“Метро дотор өмдгүй” хөдөлгөөн

2012-01-12, 08:20
9,073

Өнгөрсөн Ням гарагт Дэлхийн зарим хөгжингүй орнуудын ард иргэд олон жилийн уламжлалтай “Метро дотор өмдгүй” буюу “Метроны өмдгүй зорчигч” нэртэй арга хэмжээнд идэвхитэй оролцжээ. Энэхүү акцийг “Improv Everywhere” -хэмээх идэвхитнүүдийн бүлэг зохион байгуулж эхэлснээр олон оронд тархаж, өглөө бүр ажилруугаа, орой бүр гэрлүүгээ яаран, бие биенээ ч анзаарах сөхөөгүй хүйтэн хөндий байдлаар өдөр хоногуудыг өнгөрүүлдэг олон нийгмийн хүмүүсийн зүрх сэтгэлийг жилийн ганц өдөр ч гэсэн хайлуулж, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлэх үүргийг амжилттай гүйцэтгэж иржээ.

“Метро дотор өмдгүй” хөдөлгөөн
www.caak.mn (27 фото)
Энэ жилийн хувьд энэхүү нийтийг хамарсан хөдөлгөөн нь 1 сарын 8-ны өдөр тохиожээ. Дэлхийн 60 хотын оршин суугчид энэ өдрийг тохиолдуулж, метрогоор зорчихдоо өмд болон банзалгүй явсан байна.


www.caak.mn (27 фото)
Оролцогч орнуудын жагсаалтад Европын олон нийслэл болон Америкийн олон хотууд багтсан байна.


www.caak.mn (27 фото)
Ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулагчид нь Facebook болон бусад олон нийтийн харилцааны сүлжээгээр дамжуулан зарлал түгээдэг ажээ.


www.caak.mn (27 фото)
Зохион байгуулагчид нь оролцогчдод хоёр шаардлага тавьсан байна. Эхнийх нь: Метро дотор өмдөө тайлах хүсэлтэй байх, хоёр дахь нь: өмдгүй ч гэсэн юу ч болоогүй юм шиг биеэ авч явах байжээ.


www.caak.mn (27 фото)
Энэ жилийн хувьд хамгийн өргөн хүрээнд энэхүү үйл ажиллагааг явуулсан газар нь Нью-Йорк хот болсон байна. Энэ л хотод 2002 онд анх "Improve Everywhere" хөдөлгөөн байгуулагдаж, “метро дотор өмдгүй” арга хэмжээг зохион байгуулж байжээ.


www.caak.mn (27 фото)
Тэр цагаас хойш жил бүрийн 1-р сарын эхээр метрогоор өмд болон банзалгүй зорчдог өдрийг олон улс даяар өргөн зохион байгуулах болсон байна.


www.caak.mn (27 фото)
Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 2011 оны “метро дотор өмдгүй” арга хэмжээнд 3,5 мянган хүн оролцжээ.


www.caak.mn (27 фото)
Хөдөлгөөний зохион байгуулагчдын хувьд нарийн тогтсон зорилго байхгүй, харин хамгийн гол нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг эрмэлзсэндээ ийм арга хэмжээг зохион байгуулах болсон байна.


www.caak.mn (27 фото)
Зохион байгуулагчийн хэлснээр: “Impove Everywhere-ийн зорилго нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэх явдал юм.”-гэжээ.

“Хошигнол гэхээрээ л заавал хэн нэгнийг гомдоох юмуу, түүнийг эвгүй байдалд оруулдаг байх албагүй гэдгийг л бид харуулахыг хүссэн юм. Хошигнол бол зүгээр л хэн нэгнийг шууд инээлгэх хүч чадалтай л байх ёстой. Эсвэл ертөнцийг өөр нүдээр харах боломжийг нээдэг байх хэрэгтэй.”- гэж Нью-Йоркийн Improv Everywhere- хөдөлгөөнийхөн хэлсэн байна.


www.caak.mn (27 фото)
Энэ жилийн хувьд “Оккупай Уолл-Стрит” хөдөлгөөнийхөн хүртэл энэхүү арга хэмжээнд нэгджээ. Тэд хэлэхдээ: “Банк биднээс дотуур өмднөөс маань бусад бүх зүйлийг булаасан” -гэж хошигносон байна.


www.caak.mn (27 фото)
Өмдөө тайлах хүсэлтэй байх, юу ч болоогүй юм шиг биеэ авч явах гэсэн хоёр л нөхцөлтэйгөөр энэ үйл ажиллагаанд метротой хотын бүх иргэд оролцож болно.


www.caak.mn (27 фото)
Метро хөдөлж эхэлмэгц нь хүмүүс өмдөө тайлж эхлэх ёстой. Өмдгүй бол асуудал байхгүй гэсэн зарчмыг ч энэхүү үйл ажиллагаа баримталдаг. Хүмүүсийн нүүрэнд эвгүйцсэн төрх огт илрэхгүй бөгөөд өмдгүй зорчигчид юу ч болоогүй мэт хөгжим сонсож, ном уншин явцгаана.


www.caak.mn (27 фото)
Юу болоод байгааг ойлгохгүй байгаа хүмүүс бага зэрэг эвгүйцэж, өөр тийшээ харах юмуу, зарим нь зүгээр л өмдгүй хүмүүсийг харж, инээцгээдэг байна.


www.caak.mn (27 фото)
Энэхүү хөгжилтэй арга хэмжээний эхлэлийг 2001 онд Нью-Йоркийн 7 оршин суугч тавьжээ. Харин өнөөдөр тэдний энэхүү хөгжилтэй үйлдлийг Мадрид, Вашингтон, Торонто, Мехико гэх мэт 60 хот дэмжих болсон байна.


www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)
Сүүлийн хэдэн жилд энэхүү арга хэмжээний нэр хүнд эрс өссөн байна. Эхний жилүүдэд энхүү акцид маш цөөхөн хүн оролцодог байсан бол өнөөдөр Нью-Йорк гэлтгүй олон хотод, товлосон өдрөөр хэдэн арав, бүүх хэдэн зуун хүн метронд явах болжээ.


www.caak.mn (27 фото)
23 орны 60 гаруй хотын иргэд 1 сарын 8-ны өдөр метрогоор зорчихдоо өмдгүй хүмүүсийг харж хөгжилдөж чадсан байна.


www.caak.mn (27 фото)
Арга хэмжээнд оролцогчид гайхсан бусад зорчигчдийн асуултад хэрхэн хариулахаас сүлжээгээр урдчилан тохирсон байдаг. Тэд: “Би өмдөө гэртээ орхичихсон юмаа. Өмд өмсөхөөр ядарч байна. Харин ингээд явахаар үнэхээр эвтэйхэн юм аа.” гэх юмуу, эсвэл: “Би өмдөө алдчихсан” гэх хариулдаг байна.


www.caak.mn (27 фото)
Нэгхэн цагийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээний үеэр Нью-Йорк хотын хувьд метроны ээлж болгонд ядаж нэг ширхэг өмдгүй зорчигч таарсан болохыг эх сурвалжууд мэдээлжээ.


www.caak.mn (27 фото)
Ийм төрлийн хошигнолыг огт ойлгоддоггүй хүмүүсээс ганц ч шүүмжлэл сонсолгүйгээр энэ жилийн арга хэмжээ өндөрлөсөн байна.


www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)

www.caak.mn (27 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()