ШИНЭ ТЕХНОЛОГИ

BMW i8 супер хүлэг

Энэ хүлгийг анх 2009 оны намар Франкфуртад болсон автосалоны үзэсгэлэнгээр концепт хэлбэрээр танилцуулсан байна. Харин 2010 онд BMW-ийнхэн энэ хүлгийг цуврал болгон гаргана хэмээн ам гарч байсан бөгөөд энэ амлалтаа 2013 онд хэрэгжүүлэнэ гэдгээ ч зарлаж байжээ. Ийнхүү амлалтандаа хүрэх цаг нь болж BMW i8 хүлгийг тэсэн ядан хүлээж буй машины хорхойтнууд дэлхийн өнцөг буланд байгаа л болов уу.
BMW i8 супер хүлэг Хадгалах

Хятадын технологийн гайхамшиг болсон Нанпу гүүр

Хуангпу гол дээгүүр тавигдсан Нанпу (Nanpu) гүүр нь Хятадын Шанхай хотын гол гүүрүүдийн нэг бөгөөд 400 гаруй метрийн зайтай кабель утсан хятадын анхны гүүр юм. Энэ гүүр нь 846 метрийн урттай ажээ. “Н” хэлбэрийн төмөр бетонон, тус бүр нь 150 метрийн өндөртэй баганууд түшиж байдаг. Сэнсний зарчимаар зохиосон 22 хос ган кабель утас бүхий хоёр цамхагыг голын хоёр эрэг дээр байрлуулжээ.
Хятадын технологийн гайхамшиг болсон Нанпу гүүр Хадгалах

Facebook-т донтогчдыг эмчлэх шинэ арга

Америкийн оюутнууд нийтийн сүлжээг хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх төхөөрөмж боловсруулжээ. Товчлуур дор байрлуулсан тусгай хэрэгсэл хэд хэдэн электродтой бөгөөд таныг Facebook нийтийн сүлжээний хуудсанд шилжин орох тэр агшинд, цахилгаан цэнэг бий болж тог цохих болно. Тийм гүйдлийн цохилт амь насанд аюулгүй ч, маш тааламжгүй мэдрэмж төрүүлдэг байна.
Facebook-т донтогчдыг эмчлэх шинэ арга Хадгалах

Байлдааны скейтборд гарчээ

Технологийн хөгжил удалгүй цэргийн албан хаагчдын дүр төрхийг өөрчилнө хэмээн цэргийнхэн байнга ярьдаг билээ. «DTV Shredder» нэртэй байлдааны скейтборд бол үүний шууд баталгаа болж байна.
Байлдааны скейтборд гарчээ Хадгалах

Пусан дахь “Дэлхийн бизнесийн төв”

“Asymptote” архитекторын компанийхан Өмнөд Солонгосын “Пусан” хотод болсон Дэлхийн бизнес төвийн барилгын загвар гаргах тэмцээнд 1-р байр эзэлсэн төслөө олонд танилцуулжээ. Энэ бол Азийн хамгийн өндөр цамхагуудын нэг болох ёстой 560 метр өндөртэй барилга юм.
Пусан дахь “Дэлхийн бизнесийн төв” Хадгалах

“Hands free” шүхэр

Орчин үеийн дизайнеруудын сэтгэх чадвар илүү хөгжиж байгаа нь сүүлийн үеийн шинэлэг бүтээлүүдээс тод харагдаж байна. Тэгвэл зуны бороо шаагисан өдрүүдэд гартаа шүхэр барихгүй хэрнээ норохгүй байвал хичнээн таатай. Ингээд Америкийн нэгэн зохион бүтээгч болох Alan Kaufman “Hands free” шүхрийг бүтээх үйл ажиллагаандаа оржээ. Өөрийн саналыг дэмжих хөрөнгө оруулагчидтай болсноор шүхэр үйлдвэрлэх нөхцөл нь бүрдсэн байна.
“Hands free” шүхэр Хадгалах

Юмханаар юм хийсэн нь...

