Хар Баасан гараг...

2007-11-28, 00:29
16,836
Энэ сарын 22-нд Америкчууд Талархлынхаа баярыг тэмдэглэн єнгєрvvллээ. Энэхvv баярын талаар товчхон дурьдвал, гэр бvлээрээ нэг дор цуглацгаан оройн хоол иддэг бєгєєд оройн хоол нь Цацагт хяруул, Тємсний нухаш, Хулууны бялуу гэх мэт тvгээмэл цэстэй. Сонирхуулахад Америкт хамгийн их амралтын єдєртэй баяр юм байна. Энэ баяраар Америк даяараа 5 єдєр амардаг. Энэ удаад би Талархлын баярын талаар биш vvнээс арай илvv сонирхолтой нэгэн vйл явдлын талаар та бvгддээ хvргэхээр бэлтэглээ.
Хар Баасан гараг...
Талархлын баярын маргааш нь буюу 23-ны 5-дахь єдєр. Америкчуудын тvvхэнд "Хар Баасан" гараг хэмээн нэрлэгдэх болсон энэхvv єдєр том том дэлгvvрvvд болох Wallmart, BestBuy, Circiut City, ... гэх мэт дэлгvvрvvд навс хямдрал зарладаг юм байна. Яг ямар vндэслэлээр яж Хар Баасан гараг хэмээх нэрийг олж авсан нь тодорхойгvй юм. Гэхдээ та хамгийн доод захын vнийг авахын тулд зvгээр л яваад очоод авчихаж чадахгvйд асуудал гарч ирж байгаа юм даа.

Та хамгийн эхэнд ирж навс унасан хямдралыг авахын тулд ємнєх єдрийн оройн 8 цагаас хойш тасралтгvй зогсох болно доо. Ингэж байж л сая нэг хvссэн зvйлээ хамгийн хямдаар бараг vнэгvй шахам авах боломжтой болох юм. Миний бие энэ жил анх удаагаа Хар Баасан гарагийн оочирт(Монголчуудын маань хэлж заншснаар) зогсож vзлээ. Би 10 цагийн орчим Best Buy-н гадаа очсон боловч миний ємнє аль хэдийнээ нилээн хэдэн хvн ирчихсэн байлаа. Нилээн урдуур манай Монголчууд ч бас сууж харагдсан шvv.

Сониуч зандаа хєтлєгдєн хамгийн эхэнд ирсэн хvн хэдэн цагт ирснийг асуухад надаас 12 цагийн ємнє ирсэн байдаг байгаа. За ингээд Америкт анх удаагаа гадаа зам дээр хонож vзлээ дээ. Гадаа ямар хvйтэн байсныг хэлэхэд ч бэрх. Ямар азаар цасгvй байсан юм бэ л гэж бодогдож байсан шvv. Газар дээрээс нь халуухан сурвалжлага хийгээд авья гэсэн боловч Камераан мартаж орхисондоо хvлцэл єчье. Гэхдээ та бvхэндээ сонирхуулан хэдэн бичлэг орууллаа.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()