Ford компаний домогт бүтээл

Алдарт Ford -ын домог болтлоо алдаршсан “Ford Shelby GT 500 Super Shake” авто машиныг танд танилцуулж байна. Авто машины хорхойтнуудад лавтай таалагдана гэдэгт итгэлт байна. Фордын бүтээгдэхүүний шүтэн бишрэгчдийн цээжинд багтах нь лавтай.
Ford компаний домогт бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ford Shelby GT 500 – ийн үзүүлэлт болон гадаад төрхийг сайжруулах зорилготой “Super Shake”-ийн Shelby багц нь жинхэнэ солиотой muscle car –т байвал зохих бүх давуу талыг багтаажээ.



Whipple шахагчийн тусламжтайгаар нэг удаад хамаагүй илүү агаар шахдаг тул 5.4 мотор бүхий V8 хөдөлгүүрийн идэвхитэй бүтээмж нь секундэд 550 литр, минутад 6200 эргэлттэй байснаасаа одоо секундэд 750 литрийг шахдаг, минутад 6500 эргэлт хийдэг болж сайжирчээ.



Хэрэв жолооч энэ нэмэлт хүчин чадлыг нь тохируулан, зөв ашиглаж чадвал 12 секундын дотор 193 км/цаг хүртэл хурдлах юм байна. Капотонд нь аварга том агаар сорогч байрлуулсан учраас шахагчид маш их агаар ордог болжээ.



Түүнчлэн уг хүлэг нь урьд дугуйндаа том карбонон сплиттертэй учраас хурдтай үедээ эргэлт хийхэд урьд дугуйнууд нь газарт сайн татагддаг байна.



Ford Shelby GT 500 Super Shake-ийн зургийн цомог






































Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()