СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

Хүн бүр өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусадтай сайхан харилцаатай байж, бусдын арга эвийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэнд хүмүүсийн эв зүйг олох, тэдэнтэй ойлгож, нөлөөлөхөд туслах сэтгэлзүйн 10 аргыг хүргэж байна.

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга Хадгалах

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Амин дэм, эрдэс бодис, ашигтай нүүрс ус, хүчил ихтэй байдаг учраас гурвалжин будааг “Будааны хаан” гэж нэрлэдэг. Үүнээс гадна энэхүү будаа нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд төрөл бүрийн химийн бодистой урвалд ордоггүй байна. Ингээд долоо хоногт 3 удаа гурвалжин будаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж

Зөвхөн IQ  өндөртэй байх нь суут хүний шинж биш гэж эрдэмтэд ярьдаг. Хүүхдийн оюун ухааны чадамжийг зөвхөн тестээр тодорхойлчих боломжгүй. Гэхдээ хүүхдийн ирээдүйд нэртэй зураач, эсвэл амжилттай бизнесмэн, дэлхийн түвшний улстөрч болох шинжүүд багаас нь тодордог гэнэ шүү. Гагцхүү хүүхдийнхээ авьяасыг цагийг нь олж таниад дэмжин хөгжүүлэх л хэрэгтэй.

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж Хадгалах

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан Хадгалах

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал

Манай оронд байрны үнэ үнэтэй санагдах ч үнэн хэрэгтээ Хятадад маш өндөр үнэтэй байдаг гэнэ. Учир нь Хятадад байргүй эрэгтэй гэрлэх боломжгүй байдаг бөгөөд Хятад эмэгтэйчүүд тэднээс үнэтэй бэлэг хүсэж, анхны болзоон дээрээ цалингийнх нь хэмжээг асуудаг байна. Бусад орнуудын хувьд энэхүү байдал нь зүй бус мэт санагдаж болох ч Хятадын хувьд бол энгийн зүйл аж.

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал

Английн  "Skytrax" компаниас дэлхийн даяарх нисэх онгоцны буудлуудыг нислэгийн үед үзүүлэх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн чанар, архитекторын шийдэл зэргийг судлан харьцуулсны үндсэн дээр "дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын жагсаалт"-ыг танилцуулдаг.  Энэхүү судалгаандаа 550 гаруй нисэх онгоцны буудлыг 39 ангилалд хуваан үйлчилгээний бүхий л чанарыг харгалзан үзэхээс гадна  дэлхийн 106 орны 130 сая зорчигчдын сэтгэгдлийг ч хамруулан үнэлсний эцэст шилдгүүдийг тодруулдаг ажээ. 

Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал Хадгалах

Сонирхолтой гарал үүсэл бүхий үгс

Бидний амьдралд байнга хэрэглэгддэг зарим үгс хаанаас гаралтай, яагаад ингэж нэрлэсэн юм бол гэж гайхмаар хачирхалтай санагддаг. Тэгвэл сонирхолтой үүх түүх, гарал үүсэл бүхий 10 үгийн тайлбарыг та бүхэнд хүргэж байна. 

Сонирхолтой гарал үүсэл бүхий үгс Хадгалах

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх

Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн гэгддэг Жэрэми Микс нь хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан ч нэр нөлөө бүхий танилууд болон Холливудын алдарт найз нөхдийн ачаар загварын ертөнцөд ихээхэн алдар нэрд хүрч чадсан. Энд мөн түүнийг баргийн бүсгүйг дурлуулахаар царайлаг гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх Хадгалах

Мао Зэдуныг "атгадаг" байсан эмэгтэйн түүх

Мао Зэдуны эхнэр Жян Чинийг хамгийн зальтай, хүйтэн сэтгэлтэй нэгэн бөгөөд эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Нийгмийн доод давхаргын ядуу гэр бүлээс гаралтай, хөдөөний жүжигчин бүсгүй алдарт хувьсгалчийн сэтгэлийг татаад зогсохгүй, түүний улс төрийн ажилд ч оролцож, эрх мэдэлтэй болж чадсан юм. Түүнийг хэрхэн хурдацтай алдрын оргилд хүрснийг түүх судлаачид одоо ч гайхдаг аж. 

Мао Зэдуныг "атгадаг" байсан эмэгтэйн түүх Хадгалах

Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга ухаан

Магадгүй та супермаркет дотор дуртай зүйлээ авахаар өөрийнхөөрөө зүтгэн уйлж байгаа хүүхдүүдтэй олон таарч байсан биз. Тэгвэл энэ дүр зургийг Японы супермаркетад олж харахгүй л болов уу. Учир нь Япон хүүхдүүд маш ухаалаг, нөхөрсөг мөн дүрэм журмыг ягштал баримталдаг. Энэ нь тэдний багын хүмүүжилтэй холбоотой ажээ. Тэгвэл Япон эцэг эхчүүдээс суралцах ёстой хүүхэд хүмүүжүүлэх 5 ухааныг хүргэе.

Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга ухаан Хадгалах

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүн бүр л эрүүл урт удаан амьдрахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл хүнс хэрэглэх. Харамсалтай бид бүхэн идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор нөлөөг төдийлөн сайн мэддэггүй. Ингээд бидний идэх дуртай, түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд биед ямар сөрөг нөлөөтөй болохыг мэдэж авцгаая. 

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Сайн эхнэрийн хайрыг дааж чадаагүй алдартнууд

Улаан хивсний ёслолын зургаас харахад эдгээр хосууд ямар ч асуудалгүй, аз жаргалтай амьдарч байгаа мэт санагдана. Гэтэл бодит байдал арай өөр аж. Холливудын оддын хувьд араар тавилт гэх зүйл маш их байдаг бөгөөд өөрийн нэр төр, алдар хүндийг бодож тэд энэхүү хууралтыг бусдаас нууцлах нь элбэг. Ингээд нөхрийнхөө араар тавилтыг тэвчиж байсан холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн мэдээллийг танд хүргэе.

Сайн эхнэрийн хайрыг дааж чадаагүй алдартнууд Хадгалах