СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд

Шашин шүтлэг, улс төр, нийгэм цаг үеийн шударга бус байдлаас үүдэн, улс орнуудтай зөрчилдөж, өөрсдийн үзлээ нэгт тависнаар террорист бүлэглэлүүд үүсч бий болдог юм. Тэд яваа яваандаа үзэл суртал нэгтэй хүмүүсийг өөрсдийн бүлгэмдээ нэгтгэн, улам хүчирхэгждэг. Харин сүүлийн үед улам бүр эрчээ авсаар буй алан хядах бүлэглэлүүд дэлхий нийтийг айдаст автуулж, амар тайван байх нөхцлийг алдагдуулж байгаа төдийгүй гэм зэмгүй олон хүний амийг зэрлэгээр хөнөөх болсон билээ. Ингээд танд дэлхийн хамгийн аюултай гэгдэж байгаа террорист бүлэглэлүүдийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай 10 шашны бүлэглэл

"Калт" буюу шашны бүлэглэл нь олон нийтийн этгээд, гажууд гэж үздэг итгэл үнэмшил болон зан үйлийг тахин шүтдэг нийгмийн цөөнх юм. Бүлэглэлүүд ихэнх тохиолдолд үнэнч дагагчдаасаа их хэмжээний мөнгө, цаг хугацааг шаардах бөгөөд заримдаа хамгийн том төлөөс буюу амь насыг нь нэхэх ч тохиолдол бий. Ингээд шашныг харах өнцгийг орвонгоор нь өөрчилж болох жишээнүүдийг дараах видеоноос үзээрэй.

Дэлхийн хамгийн аюултай 10 шашны бүлэглэл Хадгалах

Хятадад авилгачдыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл

2005 оноос Хятад улс авилгатай хатуу тэмцэж эхэлсэн. Авилгал авсан төрийн албан хаагчдыг буудан хороох үйл явц ид эхэлж байх үед би Хятадад ажиллаж, амьдарч байлаа. Хэрцгий ч гэсэн энэ нийгэмд илт үр дүнгээ өгч, хөгжил цэцэглэлтэд нөлөөлж байгааг би хувьдаа анзаарсан юм. 

Хятадад авилгачдыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл Хадгалах

Интернэтээр танилцаад аймшигтайгаар амиа алдсан хүмүүс

Интернэт гээч нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод удаж байгааг бүгд мэднэ. Үүнтэй зэрэгцэн интернэтээс болж амиа алдах хүмүүсийн тоо ч өссөөр байна. Сайн таньж, мэдэхгүй залуус, бүсгүйчүүдтэй сохроор танилцан болзож улмаар гэмт хэргийн золиос болохоос сэргийлж та бүхэндээ интернэт болзооноос болж амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг өгүүлье.

Интернэтээр танилцаад аймшигтайгаар амиа алдсан хүмүүс Хадгалах

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох түүхэн баримтууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү видеонд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох түүхэн баримтууд Хадгалах

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс

Хараал, буг чөтгөр, сүнс зэрэг хүн төрөлхтнийг айдаст автуулах сэтгэл сэртхийлгэм зүйлс ертөнцийн хаа нэгтэй биднийг ажиглаж байдаг гэлтэй. Эдгээрээс болж, хүмүүс амь насаа алдаж, хэмжээлшгүй их гарз хохирол тохиож байсан нь харамсалтай. Хараалын хүч ихэвчлэн буг чөтгөр, сүнсээр дамжин хэн нэгнийг хорлодог байна. Бидний бэлтгэсэн дараах видео танд хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлсийн тухай өгүүлэх болно.

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс Хадгалах

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ

Дэлхий ертөнцийг тааварлашгүй, хачирхалтай зүйлээр дүүрэн гэдгийг бид ой тойндоо ортлоо мэддэг болсон. Харин эрдэмтэд бидний тайлагдашгүй нууц гэж бодож явсан зарим зүйлийн учрыг олжээ. Үргэлж маргааны сэдэв болж, оньсого таавар төрүүлж байдаг дараах зүйлс тааварлашгүй ид шидийн биш болж таарлаа. Ингээд өдий хүртэл хэтрүүлэн бодсоор явсан зүйлсийнхээ учир шалтгааныг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү. 

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ Хадгалах

Бид Сатаны тухай мэддэг үү?

Христийн хамгийн заналт дайсан сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү видеог үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Бид Сатаны тухай мэддэг үү? Хадгалах

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга

Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе.

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга Хадгалах

Дэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй

Бүхий л он цагийн туршид эрэгтэй удирдагчид сүр хүчээрээ давамгайлж ирсэн ч бид Хатшепсут, Клеопатра, У Зэтянь гэх мэт гайхамшигт эмэгтэйчүүд төр барьж, түүхэнд алдар нэрээ цуурайтуулж байсныг мартаж болохгүй юм. Учир нь эрт дээр үед маш олон хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдээр халхавч хийж, төрийн ажлыг нууцаар удирддаг байжээ. Ингээд бид танд дэлхийг удирдаж байсан ухаалаг хатдын талаарх мэдээллийг видео хэлбэрээр хүргэж байна.

Дэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй Хадгалах

Гар хангалга хийх нь зөв үү? (Q&A #1)

SEX EDUCATION буюу БЭЛГИЙН БОЛОВСРОЛ нь өнөөгийн Монгол улсад ихээхэн асуудал болж байгаа салбар юм. Хүн бүр тэр дундаа өсвөр үеийнхний төдийлөн ярилцдаггүй сэдвийн хүрээнд үзэгч та бүхэндээ мэдлэг олгох зорилгоор CAAK TEAM-ийн хамт олон ярилцлаа.

Гар хангалга хийх нь зөв үү? (Q&A #1) Хадгалах

Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй

Дараах түүхэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг та хэзээ ч харж чадахгүй. Учир нь тэд бүгд гэрэл зургийн аппарат, камер үүсэхээс өмнө амьдарч байсан юм. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийн зургийг нь орчин үеийн уран бүтээлчид түүхэн домог ярианаас сэдэвлэн дүрсэлсэн. Гэхдээ түүхэнд тэднийг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хэмээн нэрлэсэн л бол тэд үзэсгэлэнтэй байсан нь гарцаагүй биз. Ингээд үзэсгэлэн төгөлдөр хэмээн зуун дамжин яригдсаар ирсэн бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй Хадгалах