Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Компьютерийн програм хангамжид гарсан алдаанаас болж компьютер гацах явдал бол юу ч биш. Тэр алдаануудаас болж машин тэрэг эвдэрч, пуужин дэлбэрч, хvмvvс амь vрэгдэх нь хамгийн аймшигтай бєгєєд харамсалтай хэрэг юм. 1945 онд Harward Mark 2 компьютерийн корпусан дотор инженерvvд цагаан эрвээхэй олсон нь тvvхэн дэхь хамгийн анхны компьютерийн bug байжээ. Инженерvvд єєрсдийн тэмдэглэлдээ “bug олсон” гэж бичсэн бєгєєд энэ цагаас хойш компьютерийн алдааг bug (bug – англиар шавьж хорхой гэсэн утгатай) гэх болжээ. Тоон технологи бvхий тєхєєрємжvvд дэлгэрэх тусам bug-ууд ч бидний амьдралд улам нэвтэрсээр. vvрэн телефон, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин гээд эргэн тойронд биднийг хvрээлдэг. Ихэвчлэн bug-уудын хор хохирол бага байдаг боловч зарим тохиолдолд асар их эдийн засгийн хохирол учруулж, эрдэнэт хvний амь насыг авч оддог билээ. Wired сэтгvvл нэг бvтэн дугаараа энэ сэдэвт зориулж, хvн тєрєлхтєнд хамгийн их хор хохирол учруулсан 10 bug-ийг нийтэлсэн байна.
1962 оны 7-р сарын 28.
Mariner 1 сансрын хєлєг Венера гариг руу аялахаар хєєрчээ. Антенн хугарсаны улмаас газрын удирдлагын албатай холбоо алдагдаж, хєлєг онгоц єєрийн удирдлагын системд шилжсэн байна. Гэвч энэ системд бяцхан боловч ноцтой bug байжээ. vvний улмаас хєлєг єєр тийшээ нисэж, Атлантын далай дээр тvvний дэлбэлж живvvлэхээс єєр аргагvйд хvрэв. Хожим хийсэн шинжилгээгээр жолоодлогын системийг програмчилж байхдаа нэгэн томъёонд ганцхан тэмдэгт орхиж бичсэийг олж тогтоосон байна.
1982 он.
Транссибирийн дамжуулах хоолойд гарсан аваар. Хийн дамжуулах хоолойнуудыг удирддаг Канадын програм хангамжинд Тагнуулын тєв газрын агентууд bug оруулжээ. vйлдвэрийн тагнуул хийж байсан зєвлєлтийн тагнуулчид vvнийг мэдэлгvй програм хангамжийг хулгайлж Транссибирийн дамжуулах хоолойг удирдах системд нэвтрvvлсэн аж. vvний vр дvнд хvн тєрєлхтний тvvхэнд гарсан хамгийн том цємийн бус дэлбэрэлт болсон юм.
1985-1987 он.
Thereac-25 маркийн эмнэлэгийн хурдасгагчаар туяаны шарлаганд орж байсан хvмvvс vхэлд хvргэх хэмжээний туяаны хордлого авчээ. Тус тєхєєрємжийн програм хангамжийг туршлагагvй залуу програмчин бичсэн байсан бєгєєд vvнээс болж таван хvн нас барж, олон хvн хvнд хордлого авчээ.
1988 он.
Berkley Unix системд гарсан алдаа. Дэлхийн хамгийн анхны компьютерийн єт (Моррисын worm) нь нэг єдрийн дотор 2000-6000 компьютерт халдаж мэдээллийг устгажээ. Berkley Unix системийн gets() функц оролт гаралтын тэмдэгтийн хязгаар байгаагvйгээс болсон аж.
1988-96 он.
Kerberos маркийн тохиолдолын тоон генератор нь олон жил мэдээлэл нууцлах системд хэрэглэгдэж байжээ. Хэдэн тэрбум тооноос тохиолдолын (санамсаргvй) тоог гаргаж авч байна гэж бодож байсан боловч хэрэг дээрээ хамаагvй бага буюу сая орчим тооноос гаргадаг байжээ. vvний vр дvнд Kerberos хамгаалалттай компьютерийн системд тvвэггvй нэвтэрч болохоор байсан байна.
