Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бидний дунд алхаж, тантай инээж нөхөрлөж найргаж явсан тэр нэгэн эгэл жирийн залууг зүрх сэтгэлдээ юу бодож, бүтээж явсаныг та мэдэх үү. Харин би энэ цомгийн дөнгөж, саяхан найзаасаа дурсгал болгон хүлээж авсан юм. 4 билүү 5 жилийн өмнө нэгэн орой манай гэрт Сайхнаа шалгалтанд бэлдэхээр цуг хонохдоо тэмдэглэлийн дэвтэрээ гарган миний зохиосон шүлгийг сонсох уу гээд "Хайрын захиа" гэдэг шүлгийг уншихад би "Сайхнаа чи үнэхээр энэ шүлгийг зохиосон уу" гэж асууж байсан, одоо бодохоор ичих шиг. Бүх шүлгүүдийг нь сонсож үзээд, "би ямар авъяастай найзтай юм бэ?" гэж үнэхээр их бахархах сэтгэл төрж билээ.