ШИНЭ ТЕХНОЛОГИ

Nokia HumanForm смартфоны нано технологийг ашигласан хувилбар

Nokia-гийн зохион бvтээгчид "Humanform" хэмээх шинэ гар утасныхаа тєслийг танилцууллаа. Тэд энэхvv бvтээлдээ нано-технологийн хамгийн сvvлийн vеийн ололтууд болон хэрэглэгчдийн хувьд хамгийн хялбар, тухтай байх нєхцєл хоёрыг хослуулахыг хичээжээ. Энэхvv тєхєєрємж нь технологи гэхээсээ илvvтэйгээр органик бодгальтай тєстэй болох юм байна. Утсыг нугалж, сэгсэрч, мушгиж, хvрэх гээд бvх тєрлийн vйлдлээр удирдах боломжтой. Доорхи зургуудаас харахад энэхvv гар утасны уян хатан чанарт зохицуулсан удирдлагын функциуд нь хэрэглэгчдэд маш тухтай, бас авсаархан нєхцлийг бvрдvvлэх болохыг олж мэдэх боломжтой.
Nokia HumanForm смартфоны нано технологийг ашигласан хувилбар Хадгалах

Canon C300 - дижитал кино камер

Canon-ийхан 35мм-ийн кино камертай ижил хvчин чадалтай видео камерийг бvтээжээ. Энэхvv бvтээгдэхvvний хамгийн гол давуу тал нь 1,43 кг – тай тэнцэх маш хєнгєн чанар нь юм. Хэдийгээр энгийн видео камер шиг овор, хэмжээ багатай боловч жинхэнэ мэргэжлийн кино зураг авахад зориулсан бvтээл юм байна. Камерийн фокусын болон экспозицийн тохиргоонуудыг нь автомат биш, механик аргаар хийгддэг нь уг бvтээлийг сонирхогчийнх биш болохыг нь нотолж байгаа vзvvлэлт юм. 30 fps-т 1920×1080 кадр багтаах боломжтой ажээ. Vнэ нь 20.000 ам.доллар юм байна. Ингээд дvрсний урлагт сонирхол татагддаг хvн бvхэн наашаа суугаад, кино урлагийн технологийн талд дэвшил болон гарч ирж буй Canon-ийн шинэ бvтээлтэй танилцана уу.
Canon C300 - дижитал кино камер Хадгалах

Ирээдvй Microsoft-ийнхоор

Microsoft корпорацийнхан “ирээдvй” хэмээх сэдвээр нэгэн сонирхолтой бичлэгийг бvтээжээ. Технологийн хєгжлийг шинэ тєвшинд авч ирэхэд єєрийн гэсэн нєхєгдєшгvй хувь нэмрийг оруулсан энэхvv “акул” компаний ирээдvйн талаарх бичлэгнээс vзэхэд бидний амьдрал хэдэн жилийн дараа эргэн тойрондоо бєєн дэлгэцнээс хамааралтай болох ажээ. Машины цонх, нvдний шил, хєргєгчний хаалга, галын єрєєний ширээ гээд л бvх юм мэдрэгчтэй дэлгэцтэй болох бєгєєд тэдгээр нь єєр хоорондоо болон хvмvvстэй нарийн уялдаа холбоотой ажиллах бололтой. Vнэхээр сэтгэл хєдєлмєєр бас, технологиос хэт хамааралтай хойч vеийн ємнєєс айдас хvрмээр санагдана.
Ирээдvй Microsoft-ийнхоор Хадгалах

MV Agusta-гийн 2012 онд гарах шинэ моторт дугуй

MV Agusta компаний 2012 онд гаргах "MV Agusta Brutale 675" моторт дугуйныхаа танилцуулгыг нийтэд дэлгэснийг уншигт тантай хуваалцаж байна. Энэ бол єєрийн тєрєл дотроо хамгийн хєнгєн (163 кг) нейкед болох бvтээл юм. 113 л.с.-чадал болон 70,5 Нм эргэлтийн момент бvхий хєдєлгvvрээр тоноглогджээ. Brutale 675 нь «ride-by-wire» удирдлагын систем бvхий трэкшн удирдлагатай юм байна. Итали-д энэхvv мотоцикл нь 8990 еврогоор борлуулагдах ажээ. Энэ нь "Triumph Street Triple R"-аас 100 еврогоор хямд байгааг моторт дугуйны хорхойтон бол та анзаарсан байх. Ингээд MV Agusta-гийн шинэ нейкедийн гэрэл зургуудтай танилцацгаая.
MV Agusta-гийн 2012 онд гарах шинэ моторт дугуй Хадгалах