Хүн бүрт, айл бүрт хэрэггүй, хэрэглэгдэхээ больчихсон зүйл гэж бий. Гэхдээ яагаад ч юм хаяж чадахгүй “хэрэг болно” гээд хадгалаад байдаг. Хэрвээ та бүтээлч зантай бол энэ бүх зүйлийг өөрт болон бусдад ашигтайгаар ашиглаж болох л юм. Ингээд “хэрэг болно” гэж хадгалсан зүйлсээ гаргаад дараах зөвөлгөөг ашиглан өөрт хэрэгтэй зүйлийг өөрийн гараар хийж бүтээгээрэй.
Юмханаар юм хийсэн нь... Хадгалах

Meta-г захиалж болохоор боллоо

Хэдэн сарын өмнө Кикстартерын ачаар "Meta" төслийг дэмжигч хөрөнгө оруулагчид гарч ирснээр Meta шилийг үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн билээ. Өнгөрсөн долоо хоногоос Meta шилний захиалгыг авч эхэлсэн бөгөөд нэг бүрийн үнэ нь 667 доллар юм байна. Ийнхүү үнэд хүрсэн шалтгаан нь энгийн шилийг бодвол 3D хэлбэрийн, хөдөлгөөнийг хянах боломжтойд оршино. Ингээд Meta1.0 шилний талаар дэлгэрэнгүйг хүлээн авцгаая.
Meta-г захиалж болохоор боллоо Хадгалах

Галзуу өнгөтэй Infiniti QX56

Энэ машины эзэн нэлээд хурц тод өнгөнд дуртай, бусдын анхааралын төвд байхыг хүсдэг нэгэн бололтой.
Галзуу өнгөтэй Infiniti QX56 Хадгалах

Нэгэн залуу “NASA”-г гайхшралд оруулсан зургууд авчээ

Итгэмээргүй юм, гэвч энэ бол баримтат мэдээ. Энэхүү зурагнуудыг жирийн зургийн аппаратаар 20 гаруй километрийн өндрөөс авчээ. Яаж?... Роберт Гариссон (Robert Harrison) хэмээх нэгэн залуу үүнийг маш амархан хийжээ. Тэр агаарын бөмбөлөгийг хийлэн 5 минут тутам зураг авахаар програмчлаад фото-камерийг түүнд бэхэлж тогтоосон байна. Мөн газардсаны дараа хайж цаг алдахгүйн тулд жижиг GPS дамжуулагч болон олсыг бөмбөлөгт уяжээ. 20 гаруй километрийн өндөрт гараад бөмбөлөг хагарч, харин зургийн аппарат шүхэрээр эвдрэлгүй газардсан байна. Камераар авсан зурагнууд нь “NASA” агентлаг болон сансар судлалынханы гайхшралыг төрүүлжээ.
Нэгэн залуу “NASA”-г гайхшралд оруулсан зургууд авчээ Хадгалах

Клоны аргаар гаргаж авсан үхрийн “мах”

Голландын зүүн өмнө зүгт орших Маастрихт хотын нэгэн их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаагаа хиймэл аргаар гаргаж махаар “гамбургер” хийжээ. Үүний тулд үхрийн биеийн эсүүдийг булчингийн ширхэгт хувирган түүгээрээ амтат котлетийг бэлдсэн байна.
Клоны аргаар гаргаж авсан үхрийн “мах” Хадгалах

“National Geographic” –ын робот зураглаач

“SuperDroid Robots” хэмээх төхөөрөмжийг National Geographic-ийн захиалгаар үйлдвэрлэсэн байна. Зэрлэг амьтадтай нүүр тулан ажиллахад хүний амь эрсдэх аюул тулгардаг учир, энэхүү аюулаас урьдчилан сэргийлж робот сэтгүүлчийг бүтээсэн аж. Тиймээс одоо зэрлэг амьтдын гэрэл зургийг дарахын тулд зоригт сэтгүүлчид амь насаа дэнчин тавих шаардлагагүй болжээ. Ингээд шинэхэн төхөөрөмж болох “SuperDroid Robots” хэрхэн ажилладаг талаар сонирхоцгооё.
“National Geographic” –ын робот зураглаач Хадгалах