8 цилиндрийн турбо хөдөлгүүртэй шинэхэн суудлын тэрэг болох “Maserati Quattroporte V8” нь АНУ-д 130000 долларын үнээр худалдаалагдах болж байгаа гэнэ. Одоогийн зарагдаж буй Quattroporte S нь 425 морины хүчин чадалтай, 4,7 литрийн хөдөлгүүртэй нь 126500 долларын үнээр зарагдаж байгаа бөгөөд үүнээс илүү хурдан, хүч чадалтай Quattroporte Sport GT S нь 433 морины хүчин чадалтай бөгөөд 134200 долларын үнэтэй зарагдаж байгаа юм байна.
Хадгалах
Саяхан бид та бүхэнд нэгэн нисдэг машин бүтээх гэж буй талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл чехийн хэсэг бүлэг инженерүүд хамтран нисдэг дугуйг бүтээжээ. Дугуйнд 6 сэнс байгаа бөгөөд “4 нь зөөвөрлөгч 2 нь маневрлах” зориулалттай юм байна.
Хадгалах
Британийн нэгэн иргэн “Mercedes E320 W210” машинаа зарахаар шийджээ. Тиймээс тэрээр машинаа “eBay” сайтаар зарахын тулд нэлээд сурталчилсан байна. Ийнхүү сурталчилахдаа тэрээр машиныхаа мэдээллийг эхнэртэйгээ зүйрлэн бичжээ.
Хадгалах
Испани улсын Андалуст баригдсан нарны эрчим хүчний цахилгаан станц нь 24 цагийн турш ажилладаг гэнэ. Тиймээс “Gemasolar” нарны эрчим хүчний цахилгаан станц нь хүн төрөлхтөний бүтээсэн шилдэг амжилт, бүтээлүүдийн нэг болоод байгаа аж. Түүнийг харахад яг л тэнгэрт ургаж буй цэцэг мэт харагдах бөгөөд жилийн ямар ч улиралд, өдөр, шөнийн алинд ч ажилладагаараа онцлог юм.
Хадгалах
Бид өмнө нь Сингапурт баригдсан “Parkroyal” хэмээх эко-зочид буудлыг танилцуулж байсан. Энэ зочид буудлын архитектурыг “WOHA” компани гаргажээ. “Parkroyal” гэдэг нь шилэн тэнгэр баганадсан барилга бөгөөд гайхалтай сайхан ногоон ургамлаар чимэглэгдсэн аж. Барилгын 4 дэхь давхар бүрт нь ургамал тарьсан бөгөөд энэ нь Сингапурын өнгө төрхтэй сайхан хосолжээ.
Хадгалах
Баварчууд “Villa d’Este“ хэмээх тэмцээний үеэр “BMW Gran Lusso V12 Coupe”-г танилцуулсан байна. Энэ машины загварыг Pininfarina зохиожээ. Хамтран бүтээсэн энэ концепт нь “Gran Lusso” гэсэн нэрийг авсан байна.
Хадгалах
Ханты-Мансийск-т Оросын анхны хүүхдийн шатрын академи байгуулагджээ. Энэ бол сэтгэл хөдлөм цонхнуудтай, металл болон шилээр бүрдсэн, нэг ч хурц өнцөггүй гурван төвшинтэй жинхэнэ орчин үеийн барилга ажээ. Голландын алдарт архитектор Эрих Ван Эгераатын төслөөр 2 жилийн дотор боссон уг барилга шатрын хэлбэртэй юм байна. Ингээд та бүхэнд архитектурын гайхалтай нэгэн бүтээлийг хүргэж байна.
Хадгалах
Peugeot компанийхан шинэчилсэн хэтчбек "Peugeot 308"-аа ирэх 9-р сард болох авто үзэсгэлэнгээс өмнө нийтэд танилцууллаа. Харин 9-р сарын үзэсгэлэнгийн дараахан Peugeot 308-ыг Европ-т худалдаанд гаргах юм байна.
Хадгалах
Британий Jaguar брэндийн шинэ супер хүлэг "Jaguar F-type Roadster 2014"-ийг танилцуулж байна. Энэ хүлгийг 2013 онд багтан худалдаанд гаргах ажээ. Jaguar F-type Roadster нь хоёр хаалгатай ангилалд багтах бөгөөд өнгөрсөн зууны хамгийн алдартай машин болох "Jaguar E-Type"-ын хойч үе юм байна. Уг шинэ бүтээл нь BMW Z4 болон Mercedes-Benz SLK спорт машинуудын гол өрсөлдөгч ажээ.
Хадгалах
Aмерикийн инженерийн багийнхан "ухаалаг цаг"-ны төслөөрөө олон хүний сонирхлыг төрүүлж нэг өдрийн дотор л цагийг бүтээх хөрөнгөө олсон байна. "Agent" цагийг хийж дуусгахад $100,000 хэрэгтэй байсан боловч нэг өдрийн дотор тэд $190,000-ыг цуглуулсан одоогийн байдлаар $400,000-ын хөрөнгө оруулалттай болоод байгаа гэнэ. Ямар цаг болоод дэлхийн баячуудын анхаарлыг татсан юм бол?...
Хадгалах
Алдарт Ford -ын домог болтлоо алдаршсан “Ford Shelby GT 500 Super Shake” авто машиныг танд танилцуулж байна. Авто машины хорхойтнуудад лавтай таалагдана гэдэгт итгэлт байна. Фордын бүтээгдэхүүний шүтэн бишрэгчдийн цээжинд багтах нь лавтай.
Хадгалах
Технологи чамгүй өндөрт хөгжсөн энэ цагт шинэ, содон бүтээлүүд нэг нэгэнтэйгээ уралдан гарч, жирийн хүмүүсийг гайхшруулсаар байгаа билээ. Тэгвэл одоо та бүхэнд Дэлхийн эргэн тойрон дахь шилдэг зохион бүтээгчдийн гараас гарсан төрөл бүрийн ур чадвар, үүрэгтэй шинэ роботуудыг танилцуулах гэж байна.
Хадгалах