаад байвал өөртөө итгээд азаа нэг үзчихэд буруутах зүйл байхгүй юм байна шүү гэж хэлмээр байна..

Үндэсний  Хонжворт Сугалааны хамт олонд: Урьд өмнө явагдаж байгаагүй шинэ, шинэлэг хүний амьдралд аз хиймор хүссэн үйл ажиллагааг зохион байгуулж, хүн бүрт азтан болох боломжийг адил тэгш олгож байгаад нь баяртай байна. Та бүхэн олон хүмүүсийг баярлуулж байгаа юм чинь зөв энерги эрч хүчийг авах байхаа гэж бодож байна даа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.




Ёндоо jackpot картны 500’000₮ азтан: Сэргэлэнбатын Үүрийнмаа.

Та юу хийдэг вэ?:  Урлах эрдмийн дээд сургуулийн 3 р курсын оюутан

Хожсон газар: Сонгино хайрхан дүүргийн 13 р хороо,  Гурвалжин барилгын материалын дэлгүүрт байрлах Үндэсний хонжворт сугалааны 407 р гэрээт борлуулагчаас Ёндоогоо авч азтан болсон.

Урьд өмнө: Урьд өмнө нь ямар нэгэн сугалаанд оролцож азтан болж байгаагүй ээ.  Ёндоо сугалаанд ч бас урьд өмнө нь оролцож байсангүй ээ.

Азтан болохдоо: Өнөөдөр надад үнэхээр азтай өдөр тохиолоо. Ёндоо сугалааны мэдээллийг самбараас олж хараад шууд хоёрхон сугалаа сугалан Ёндоо картны азтан болж  500’000 төгрөг хожсондоо баяртай байна.

Хонжвороо: Аз дагуулсан мөнгөө гэр бүлдээ ээждээ өгнө дөө. Оюутан болохоор сургалтын төлбөр, бүх л хэрэгцээт зүйлсээ ээжээсээ авдаг учраас тус нэмэр болж  ээжийгээ нэг баярлуулна даа.

Бусаддаа хандаж: Хүн бүхэнд аз гэж үнэхээр байдаг юм байна. Тэр нь надад өнөөдөр тохиолоо. Өөрийгөө азгүй гэж бодож байгаа хэн нэгэн байгаа бол битгий тэгэж бодоорой ямар нэгэн зүйл дээр, хэзээ нэгэн цагт таньд аз тохионо гэдэгт би итгэж байна.

Үндэсний  Хонжворт Сугалааны хамт олонд: Над шиг өөрийгөө сугалаанд азгүй гэж бодож яваа олон олон хүмүүсийг азтан болгож урам зориг өгч бас амьдралд нь бодит хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.






Ёндоо карт нь тасралтгүй үргэлжлэх азын сугалаа учраас  Та бүхэн ч бас ЁНДООГоо үзэж азтангууд болох боломжтой юм шүү. Та бүхэнд аз хүсье. 


Тиймээс Та бүхэн сугалаандаа идэвхитэй оролцож азтан болоорой. Та бүхэнд шинэ оны аз ерөөе.
 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.