СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ямар үеийн төлөөлөл гэдгээс хамаарч та бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ

Хүмүүсийг өсч торнисон цаг хугацаа, үйл явдал, орчин нөхцлийн харилцан адилгүй байдлаас үүдэн төрсөн оноор нь X, Y, Z гэхчлэн үеүүдэд бүлэглэн хувааж үздэг. Тэгвэл эдгээр үеийнхэн нь хоорондоо хэр их ялгаатай, хэдэн насаар зааглагддаг зэргээр хүмүүсийн дунд маш их эргэлзээ үүсгэж байгаа билээ. Тэгвэл таны аль үед хамрагддаг, түүнээс шалтгаалах амьдралын онцлог хэв маягийн талаарх сонирхолтой мэдээллийг видео контент болгон хүргэж байна. 

Ямар үеийн төлөөлөл гэдгээс хамаарч та бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ Хадгалах

Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд

XXI зуун бидний ирээдүй хойч үед ямар ололт амжилтаараа дурсагдах бол гэж та бодож байсан уу? Тэгвэл бидний эрин зууныг тодотгон үлдэхүйц, ололт амжилтуудыг та бүхэнд видео контент болгон бэлтгэлээ. 

Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд Хадгалах

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс

Хорвоо дээр гаж сонин, айдас төрүүлэм зүйлсэд цаг зав, мөнгөө хайрладаггүй хүмүүс олон бий. Харин доорх видео дээр өгүүлэх аймшигт аллага, хий үзэгдэл, хар шидийн зүйлстэй холбоотой эд хэрэглэл хэчнээн үнээр үнэлэгддэгийг мэдвэл та гайхах нь гарцаагүй. Зарим хүмүүсийн бүх мөнгөө зарлагадаад ч хамаагүй салахыг хүсдэг зүйлсэд өөр хэн нэгэн яагаад шунан дурладаг юм бол? 

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс Хадгалах

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

Шоу ертөнцийн салшгүй нэгэн хэсэг бол алдартнуудын сүр дуулиантай салалт билээ. Ингэхдээ тэд зүгээр ч нэг салчихгүй хурим хийснээсээ илүү зардал гаргадаг. Ингээд түүхэн дэх хамгийн үнэтэй салалтуудыг дараах видеоноос сонирхоцгооё.

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд Хадгалах

Жүжигчний замналаа насанд хүрэгчдийн киноноос эхлүүлсэн 5 алдартан

Ихэнх Холливүүдийн жүжигчид авьяас чадвар, тууштай байдлаас гадна олон саад тотгор, хачирхалтай зүйлсийг туулж байж зорьсондоо хүрдэг. Гэвч энэхүү видео дээр гарч буй алдарт одод жүжигчний замналаа бидний мэдэх дүрээрээ эхлүүлээгүй. Тэд насанд хүрэгчдийн кинонд тоглож эхлүүлжээ. 

Жүжигчний замналаа насанд хүрэгчдийн киноноос эхлүүлсэн 5 алдартан Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх

Бодит байдал уран зохиолоос ч илүү сонирхолтой гэж та боддог уу? Ингээд бид танд Шерлок Холмсын бодит хувилбарууд болох дэлхийн шилдэг мөрдөгчдийн талаарх мэдээллийг дараах видеогоор хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх Хадгалах

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

Хүн төрөлхтөний ялгаруулж буй хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал явагдаж байгаагийн үндсэн шалтгаан билээ. Дэлхийн бүх л улс орнууд дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч дараах видео дээр гарах таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс Хадгалах

Дэлхийг өөрчилсөн 10 ном

Чухам ямар ном хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн бэ? гэдэг асуулт үеийн үед маргаантай байсаар ирсэн. Тэгвэл Нью-Йоркийн нийтийн номын сангаас түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номын жагсаалтыг гаргажээ

Дэлхийг өөрчилсөн 10 ном Хадгалах

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

Залуу хосуудад тулгардаг нэг том асуудал нь хол зайн харилцаа байдаг. Тэр үед хосууд хэрхэн харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаарч, олон арга замыг эрэлхийлдэг. Яг тэр үед хосуудын харилцаанд ямар асуудал тулгардаг болон тэдгээрийг хэрхэн даван туулж болохыг энэхүү видеоноос үзээрэй.

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ? Хадгалах

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

Дэлхийн улс орнуудад эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн хүйсийг тодорхойлох, өлгийдөн авах, төрсний дараах цээр зэрэг нь харилцан адилгүй байдаг. Зарим улсад үүнтэй холбоотой уламжлал маш этгээд байдаг бол ижилхэн зан заншилтай улсууд ч цөөнгүй байна.  Ингээд өөр өөр улсын эмэгтэйчүүдээс жирэмслэлттэй холбоотой, шинэ хүүхдээ хүлээн авдаг ёс жаягуудын талаар өгүүлсэн видеог хүргэж байна.

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд Хадгалах

Урлагийн ертөнцөд гялалзаж ирээд буцсан Виктор Цойгийн тухай 13 баримт

1990 оны 8 сарын 15-нд Виктор Цой авто машины осолд орж нас барсан билээ. Улмаар шүтэн бишрэгчид нь жил бүрийн 8 сарын 15-ны өдрийг түүний дурсгалд зориулан өнгөрүүлэх болжээ. Ингээд Виктор Цойгийн талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Урлагийн ертөнцөд гялалзаж ирээд буцсан Виктор Цойгийн тухай 13 баримт Хадгалах

Одоог хүртэл баригдаагүй байгаа зартай 8 оргодол

Шоронгийн ихэнх хоригдлууд эрт, орой хэзээ нэгэн цагт оргохдоо бэлдэж нарийн төлөвлөгөө боловсруулдаг гэнэ. Тэдний нэг хэсэг нь эргээд шорондоо орж ялаа нэмүүлдэг бол зарим нь хаанаас ч олдохгүйгээр усанд хаясан чулуу мэт алга болдог. Ингээд бид танд одоог хүртэл баригдаагүй байгаа амжилттай оргож чадсан 8 оргодлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Одоог хүртэл баригдаагүй байгаа зартай 8 оргодол Хадгалах