СААК КОНТЕНТ

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн олон кинонууд бидний мэлмий, оюуныг баясгадаг. Гэхдээ тэдгээр бүтээлүүд бүгд "үнэн" байдаггүй ажээ. Тийм ч учраас та бүхэнд түүхийг гуйвуулж, алдаатайгаар харуулсан 10 алдартай киног танилцуулж байна.

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино Хадгалах

Телевизийн шоу таныг хэрхэн хуурдаг вэ?

Сүүлийн үед бараг бүх телевиз л реалити шоугаар дамжуулан үзэгдийг татах болсон. Энэхүү шоунд энгийн хүмүүсийг хамруулж, тэдний ахуй амьдрал, авьяас чадвар гээд бүх зүйлийг жинхэнэ мэт олон талаас нь харуулан үзэгч олны сэтгэл зүрхэнд ойртуулж, анхаарлыг нь татдаг. Харамсалтай нь энэ бүхэн цэнхэр дэлгэцээр таны мэлмийд хүрч байгаа шигээ бодит байдаггүй ажээ. Ингээд реалити шоугаар биднийг хэрхэн сэнхрүүлдгийг мэдэж авцгаая.

Телевизийн шоу таныг хэрхэн хуурдаг вэ? Хадгалах

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь өөрөө “үйлдэл” гэсэн утгатай санскрит үг аж. Энэ нь Ньютоны “Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд, нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижилхэн утгатай гэж ойлгож болно. Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчлэх хүч, эргэх холбоог бий болгож байдаг. Гэвч тэрхүү хүч ихэвчлэн сөрөг, бараан мэдээллийг өөртөө тээж байдаг нь харамсалтай. Үүнийг өөрчлөх боломжгүй учраас бид аль болох зөв амьдарч, бусдад сайн санаж явах хэрэгтэй юм шиг...

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Дэлхий дээрх хамгийн аюултай 20 амьтан

Хүмүүс биднийг хаа сайгүй л аюул отож байдаг. Жил бүр сая сая хүмүүс энэ хорвоог орхин одох шалтгаанд амьтад ч нэлээдгүй хувийг эзэлдэг байна. Ингээд дэлхийн хамгийн аюултай амьтдын судалгааг дараах видеогоор танилцуулж байна.

Дэлхий дээрх хамгийн аюултай 20 амьтан Хадгалах

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

Бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг эд зүйлсэд ямар үүрэгтэй гэдэг нь тодорхойгүй жижиг нүх сүв мэт зүйлс байх нь бий. Ихэнх хүмүүс тэдэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй, зүгээр л байх ёстой эсвэл хэрэгцээгүй зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл таны хэрэглэж буй ямар нэгэн зүйлд ойлгомжгүй, хэрэгцээгүй мэт хэсэг ажиглагдвал та тэр бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглахаа бүрэн мэддэггүй гэхэд болно. Ингээд зарим хачирхалтай, ойлгомжгүй зүйлсийн жинхэнэ зориулалтыг мэдэж аваарай. 

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс Хадгалах

"Google"-д ажиллах үнэндээ ямар байдгийг ажилтнууд нь хуваалцжээ

“Google”-д ажилласнаар хялбархан карьер ахих боломжтой гэж ихэнх хүмүүс боддог. Мэдээж, дэлхийн томоохон байгууллагад ажиллах хэн бүхэнд таатай санагдана. "Quora" санал асуулгын сайтад Google-ийн одооны болон хуучин ажилчид ажлын байрны талаарх өөрийн санал бодлыг хэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ Google-д ажиллах нь бусдын бодож байгаа шиг  таатай биш байдаг гэнэ. Ингээд Google-ийн ажилчдын нуудаг зүйлстэй танилцацгаая.

