Өөртөө мэс засал хийж байсан тохиолдлууд

2011-07-22, 20:29
27,315
Энэ удаа хvн бvхний санаанд багтамгvй гайхалтай баримтыг танилцуулах гэж байна. Энэ бол єєрєє єєртєє мэс засал хийсэн тухай юм. Єєртєє мэс засал хийнэ гэдэг бол онцгой хэцvv vед єєрийн эрхтэнд мэс ажилбар хийхийг хэлдэг. Ингээд «аргагvй эрхэнд эмч болж» єєртєє мэс засал хийж байсан мэргэжлийн болон мэргэжлийн бус хvмvvсийн 10 тохиолдолтой танилцацгаая. Та ч гэсэн ийм хvнд бэрх сонголт хийх vед ямар нэг эрхтэнээ тасалж, амь насаа аварч чадах биз ээ. Гэхдээ л санаанд багтахгvй юм.
Өөртөө мэс засал хийж байсан тохиолдлууд


Дуглас Гудейл
35 настай энэ загасчин эр далайн хавч торонд орсон эсхийг шалгах гэж яваад далайн шуурганд єртжээ. Далайн долгион тvvнийг онгоцноос задгай тэнгис рvv шидэх vед тvvний гар троос утсанд орооцолдсон байна. Дугласын онгоцны хашлагын цаана дvvжлэгдэн гар нь мултарчээ. Иймээс онгоцон дээрээ гарахын тулд тэрбээр гараа тайрахаас єєр аргагvй болов. Аврагчид энэ явдлын дараа тvvнийг эрэг дээр аваачсан байна. Эмч нар хэлэхдээ: Дуглас их цус алдсан ч цаг агаар хvйтэн байсны ачаар амь гарч чадсан хэмээжээ.




Жерри Нильсен
Жерри Лин Нильсен 1999 онд Америкийн Антарктид дахь «Амундсен-Скотт» станцийн цорын ганц эмч байв. Эх газраас олон сар таслагдсан тэрбээр нэг удаа єєрийгєє цээжний хорт хавдраар євчилснийг илрvvлжээ. Биопсийн (єєрийн эрхтний эд эсийг таслан авч шинжлэх) шинжилгээг єєрєє хийсэн нь vvнийг нь нотолжээ. Дараа нь цасаар хучигдсан энэ бєглvv газарт єєртєє биохимийн эмчилгээг хийжээ.




Аманда Филдинг
Бэлэг танхай зураач энэ эмэгтэй єєрт нь гавлынх нь ясыг цоолоход туслах эмч хайгаад олоогvй аж. Эмч нар гавлын ясыг нь цоолсноор оюун ухаан нь гэгээрэх юм гэдэгтэй санал нийлэхгvй байв. Анагаах ухаан Амандагийн далдын ид шидэнд итгэх vзэлтэй огт нийцэхгvй байж. Нэгэнт байдал ийм болохоор тэрбээр єєртєє энэ мэс ажилбарыг хийхээс єєр аргагvй болжээ. Vvний тулд Аманда хєл гишгvvрээр удирдагддаг єрєм, цус нvд рvv нь орохоос хамгаалж хар шил зvvжээ.




Дебора Самсон
Дебора Самсон гэх Америк бvсгvй нь Орос «морин цэрэг бvсгvй» Дуровагийн хийсэн гавьяаг давтжээ. АНУ-ын тусгаар тогтнолын тєлєєх дайны vеэр тэрбээр эрэгтэй хvн шиг хувцаслаж хуурай газрын армийн дайчидтай мєр зэрэгцэн тулалдаж явжээ. Нэгэн тулалдааны vеэр шархдаж, vvнийгээ нуухын тулд биендээ гvн шигдсэн бялтат сумыг єєрєє хутгаар зайлуулжээ.




Эван О’Нил
Мэс засалч О’Нил амьдралынхаа хагасыг нэлээд олон мэс ажилбар хийхэд ерєнхий наркоз хэрэггvй гэдгийг батлах гэж оролдсоор иржээ. Жишээлбэл, мухар олгой болон цавьны эвэрхий гэх мэт. Тэрбээр нас 70 шvргэж єндєр болсон vедээ ч энэ хоёр тєрлийн мэс ажилбарыг єєртєє хийж байжээ. Гэхдээ энэ мэс ажилбарыг хийхэд нь олон туслахууд хамт байсан гэдэг шvv.




Иоанн Летейский
Энэ хvний тухай анх XVII зуунд амьдарч Амстердам хотын даргаар ажиллаж байсан эмч мэргэжилтэй Николас Тульпын номонд анх дурьдсан байдаг. Дархан Иоанн Летейский єєрийнхєє давсаганд байсан чулууг єєрєє зайлуулан авч байжээ. Энэ мэс ажилбарын тєгсгєлд хагалсан газрыг нь оёхын тулд эмч нарыг авчрах шаардлага гарч байжээ.




Самсон Паркер
Самсон Паркер 2007 онд Каролина мужийн фермер дээр эрдэнэ шиш хурааж байв. Гэтэл машин нь эвдэрч засах гэж байхдаа хуруунуудаа машины араанд гацаасан байна. Ойр хавьд нь туслах хvн байхгvй байсан бєгєєд гадаа халуун хурц нартай байснаас хатаж vхэх аюултай байв. Тvvнд нэг л сонголт байсан. Энэ бол хуруунуудаа нэг нэгээр нь тайрч нэг хєдєлгєєнєєр гараа угз татан авахаас єєр аргагvй болжээ.




Леонид Рогозов
Энэ хvнд зориулж Высоцкий дуу хvртэл зохиож дуулж байв. Энэ залуу эмч Антарктидын экспедицийнхээ vеэр єєртєє мухар олгойг тайрах мэс ажилбар хийж байжээ. Тэрбээр сvvлд нь: Цус их алдсан тул тамирдаж ухаан алдахаас л их айж байсан гэжээ. Рогозов саяхан хvртэл амьдарч байгаад хорт хавдрын улмаас ертєнцийн мєнх бусыг vзжээ. Петербург дэх Хойд болон ємнєд туйлын музейд тvvний хэрэглэж байсан багаж зэвсгvvдийг vзмэр болгожээ.




Арон Ральстон
Энэ хvний тухай уран сайхны болон баримтат кино бvтээгджээ. Саяхан гэхэд л тvvний тухай «127 цаг» гэдэг бvрэн хэмжээний кино гарсаныг санаж байгаа байх. Америкийн жуулчин тэрээр том бул чулуунд гараа хавчуулж гараа єєрєє тайрч амь гарч чадсан байна. Дараа нь хvн амьтангvй цєл газрыг туулсан байна. Ральстон одоо хvртэл уулын спортоо хаяагvй ажээ. Хиймэл гар хийлгэж спортоо vргэлжлvvлсээр байна.



Инес Рамирес
Энэ мексик эмэгтэй эдvгээ хvртэл єєртєє кесаревын хагалгаа хийж хvvхдээ гаргаж авсан цорын ганц эмэгтэй хэмээн тооцогдсоор байна. Тэрбээр гэртээ ярих утасгvй, ганцаараа байсан vед хvvхэд нь хvндрэлтэй тєрєх нь тодорхой болжээ. Хvvхдийг амьд тєрvvлэхийн тулд хоолны хутга хэрэглэж нэг цагийн мэс ажилбар єєртєє хийсэн байна. Энэ явдлын дараа Инес Рамирес нэлээд удаан эмчилгээ хийлгэсэний эцэст хvvхэд эх хоёр хоёул эсэн мэнд vлджээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()