2012 оны 12-р сарын 21 буюу 12.12.21

2007-12-15, 00:31
22,784
Хvн тєрєлхтєн удахгvй 2012 онтой золгоно. Апо-калипсис болох тэр єдрийгмайяvндэстнvvд бvр 1000 жилийн ємнє зєгнєжээ. Энэ vед 26000 жилд ганц тохиох vйл явдал болох тул дэлхий даяар маш их ач холбогдол єгч байна. Зарим улс орон тэр єдєр хvртэл хичнээн жил, cap, єдєр vлдсэнийг ухраан тоолж эхлэв. Энэ юу болох гээд байгаа юм бол...
2012 оны 12-р сарын 21 буюу 12.12.21
2012 оны 12-р сарын 21 буюу 12.12.21 гэсэн тоо хvн тєрєлхтєнд тун чухал гэнэ. Энэ онд майячуудын 5126 жил vргэлжилсэн он тоолол тєгсєнє.







Сэтгvvлч Лоуренс Жозеф "2012 оны Апокалипсис: соёл иргэншлийн мєхлийн тухай судалгаа" хэмээх номондоо "Асар том сvйрэл болно" гэжээ. Анагаагч, зурхайч Эндрю Смит "Эр, эм бурханлиг эхлэлийн хоорондын тєгс зохирол нь нєхєн сэргээнэ” гэж "2012 оны хувьсгал: 1-р боть. Бэлтгэл" хэмээх єєрийн номонд зєгнєв. Гэтэл Дэниел Пинчбек "Ухамсарт єєрчлєлт гарах ба энэ бvхэнд уугуул нутгийнхны далд мэдлэг болон сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодисууд чухал vvрэгтэй байх болно" гэж бичжээ. Саяхан л нэгэн мянган тєгсч, шинэ мянган хэрхэн айдас хvйдэс, элдэв таамаг тєрvvлж, сэтгэл догдлуулан ирсэн шиг тийм хvлээлт олон тvмний дунд vvслээ. Oлон нийтийн мэдээллийн хэрэгслvvд "Хvн єєрийн гараар байгаль орчноо сvйрvvлж байна" гэж шуугин, дээр нь дэлхийн бараг бvх шашин "Эх Дэлхийгээ аврахын тулд тvvнтэй нэгд" гэж уриалж буй нь хvмvvст хvчтэй нєлєєлж байна.

Харин эрдэмтэд эртний майячуудын зєгнєлийг орчин vед хар дом, шид тарнийн ёслолтой холбох гэсэн оролдлогыг няцааж байна. Майячууд маш єндєр хєгжилтэй соёл иргэншилтэй, бичиг vсэг, математик, одон орны салбарт асар их мэдлэг хуримтлуулсан гvрэн байсан. Тэд Мезоамерикт хэдэн зууны турш оршин тогтнож, манай эриний 300-900 онд хєгжил нь оргилдоо хvрчээ. Майячууд он тооллыг Испанийн колоничлолын дараахнаас хэрэглэхээ больсон юм. Тэдний хуанли 5000 гаран жилийн турш vргэлжилсэн, одоо дуусаагvй байгаа. Харин тvvнийг тєгсєхєд "тэг он" эхлэх аж.

Флорид мужийн Мезоамерик судалгааны хєгжлийн сангийн гvйцэтгэх захирал Сандра Нобл "Эртний майячууд бvтэн мєчлєг дуусах vед том баяр ёслол зохиодог байсан. Гэхдээ 2012 оны 12-р сарын 21-нд Бурхны Шvvх эсвэл сансрын хэмжээний сvйрэл болно гэлцэх нь дэмий яриа. Халаасаа тvнтийлгэх гэсэн олон хvний арга заль" гэжээ.

Зарим зурхайч 2012 оны vйл явдлыг ододтой холбож тайлбарлажээ. Євлийн єдєр шєнє тэнцэх vед Нар 26000 жилийн турш анх удаа Тэнгэрийн заадастай нэгэн шугаманд жагсана. Жозеф энэ vед "Дэлхийн нэгдсэн цагаар 12.12.21-ний vдшийн 11:11 -д Тэнгэрийн заадсаас дэлхийд хvрч ирдэг энергийн урсгал гажиж, тасалдана" гэжээ.

Харин эрдэмтэд "Од эрхсийн энэ байрлалд эртний майячууд ач холбогдол єгч байсан гэдэгт эргэлзэж байна. 2012 оны онцгой vзэгдэл гэдэг нь хэвлэлийнхний хєєрєгдєл, мєн майячуудын тvvхийг єєрийн зорилгод ашиглах гэсэн хvмvvсийн явуулга" гэж мэдэгдлээ.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()