СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бид Сатаны тухай мэддэг үү?

Христийн хамгийн заналт дайсан сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү видеог үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Бид Сатаны тухай мэддэг үү? Хадгалах

Ах дүүсийн маргаанаас болж "Адидас" болон "Пума" үүссэн түүх

Бид төрөл бүрийн брендийн хувцас худалдаж авахдаа тэдгээрийн анх үүссэн түүхийг төдийлөн анзаарч сонирхдоггүй билээ. Үнэндээ тэдгээр түүхүүд маш сонирхолтой байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх "Adidas" болон "Puma" нь нэг бренд байх боломжтой байжээ. Цусан төрлийн ах дүүс спорт гутал үйлдвэрлэх хүсэлдээ автаж улмаар өөр хоорондоо өрсөлдөх болсноор тус тусынхаа брендийг үүсгэж байгуулж байсан түүхтэй. Ингээд бид танд "Adidas" болон "Puma" бренд хэрхэн үүссэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ах дүүсийн маргаанаас болж "Адидас" болон "Пума" үүссэн түүх Хадгалах

Финланд улс боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх болсны 14 шалтгаан

Олон улсын боловсролын системийг судалдаг "PISA" Европын ТББ-ийн 2015 онд хийсэн судалгаагаар хүүхдэд хамгийн шилдэг боловсрол эзэмшүүлдэг улсаар Финланд тодорчээ. Тиймээс ч уншигч та бүхэндээ Финлянд улсын дунд сургуулийн боловсролын системийн онцлогуудыг танилцуулж байна. 

Финланд улс боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх болсны 14 шалтгаан Хадгалах

"Оросын Марк Зукерберг" - Өвөрмөц амьдралтай тэрбумтан Павел Дуровтой танилц!

"VKontakte" сайтын үүсгэн байгуулагч, "Telegram" компанийн гүйцэтгэх захирал Павел Дуров хэмээх 33 настай залуу Оросоос явсныхаа дараа өөрийн бүтээлүүдийнхээ ачаар 260 сая долларын ашиг олжээ. Энэхүү амжилтаараа тэрээр "Оросын Марк Зукерберг" хэмээн алдаршсан боловч "VKontakte" компаний захирлын суудлаас нь түүнийг авч хаясан юм. Одоогоор түүний "Telegram" чатын аппликейшн 100 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна.

"Оросын Марк Зукерберг" - Өвөрмөц амьдралтай тэрбумтан Павел Дуровтой танилц! Хадгалах

Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга ухаан

Магадгүй та супермаркет дотор дуртай зүйлээ авахаар өөрийнхөөрөө зүтгэн уйлж байгаа хүүхдүүдтэй олон таарч байсан биз. Тэгвэл энэ дүр зургийг Японы супермаркетад олж харахгүй л болов уу. Учир нь Япон хүүхдүүд маш ухаалаг, нөхөрсөг мөн дүрэм журмыг ягштал баримталдаг. Энэ нь тэдний багын хүмүүжилтэй холбоотой ажээ. Тэгвэл Япон эцэг эхчүүдээс суралцах ёстой хүүхэд хүмүүжүүлэх 5 ухааныг хүргэе.

Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга ухаан Хадгалах

Мао Зэдуныг "атгадаг" байсан эмэгтэйн түүх

Мао Зэдуны эхнэр Жян Чинийг хамгийн зальтай, хүйтэн сэтгэлтэй нэгэн бөгөөд эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Нийгмийн доод давхаргын ядуу гэр бүлээс гаралтай, хөдөөний жүжигчин бүсгүй алдарт хувьсгалчийн сэтгэлийг татаад зогсохгүй, түүний улс төрийн ажилд ч оролцож, эрх мэдэлтэй болж чадсан юм. Түүнийг хэрхэн хурдацтай алдрын оргилд хүрснийг түүх судлаачид одоо ч гайхдаг аж. 

Мао Зэдуныг "атгадаг" байсан эмэгтэйн түүх Хадгалах

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

Дэлхийн ихэнх залуу тэрбумтнууд эцэг, эхийнхээ хөрөнгийг өвлөн авч дэлхийн баячуудын эгнээнд маш богинохон хугацаанд орсон байдаг. Гэхдээ өөрсдийн өв хөрөнгөнөөсөө үр хүүхдэдээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн хэд хэдэн алдартнууд бий. Тэдний шийдвэр танд үнэхээр хачирхалтай мэт санагдаж болох ч нэг талаасаа хамгийн зөв сонголт ч байж мэдэх юм. 

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд Хадгалах

Мао Зэдуны "Төмөр нударга" доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн

Мао Зэдун бол олон зуун сая хүний амьдралд нөлөө үзүүлсэн цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэрбээр Хятадад өөрийн коммунизмыг байгуулж, хүмүүсийг төмөр нударгандаа хэдэн арван жилийн турш барьж, захирч чадсан нэгэн билээ. Энэрэнгүй царайлж байснаа хатуу ширүүн болж хувирсан удирдагчийн цаана ард иргэдийнх нь бодит амьдрал ямаршуухан байсан бол гэж та бодож байна уу? Бид танд Мао Зэдуны үеийн Хятад дахь амьдралын талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. 

Мао Зэдуны "Төмөр нударга" доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн Хадгалах

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга

Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе.

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга Хадгалах

Элон Маскийг өнөөгийн амжилтад хүргэсэн түүний амьдралын алтан дүрмүүд

Алдарт "Tesla", "Space X", "Paypal" зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан Элон Маск (Elon Musk) ийм олон амжилтуудад хүрэхийн төлөө мөрдөж ирсэн зарчмуудыг танд хүргэе.

Элон Маскийг өнөөгийн амжилтад хүргэсэн түүний амьдралын алтан дүрмүүд Хадгалах

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүснэ. Харин баячуудын хүүхдүүд хэт үрэлгэн, зовлон үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Гэхдээ ухаалаг баячууд ирээдүйд тохиох тус аюулаас сэргийлж хүүхдүүдээ багаас нь тогтсон хэдэн аргаар хүмүүжүүлдэг аж. Ингээд та бүхэндээ нийгэмд хэзээ ч үл ганхах байр суурьтай, хөрөнгө чинээтэй хүмүүс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг болохыг танилцуулъя.

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Хадгалах

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

Бусдад үл тоомсорлогдоно гэдэг нь магадгүй хүний мэдэрч болох мэдрэмжүүдийн хамгийн муухай нь байх. Тэр дундаа таалагдаж буй залуугийнхаа анхаарлыг татаж чадахгүй байна гэдэг бүр ч хэцүү зүйл. Тиймдээ ч зарим бүсгүйчүүд ажил мэргэжлийн хувьд хэнээс ч илүү чадварлаг байдаг атлаа эрэгтэй хүнийг өөртөө татах тал дээр ямар ч эв дүйгүй байх нь бий. Гэхдээ хүний анхаарлыг татах чадвар зөвхөн хөөрхөн царай, гуалиг биетэй байхаар хязгаарлагдахгүй. Тиймээс бид танд өмссөн хувцаснаасаа эхлүүлээд хэлэх үг, биеэ авч явах байдал гээд олон энгийн зүйлсээр хүний анхаарлыг татаж болох энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна. 

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар Хадгалах