Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тао Порчон – Линч шиг хүмүүс биеэрээ ч тэр, сэтгэлээрээ ч тэр хэзээ ч хөгширдөггүй, гарцаагүй ирэх үхлээс ч Айдаггүй, амьдралын агшин хором бүрийн гоо сайхныг бусдаас илүү мэдэрдэг байх. Сүүлчийн 70 жилийн турш йогоор тасралтгүй хичээллэж байгаа энэ эмэгтэйг хүмүүс хэзээ ч 92 настай гэж хардаггүй гэж хэлжээ. Тао нь йогоор үнэхээр сэтгэл зүрхээрээ хичээллэдэг бөгөөд Энэтхэг, Франц болон АНУ- зэрэг орнуудын оюутнуудад 45 жилийн турш йогийн хичээл зааж байгаа юм байна. Түүнчлэн энэ эмэгтэй 87 настайгаасаа эхлэн цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө чөлөөт цагаараа бүжиглэх дуртай болжээ. Ингээд нэгэн ер бусын эмэгтэйн фото агшнуудаар танд гэрэл гэгээ нэмж байна. Хүн цаг хугацааны өмнө өтөллөө ч гэсэн өөрөө хичээн хөдөлмөрлөж, зөвөөр замнавал хүүхэд ахуй цаг шигээ гэрэл гэгээтэй, эерэг эрч хүчийг бусдад хэдэн насандаа ч бэлэглэж болдогийн нэгэн урам сэргээсэн жишээ бол Тао Порчон-Линч авхай юм.