1990 оны 1-р сарын 15.
AT&T системийн утасны шугам сvлжээний саатал. Хот хоорондын коммутаторуудыг ажиллуулдаг шинэ програмд байсан алдаа нь тус коммутатор хажуугийн коммутатораас тусгай сигнал авснаар дахин ачаалж байсан явдал юм. Хамгийн гайтай нь энэхvv сигнал коммутаторыг дахин ачаалж байхад гардаг сигнал байсан байна. Нэг єдєр Нью-Йоркийн нэгэн коммутатор дахин ачаалахад гинжин холбоо vvсэж хажуугийн 114 коммутатор зогсолтгvй 6 секунд тутам дахин ачаалж. 60 мянган хvн 9 цагийн турш хот хоорондын холбоогvй болсон байна.
1993 он.
єргєн дэлгэр реклам сурталчилгаа явуулсан Intel Pentium процессор хєвєгч таслалтай тоог буруу хувааж, 0,006% хувийн алдаа гаргаж байсан байна. Энэ нь єргєн хvрээний хэрэглэгчдийг хамраагvй ч гэсэн тус компанийн нэр хvндэд маш муугаар нєлєєлжээ. Эхний vед Intel компани нь тооцоолон бодолтонд ийм нарийвчлал хэрэгтэй гэдгээ баталсан хэрэглэгчдэд процессорыг сольж байсан боловч сvvлдээ хvссэн бvх хvмvvст солихоор болсон. Энэ жижиг алдаа нь тус компанид 475 сая долларын хохирол учруулжээ.
1993 он.
єргєн дэлгэр реклам сурталчилгаа явуулсан Intel Pentium процессор хєвєгч таслалтай тоог буруу хувааж, 0,006% хувийн алдаа гаргаж байсан байна. Энэ нь єргєн хvрээний хэрэглэгчдийг хамраагvй ч гэсэн тус компанийн нэр хvндэд маш муугаар нєлєєлжээ. Эхний vед Intel компани нь тооцоолон бодолтонд ийм нарийвчлал хэрэгтэй гэдгээ баталсан хэрэглэгчдэд процессорыг сольж байсан боловч сvvлдээ хvссэн бvх хvмvvст солихоор болсон. Энэ жижиг алдаа нь тус компанид 475 сая долларын хохирол учруулжээ.
1995-1996 он.
vхлийн пинг. IP багцыг боловсруулахад гарч болох алдааг хянахгvй байсан нь ямар ч vйлдлийн системийг эвдэх боломжтой байсан. vvний тулд интернэтээр тусгай пинг пакет /”ping”/ явуулахад л хангалттай байсан.
1996 оны 6-р сарын 4.
Европын эрдэмтэдийн олон жилийн хєдєлмєрийн vр дvнд бvтсэн, Европын холбооны бахархал болсон Ariane-5 сансрын хєлєг хєєрсний дараах 40 секунд дээр дэлбэрчээ. Зєвхєн эрдэм шинжилгээний тоног тєхєєрємж л гэхэд 500 сая долларын vнэтэй байжээ. Компьютерт гарсан алдаанаас болж процессор ажиллагаагvй болж, єєрийгєє устгах систем ажиллажээ. Энэ сvйрэл нь мєн л програмын алдааг хянах систем байгаагvйгээс болсон юм.
2000 оны 11-р сар.
Панамын хорт хавдар судлалын vндэсний тєвд АНУ-ын Multidata Systems International компанийн vйлдвэрлэсэн цацраг туяаны тєхєєрємж удирддаг програм хангамж нь туяаны хэмжээг буруу тооцоолж байсан явдал юм. vvнээс болж найман хvн нас барж, 20 хvн хордлого авсан байна. Програмын тооцоог дахин нягтлан шалгах ёстой байсан эмч нар хvн амины хэргээр яллагджээ.
Weekend TV сэтгvvл 2007 оны 11-р сарын 12-18 єдрийн дугаар.