Оддын хоолойтой хvvхэлдэйн киноны баатрууд

2011-07-30, 17:58
32,989
Насанд хvрсэн мєртлєє л хvн бvхэн их бага ямар нэгэн хэмжээгээр хvvхэлдэйн кино vзэх дуртай байдаг. Тэр тусмаа Холливуудын тогоонд чанагдсан жинхэнэ шилдэг бvтээлvvдийг хvн бvр л vздэг билээ. Хамгийн нарийн деталь бvр дээр нь анхаарч, дээд зэргийн чанартай бас анхааралт татахуйцаар хийдэг болохоор тэгэхгvй гээд ч яах вэ дээ. Ямар сайндаа л сэтгэлд хvрсэн ихэнхи хvvхэлдэйн киноны баатруудын дуу хоолойг хамгийн алдартай одууд оруулсан байдаг. Ингээд бvгдээрээ зарим одууд ямар ямар хvvхэлдэйн киноны ямар баатрын дvрд дуу оруулж байсантай танилцацгаая.
Оддын хоолойтой хvvхэлдэйн киноны баатрууд


Женнифер Энистон “Vлэмж биетэй тємєр хvн” хvvхэлдэйн киноны Анни Хьюз-т дуу оруулж байжээ.  Энэхvv хvvхэлдэй нь 1999 онд буюу Женниферийг “Найзууд”-д тоглодог байх vед нь гарсан юм.




Энн Хэтауэй нь єєрийн єхєєрдєм хоолойг “Рио” киноны “Жуэльд” зээлдvvлжээ. Тvvнчлэн тэрээр “Сипсоныхон”, “Риффинчvvд” хэмээх бvтээлvvдэд дуу оруулж байв.




Харин “Элвин ба жирхнvvд”-ын хєєрхєн жирххэн Бриттани нь Кристина Эпплайтын хоолойгоор та бvхэнтэй ярьсан юм.




Хvн бvрийн сэтгэл зvрхнээс хэзээ ч арчигдахгvй дотно бас хайр татам дvр болон “Немогийн эрэлд”-ийн Дори-д Эллен Де Женерес дуу оруулсан байна.




Харри Поттерийн Хармони Гренжер авхайн дvрээр олны хайрыг татсан залуу жvжигчин Эмма Уотсон нь “Десперогийн адал явдал”- хvvхэлдэйн гvнжийн дvрд дуу оруулжээ. Эмма Уотсон хэлэхдээ: “Хvvхэлдэйн зохиолыг уншихад надад vнэхээр их таалагдаж, гол дvр Десперо-д бараг дурлах шахсан юм. Тиймээс би єєрийгєє энэ бvтээлийн гvнжийн хоолойг бvтээх vvрэгтэй гэж vзсэн.”- гэжээ.




Айла Фишер нь“Horton Hears a Who!” хvvхэлдэйн киноны Мари Лу Лару-д хоолойгоо бэлэглэсэн байна.   Уг бvтээлд тvvнээс гадна Жим Кэрри, Стив Карел, Мет Роган, Жейми Пресли нарын алдартнууд дуу оруулжээ.




Харин “Мадагаскар”, “Мадагакар-2” киноны усны vхэр Глория-гийн дууг Жада Пинкер Смит оруулсан байна. Жада Пинкер хэлэхдээ: “Глория бол ёстой гайхалтай. Би тvvнтэй цагийг гайхалтай єнгєрvvлсэн”- гэж хэлсэн байна.




2011 оны цоо шинэ бvтээл болон “The Smurfs” хvvхэлдэйн киноны Мерилин Монро-г санагдуулам єхєєрдєм бяцхан смурф-ын дуу хоолойг Кэти Перри оруулжээ. Тэрээр : “Би энэхvv хvvхэлдэйн киноны нэгэн бяцхан дvр мэт єєртєє санагдаж байгаа.”- хэмээн инээмсэлгэн хэлсэн байна. Ямартай ч алдартай Кэти Пэрри ийнхvv, хvvхэлдэйн кинонд дуу оруулж байсан мэргэжил нэгт нєхдийнхєє уртаас урт эгнээнд элсчээ.




Майли Сайрусын хоолойгоор “Вольт” хvvхэлдэйний Пенни ярьдаг. Ганцхан ярих ч биш, Жон Траволтайтай хамтран “Чамайг би алдсан гэж бодсон”- хэмээх дууг ч бас дуулдаг. 




Хєлєєрєє товчлуур бvжиг хийдэг хєєрхєн пингвинvvдийн тухай хvvхэлдэйний Норма Жиний дvрийг “Австралийн Сувд” - Николь Кидман оруулдаг. Энэ бvтээл дээр бас Хью Жэкман, Робин Уильяамс нар тvvнтэй хамтарч ажиллажээ.




“Мєстлєгийн vе” хvvхэлдэйн Элли-гийн хоолойг Куин Латифа оруулсан. Тэрээр: “Элли бол vнэхээр гайхалтай эмэгтэйн дvр. Тэр бол тухайн орчин нєхцєлєє гайхалтай мэдэрч, єєрийгєє илэрхийлж чаддаг гайхалтай нэгэн.”- гэжээ.




“Мангасууд харийнхны эсрэг”- киноны гол дvр Сьюзан Мерфигийн дууг Риз Уизеспун оруулжээ. Тэрээр: “Хvvхэлдэйн кинонд хvртэл дандаа сайн дvр бvтээнэ гэдэг сайхан.”- гэж хэлсэн байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()