Grace компаний цахилгаан унадаг дугуй

Германы Grace компани орчин vеийн цахилгаан унадаг дугуйны хувилбарыг олон нийтэд vзvvлэв. Хєнгєн цагаан раамны дээд хэсэгт байрлах аккумуляторын цэнэгийн багтаамж 40 км зам туулахад хангалттайгаас гадна 67 км/цаг хvртэл хурдлах боломжтой ажээ. Дугуйны нийт жин 34.6 кг. Хянах удирдах дэлгэцтэй бєгєєд vvгээрээ аккумуляторын цэнэг болон туулсан замтай холбоотой бусад мэдээллийг харах боломжтой.  Харин энэ дугуйны нэг хэцvv зvйл нь vнэ юм. Grace компаний мэдээлж буйгаар цахилгаан дугуйг 6000 ам.доллараар худалдан авч болох нь ээ.
Grace компаний цахилгаан унадаг дугуй Хадгалах

11 сард Chevrolet 100 жилийн ой болно

Дэлхийн авто машины толгой цохих брэндvvдийн нэг болох "Chevrolet" нь энэ сард 100 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэх гэж байна. Тодорхой тэмдэглvvштэй vйл явдал, он цагийг тэмдэглэлгvй, чимээгvйхэн єнгєрєєдєг бусад компаниудыг бодвол Chevrolet-ийнхэн жинхэнэ цахиур хагалсан арга хэмжээг зохиох гэж байгаа сурагтай байгааг танд дуулгах нь зvйтэй байх. Ингээд авто машины хорхойтнууд болон домог мэт алдаршсан хуучны брэндvvдэд дурлагчидаа, бvгдээрээ хамт Chevrolet-ийн vе vеийн загваруудтай танилцацгаая.
11 сард Chevrolet 100 жилийн ой болно Хадгалах

Оросын авто замын шинэ камер - Cordon

Simicon компанид бvтээсэн цоо шинэ тээврийн хэрэгслийн хурд хэмжигч "Cordon" -радар нь замын хяналтын системийн шалгуурыг єндєр тєвшинд авч ирлээ.  Замын хєдєлгєєнд оролцож байгаа тээврийн хэрэгслvvдийн дvрмийн зєрчлийг л зєвхєн илрvvлдэг бусад фото-радиолокацийн системvvдтэй харьцуулахад Cordon радар нь 4 урсгалтай замаар явж байгаа 32 тээврийн хэрэгслийг нэгэн зэрэг хянах чадвараараа онцгой юм байна. Cordon-ны харагдах хvрээнд авто машин орж ирэх тоолонд энэ нь тухайн авто машины ерєнхий тєрхийг томоор, мєн дугаарыг нь томруулж, давхар татдаг ажээ. Энэхvv автомат vйлдлийн тусламжтайгаар тухайн авто машины хурд, зам дээрхи байрлалыг тєдийгvй Wifi, 3G, Wimax-ын тусламжтайгаар бусад нарийн мэдээллийг олж авах боломжтой юм байна. Тvvнчлэн уг тєхєєрємжийг жолооч нарын анхааралд єртvvлэхгvйгээр байрлуулах бvрэн боломжтой юм байна. Ингээд 2012 оны эхний улиралд Хойд Америкийн жолооч нарт “тєвєг учруулж” эхлэх тєлєвтэй байгаа замын камертай улам ойроос танилцацгаая.
Оросын авто замын шинэ камер - Cordon Хадгалах

Швейцарын нуурын гадаргуу дээр vvлэн байшин баригджээ

2002 оны Олон улсын vзэсгэлэнд зориулан Швейцарын Нешате нуурын гадаргуу дээр итали, франц, америкийн мэргэжилтнvvдийн барьсан бvтээлийг гаднаас нь харахад байшин гэмээргvй. Зvгээр л том vvл байгаа мэт харагдаг. 31400 уур шахагчаар нуурын усыг vvл хэлбэрээр гадагш шахсан бєгєєд Нью-Йоркийн уран барилгач Елизабет Диллер, Рикардо Скофидио нар усан дээрх павильоныг яг л усны мандал дээрх vvл шиг харуулж чаджээ. Павильон дотор акустикийн болон харах хvртэхvй vгvй болж зєвхєн манан, уур шахагчийн дуу л мэдрэгдэнэ.
Швейцарын нуурын гадаргуу дээр vvлэн байшин баригджээ Хадгалах

Цахилгаан нисдэг тэрэгний анхны нислэг

Саяхан буюу 10-р сард Германы e-volo компани дэлхийд анхны 12 сэнстэй цахилгаан нисдэг тєхєєрємжийг амжилттай туршлаа. Vvнээс ємнє e-volo нисэгчгvй нисдэг биетийг бvтээдэг байжээ. 12 сэнстэй цахилгаан нисдэг аппаратыг зохион бvтээгч, физикч Thomas Senkel энэ нисдэг биетээ єєрєє удирдан туршиж vзсэн байна. Уг тєхєєрємжийн штурвал (залагч) нь зайн удирдлагатай ажээ. Ингээд германы зохион бvтээгчдийн хийсэн ирээдvйн бидний унаа болж болох уг тєхєєрємжийн хэрхэн нислэг хийсэн тухай бичлэгийг vзэцгээе.
Цахилгаан нисдэг тэрэгний анхны нислэг Хадгалах

