Аргентины шинэ залуу Lionel Messi

Аргентины шинэ залуу од Леонэл Андрес Мэсси 1987 оны 6сарын 24нд Аргентины осариа хэмээх газар мэндэлжээ. Мэсси Newell's Old Boys хэмээх хvvхдийн багт маш багаасаа тоглож эхэлсэн боловч 11 насандаа тэрээр хормоны дутагталд орсноор аав ээж нь Аргентинд эмчлvvлэх зардлыг нь тєлж чадалгvй Испан улсын Барселон хотруу нvvсэн тvvхтэй.
Аргентины шинэ залуу Lionel Messi
Анкет:
Бvтэн нэр: Luis Lionel Andres Messi
Тєрсєн єдєр: 1987 оны 6 сарын 24
Тєрсєн газар: осариа, Аргентин
Иргэн: Аргентин, Испани
єндєр: 169см
Жин: 67кг
Клуб: Барселона (FC Barcelona)

Байрлал: Довтлогч

Аргентины шинэ залуу од Леонэл Андрес Мэсси 1987 оны 6сарын 24нд Аргентины осариа хэмээх газар мэндэлжээ. Мэсси “Newell's Old Boys” хэмээх хvvхдийн багт маш багаасаа тоглож эхэлсэн боловч 11 насандаа тэрээр гормоны дутагталд орсноор аав ээж нь Аргентинд эмчлvvлэх зардлыг нь тєлж чадалгvй Испани улсын Барселон хотруу нvvсэн тvvхтэй.

2004 оны 10р сарын 16, Мэсси анх албан ёсны тэмцээнд Барселона багт Эспанёол багийн эсрэг Олимпик цэнгэлдэх хvрээлэнд хєлбємбєгийн ногоон талбай дээр гарч байлаа. Тухайн vедээ тэрээр маш их хvнд хvнд бэртлvvдэг авч байснаас Мэсси Барселона багийн сэлгээнд суух болсон байна.

Тун удалгvй буюу 2005 оны 5 сарын 1-ний єдєр Мэсси Дэлхийн Хєлбємбєгийн тvvхэнд хамгийн залуу гоол хийсэн тоглогчоор шалгарчээ. Тэрээр энэхvv гоолоо Албачэтэ багийн эсрэг тоглож байхдаа хийсэн бєгєєд Мэсси маань 17 нас 10 сар 7 хоногтой байжээ.

Испаний vндэсний хєлбємбєгийн баг Мэсси-г багтаа тоглоочээ хэмээн урьсан боловч Мэсси татгалзаж єєрийнхєє тєрсєн эх орон болох Аргентины шигшээ багт тоглох боломж гарахыг хvлээнээ гэсэн хариу єгчээ. 2004 онд энэхvv боломжоо авч чадсан бєгєєд Парагвайн шигшээ багийн эсрэг анхныхаа "идэрчvvдийн"(U-20) нєхєрсєг тоглолт хийжээ. Мєн тэрээр 2005 онд Недэрландад болсон Залуучуудын Дэлхийн аврагын тэмцээнд орж багаараа тvрvvлж дээрээс нь "Алтан Гутал" (Golden Boot) шагналыг 6 гоол хийсэн амжилтаараа мєн "Алтан Бємбєг" (Golden Ball) шагналыг шилдэг тоглолтоороо авч байв. Мєн хамгийн сонирхолтой нь Мэсси маань дэлхийн шилдэг тоглогчдын нэг болох Диего Марадонатай тєстэй тоглолтыг vзvvлж дэлхийн сая сая хєлбємбєгийн шvтэн бишрэгчдийг алмайруулжээ. 2005 оны 12 сард, Италийн "Тутто Спорт" сэтгvvлээс Мэсси-г Европын "Алтан Хvv 2005" (Golden Boy 2005) хэмээн тодруулсан нь Вайн уни(Wayne Rooney), Лукаш Подолски(Lukas Podolski) нарыг ардаа орхижээ.


Мэсси одоо 169 см єндєртэй ба Барселона Клубтэй 2014 он хvртэл гэрээтэй байгаа юм байна.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()