Хөгжлийг амталсан малчин заяа

2007-12-07, 20:57
27,666
Єргєн уудам талынхаа энгэр даган євєлжиж , єнє мєнхийн хорвоод єєрийн хэдэн хvvхдээ дааруулахгvй юмсан гэсэндээ давхар бvрээсээ хийсэн ч сэрvvхэн оргих гэрийнхээ галын цооногыг нvvрсээр бус аргалаар асааж, галын дэргэд дулаацан сууж ганц кноп дарж охиныхоо явуулсан нотбvvк -гэгчийг асаалаа. Хvйтэн буй мэт санагдаж хvvхдvvдээ дааруулчихгvй юмсан гэж дахин бодон хєвєнтэй тэрлэгээ бас дээр нь тавих агшинд ихэр хоёр компьютерийн зурагтай цонх цэнхэртэн зэрэг асаж интернэтэд би холбогдосоноо мэдэрлээ. Интернэт эксплорероо нээж илгээмж ирсэнийг мэдэх гэж нээтэл эрээ цээргvй нvцгэн шалдан хvvхний зурагтай цонх илрэн гарч ирж нvдийг минь анивчтал цочирдуулсан нь хvvгийн минь сахилгагvйтсэний шинж мэт санагдлаа. Экс товчлуурыг эвтэйхэн гараа хєдєлгєн дарж хаалаа.
Хөгжлийг амталсан малчин заяа

Хєгшинєєс минь захиа ирсэнийг шалгах гэж хєгєє чирч бvх хуудасруу нь орон байж хєєрхий гадаадад ажиллаж буй хєгшинєєхєє нэрийг олоод баярлах сэтгэл, боргилох зvрхээ бариж чадалгvй баруун гараа хєдєлгєж хурдхан гээчийн хулгана гэгч амьтнаар зvйрлэсэн хєгийн цагаан, хоньны дэлvv шиг эдийг хєлєрсєн гараараа дарж орхилоо. Гадаад vсгийг галиглан унших гэж хvvхдvvдээрээ заалгадаг минь хvн хєгширхєєр хvvхэд нохойн доог болно гэгчээр хvvхдvvд минь намайг шоолж Шинэ vсгийн багш киноон дээр гардаг Чойжоо євгєнийг санагдуулж Монгол vсгээрээ энэ интернэт гэгчийг бичих цагийг л хvлээх юм. Ямарсайндаа хєгшнєєс минь захиа эрхэд sain uu hogshin mini гэж бичсэнийг сайн хvнтэй болсоон гэж ойлгоод балмагдаад дахин хvvхдvvдээрээ уншуулахад учрыг нь нэг олж хєглєх юм. Хєгшнийхєє захиаг уншаад сэтгэл минь єег болох юмдаа. Ар гэрээ авч яваа бид хоёр чинь хvvхдvvдээ л гэх юм, давхар бас хэдэн малаа эргvvлэн тойрч, хашаа хунараа цэвэрлэх, хvнс тэжээлээ бэлдэх гээд ажил мундахгvй ээ. vр хvvхдvvд минь харин ээжийгээ санагалзах нь бага нь энэ интернэт гэгч зvйлийн ашиг тус нь гарч байгаа нь сайхан. Єє тийм олон vг нуршилгvй хєгшнийхєє захиаг та нартаа уншуулая. Хуулж тавихаа ч єчигдєрхєн сурсан алдаж онож байж л сурах юмдаа энэ орчлонд чинь.

-Sain uu hogshin mini . Huuhduud yaaj baina da? End ih haluun bainaa. Mal hunar mini yaaj baina . Ta nariigaa ih sanaj bainaa. Ene passporton deer darsan sonin ungutei biz gegch ni duusah gej baina genee nuguu Dulmaagiin ohinoor uzuulsen chine . End bairladag elchin gegch nertei hun deeree ochood sunguuldag yum baihaa. Uvuljuu her bolj baina da. Muhar alagiin suu tatarsan bizdee. 2 huuhediin hicheeliig ni sain hiilgeerei. Bi endees heden yum ogch yvuulnaaa hymdhan sanagdaad hudaldaad avchihsan neeh muudaagui yum bainalee. Hugshin ni zugeeree chinii mini daralt gaigui bizdee. Nuguu emee sain uugaarai endees ih sain em gej Maamuu guian ach ni nadad zaaj ogson yumaa. Oor hachin sonin yum baival bicheerei. Nadad bitgii sanaa zovoo. Bayrtai

Гээд л хєгшин маань бичсэн байх юмаа. Сайхан юмаа энэ интернэт гэгч чинь охин маань ойрд захиа бичихгvй удаж байхыг бодоход ажил ихтэй л байгаа юм байхдаа. За хvvхдvvд сэрэхээс ємнє хєгшиндєє хэдэн vг бичичээд жоохон ч гэсэн толгой тавия байз. vvр хаяаарах ч дєхєж байна. (vргэлжлэл бий ...)
 
Интернэт судлаач Д.Бат-Оргил


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()