Орчноосоо єнгє хуувбарлаж, цаасан дээр буулгадаг электрон бал

Бид та бvхэнд хар зураг гараараа зураад, тvvнийгээ USB-ний тусламжтайгаар компютерлvv яг тэр чигээр нь оруулдаг нэгэн балны талаар мэдээллийг хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад "Scan-and-Draw Color Changing Pen" буюу гадаад орчноос таны хvссэн єнгийг єєртєє хадгалаад, тvvнийгээ яг цаасан дээр буулгах чадвартай бас нэгэн шинэ бvтээл болох балыг танилцуулж байна. Ямар ч уран зураач, эсвэл дизайнер хvний хувьд бодит амьдралын дунд орших єнгє л урлагийн бvтээлийн хувьд хамгийн тєгс байж таарах тохиолдол олон байдгийг мэдэх байх. Тэгвэл та зураг зурах дуртай нэгэн бол, харандаагаа барьж байгаад гаргахыг хvссэн єнгєтэй эд зvйлийнхээ єнгийг хуулж аваад зурна гээд бод доо. Тэгвэл энэхvv боломжийг танд Jin Sun Park-ийн зохион бvтээсэн бал олгож байна.
Орчноосоо єнгє хуувбарлаж, цаасан дээр буулгадаг электрон бал Хадгалах

“Нугасан хошуу”-тай болгодог вакуум насос

Анжелина Жолигийн тєрєлхийн памбагар уруул нь дэлхийн бараг бvх бvсгvйчvvдийн мєрєєдєл болж, тvvнийх шиг уруултай болохын тулд мэс заслын орон дээр хэвтэгсдийн тоо эрс єссєн билээ. Мэдээж бvсгvй хvний нvvрний хамгийн тачаангуй хэсэг болох уруул нь зєєлхєн, бас зузаан байвал зvгээр л байдаг байх. Тиймээс ч мянга мянган бvсгvйчvvдийн vvний тєлєє тэмцдэг биз ээ. Тэгвэл одоо нугасан хошуутай болохын тулд та єндєр тєлбєр тєлж, мэс заслын орон дээр хэвтэх шаардлагагvй болжээ. Учир нь Америкад 50 долларын vнэтэй тусгай вакуум насосыг бvтээсэн байна. Vvнийг єдєрт 2 удаа хэрэглэх шаардлагатай бєгєєд vйлчилгээгээ 10 цаг барьдаг аж. Vнэхээр л єєрийн тань ахин давтагдашгvй сайхан уруул таны санаанд нийцэхгvй, хэн нэгнийхтэй ижилхэн загасан хошууг хvсээд байгаа бол та эмчид хандаж, их мєнгє vрэх шаардлагагvй таны хvслийг биелvvлэх вакуум насосыг худалдаж авсан нь дээр байх. Яаж хэрэглэхийг vргэлжлэл дээрхи бичлэг дээр харуулсан байгаа. Харин энэхvv насосны сул тал нь гэвэл бараг эмэгтэй хvн бvрт зузаан уруултай болох боломжийг нээж байгаа явдал юм.
“Нугасан хошуу”-тай болгодог вакуум насос Хадгалах

Квантум таталцлын гайхамшгийг Тель-Авивын Их Сургуулийнхан танилцуулжээ

Luke Skywolker-ийг анхныхаа Land Speeter (соронзон таталцлаар хєдєлдєг жижиг тэрэг)–ний зурагаа зурахаас ч ємнє газраас хєндий байдалтайгаар ажилладаг соронзон таталцлын (magnev) галт тэрэгнvvдийг бvтээхээр судалж эхэлсэн билээ. Тэгвэл єнєєдєр соронзон таталцлын тусламжтайгаар ажилладаг тээврийн хэрэгслийг бvтээх ажилд газар газрын эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Vvний нэгэн жишээ болох, Балтимор дахь Шинжлэх Ухаан Технологийн Тєвvvдийн Холбоо (ASTC- Association of Science - Technology Centers')-ноос жил бvр зохион явуулдаг 2011 оны хэвлэлийн бага хурлын vеэр Тель –Авивын их сургуулийн багийн толилуулсан соронзон таталцлын зарчмын vзvvлбэрийг одоо танд толилуулах гэж байна. Vvнийг vзсэнийхээ дараагаар та ийм тєрлийн технологийн гайхамшигт ирээдvйг дотроо ургуулан тєсєєлж сууна гэдэгт итгэлтэй байна.
Квантум таталцлын гайхамшгийг Тель-Авивын Их Сургуулийнхан танилцуулжээ Хадгалах