"Google"-д ажиллах үнэндээ ямар байдгийг ажилтнууд нь хуваалцжээ Хадгалах

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд

Орчуулгын урлаг олон зуун жилийн турш дэлхий нийтийг бүхий л салбарт холбож, өнөөгийн хөгжил дэвшлийн гүүр болсоор ирсэн билээ. Энэ ч утгаараа орчуулагчийн ажил нэлээд хариуцлагатайд тооцогддог. Ингээд орчуулгын талаар та бүхний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Япончуудын эрүүл чийрэг амьдралын 6 нууц

Инженер, Айкидогийн багш Кацузо Ниши (Katsuzo Nishi) нь бага насандаа маш сул биетэй, эмч нар түүнийг 20 нас ч хүрэхгүй гэж үзэж байжээ. Эцэг, эх нь түүнийг эрүүл болгохын тулд Буддын хийдэд хүртэл шавь оруулсан юм. Тэрбээр хийдэд 3 жилийг өнгөрүүлсэн ба тэнд бясалгах, сэлмээр тулалдах техникүүдийг сурчээ. Мөн эрүүл мэндээ сайжруулахын тулд эмч нарын бичсэн сүүлийн үеийн олон ном зохиолууд, дорнын болон өрнийн анагаах ухааны эртний бүтээлүүдийг уншсан байна. Түүн дээрээ тулгуурлан өөрийн биеийг эрүүл болгоход хэрэглэсэн эмчилгээнийхээ талаар ном бичиж 1927 онд 44 настай байхдаа хэвлүүлж байжээ. Ингээд бид танд түүний эрүүл байлгах жоруудаас танилцуулж байна.

Япончуудын эрүүл чийрэг амьдралын 6 нууц Хадгалах

Эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог 9 асуултын хариу

Интернет, сошиал ертөнц хэтэрхий хөгжсөн өнөө үед сэтгэл тайван хүүхдээ өсгөнө гэдэг тийм ч амаргүй болсон асуудал. Үнэн худал, зөв буруу нь мэдэгдэхгүй маш олон мэдээллүүд зурагт, компьютерийн дэлгэцнээс уншиж, сонсож болдог болсон одоо цагт дэлгүүрийн эмээ, сайн найз хоёр зэрэгцэж сууж байгаад л таны хүүхдэд эдгэшгүй өвчний онош тавьчих нь энүүхэнд. Тэгвэл хоёр настай хүүхдийн чинь хэл нэг л зүгшрэхгүй байвал, хөөрхөн охин чинь мах идэхгүй, сүү уухгүй дургүйцээд байвал сандарч сүйд болохгүйгээр асуудлыг шийдэх аргыг өнөөдөр бид хуваалцаж байна. 

Эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог 9 асуултын хариу Хадгалах

Европыг донсолгосон "Хар тахал" өнөөгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

14-р зуунд Европт гарсан тахал маш их хор хөнөөлийг учруулж, хүн амын гуравны нэг буюу 25 сая хүнийг үхэлд хүргэж байсан юм. Энэхүү тахал нь олон хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, Европ төдийгүй дэлхийг тэр чигт нь өөрчилж, одоогийн хүмүүсийн амьдралд ч нөлөөлөх болсон гэдэг

Европыг донсолгосон "Хар тахал" өнөөгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Хадгалах

Дараах 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно!

Амжилттай хүмүүс өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхийн тулд байнга хийдэг өглөөний дадал зуршлуудтай байдаг. Өглөө бол өдрийн хамгийн чухал хэсэг юм. Өглөө сэрсний дараах эхний 1 цаг нь үр дүнтэй ажлын суурь болдог бол ажиллах чадамж 11 цагт хамгийн өндөр байдаг аж. Амьдрал дээр бид мэдсээр байж өглөө бүр кофе уун, цахим сүлжээнд хамаг цагаа бардаг нь нууц биш. Тэгээд л өдрийн турш уруу царайлцгаадаг шүү дээ. Тэгвэл бид танд өглөө бүр өөрийнхөө төлөө хэрэгжүүлж хэвших 12 зуршлыг танилцуулж байна.

Дараах 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно! Хадгалах

Түүхэн дэхь хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин

АНУ-д гарсан нийт аллагын 90 хувийг эрчүүд үйлдсэн байдаг. Үүнээс харахад эрэгтэй хүмүүс хамгийн харгис мэт боловч эмэгтэйчүүд ч тэднээс дутахааргүй аймшигт хэрэг үйлдсэн тохиолдол олон байдаг. Тэгвэл хамгийн жигшүүрт аллага үйлдсэн 10 эмэгтэй алуурчны тухай мэдээллийг дараах видеогоор танилцуулж байна.

Түүхэн дэхь хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин Хадгалах