Мартагдаж буй төмөр хүлгүүдийн эрхийг хамгаалах байгууллага гэж байдаггүй нь үнэхээр харамсалтай. Зах зээлийн хүчтэй өрсөлдөөнд хамгийн хүчтэй нь түрэн гарч ирж, харин бага зэрэг дорой нь хоцрон үлдэнэ. Үйлчлүүлэгчдийн анхаарлыг, сонирхлыг татаж чадаагүй тохиолдолд тухайн хүлэг концепт хэвээрээ л үлдэх биз. Тиймээс сүүлийн хэдэн жилийн дотор хүн төрөлхтний амьдралаас хэд хэдэн төмөр хүлгүүд хэрэглэгдэхээ больж, хасагдсан байна. Ингээд орчин үед ховорхон тааралдах машинуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Авто шоуг үзэсгэлэнт бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ гол зорилго нь шинэхэн машинуудын концептыг үзэх байдаг учир автомашины компаниуд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд ихээхэн хичээх нь мэдээж. Ингээд энэ удаагийн шилдэг шинэ машинуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Хятадын China TBS корпорацийнхан шинэ нийтийн тээврийн хэрэгсэл болох "Land Airbus"-ыг танилцуулсан байна. Land Airbus нь төмөр замаар явах хэдий ч трамвайг бодвол бусад замын хөдөлгөөнд саад болохгүй аж. Учир нь Land Airbus-ын доор нь зай байх бөгөөд бага оврын машин унаж буй иргэд чөлөөтэй түүний доогуур гарч болох гэнэ. Ийм төрлийн унаа нь замын хөдөлгөөн ихтэй томоохон улс орнуудад илүү тохиромжтой болов уу. Энэ байдлаар замын хөдөлгөөн сийрэгжиж хотын амьдрал илүү хурдан хэмнэлтэй болох биз.
Хадгалах
Ямар нэгэн тохиолдлоор өөрийн гар, хөлөө алдсан эмгэнэлтэй явдлууд дэлхий даяар гарсаар л байгаа. Тэгвэл эдгээр хүмүүсийн зовлонг шийдвэрлэхийн тулд DARPA компанийхан “RE-NET” хэмээх хиймэл гарыг зохион бүтээсэн байна. Энэ гар нь тухайн хүний мэдрэлийн системтэй холбогдох бөгөөд үүний ачаар бүхий л зүйлийг өөрийн гар шиг мэдэрч, барих боломжтой гэнэ. Ингээд энэ гайхалтай хиймэл гарны тухай видео бичлэгийг хүлээн авцгаая.
Хадгалах
Германы тюнинг-ателье –ийнхан McLaren 12C Spider-ийг илүү төгс төгөлдөр болгох тал дээр ажилласан байна. Тэдний хувьд энэ хүлэг дээр өөр ямар нэгэн юм нэмж, өөрчлөх хэрэгтэй гэж ойлгож байсан бөгөөд Gemballa GT-ийн кузовыг сонгохоор болсон байна.
Хадгалах
Өнгөрсөн мягмар гаригт буюу 9 сарын 12-ны өдөр "Apple" брэндийн шилдэг бүтээгдэхүүн болсон iPhone 5C болон iPhone 5S-ийн шинэхэн загварыг Фил Шиллер (Phil Schiller) танилцуулсан байна. iPhone 5S нь мөнгөлөг, саарал, алтлаг гэх 3 өнгөтэй байх бол iPhone 5C нь 5 тод өнгүүдтэй байх юм байна. Ийнхүү та өөрийн хүссэн өнгийг сонгох боломжтой болж байна.
Хадгалах
Бараг л долоо хоног бүр ухаалаг гар утасны шинэлэг, илүү нарийн, өвөрмөц загварууд гарсаар л байгаа билээ. Ийнхүү ухаалаг гар утасны ачаар хүмүүс хуучны хэцүү хэрэглээнүүдээсээ салж, шинэлэг зүйлийг ашиглаж, амтанд нь орсоор байгаа. Гэхдээ бидэнд шинэ загвар гарах болгонд "Хуучин утсаа яах вэ?" -гэсэн асуулт тулгардаг. Хэн нэгэнд өгөх юм уу, эсвэл зардаг. Тэгвэл одоо та бүхэнд танилцуулах гэж буй "Phonebloks" - концепт нь энэ асуудлыг бүрэн шийдсэн байна.
Хадгалах
Samsung компани Samsung Galaxy Note 3 танилцуулжээ. Шинэ төхөөрөмж нь Samsung Exynos 5420 8 цөмт бүхий процессортой, 3 ГБ санах ойтой юм. Жин овор нь багассан, өмнөхөөсөө илүү нимгэн (8,3мм), хөнгөн (168г) болжээ.
Хадгалах
Цасан цагаан BMW 328-н эзэн бүсгүй машинаа винилографи ашиглан өөрчилхөөр шийджээ. Гэхдээ тэр маш өвөрмөц зураг сонгосон байна. Бүсгүйн машин бусдаас үнэхээр ялгарч харагдана.
Хадгалах
Хурууны хээ болон нүүр царайг хийхээс илүү хувь хүний зүрхний цохилтыг дуурайлгаж хийх нь хэцүү юм. Тэгвэл “Nymi” хэмээх энэхүү бугуйвч таны зүрхний хэмнэлийг "Bluetooth"-ын тусламжтайгаар мэдэрч хэрэглэгчийг тогтоох юм байна. Ийнхүү таны зүрхний хэмнэлээр таныг тогтоосноор гар утас, ноут, болон компьютерыг тань дээд зэргээр хамгаалах болно. Үүнээс гадна та үүнийг түлхүүр болгон хэрэглэж болох юм байна.
Хадгалах
Орчин үеийн ухаалаг утсыг эзэмшигчид энэ хүчит аппаратны цахилгааны хэрэгцээ их, харин аккумуляторийн хэмжээ нь бага учир ойр ойрхон цэнэглэх хэрэг гардаг гэдгийг мэддэг билээ. Ялангуяа утасныхаа цэнэглэгчийг мартсан үед бүр асуудалтай. Харин овжин хятадууд залгуурт шууд холбодог гар утсыг зах зээлд гаргажээ. Үүний онцлог нь утасны зориулалтын цэнэглэгчээр цэнэглэхээс гадна, шууд залгуурт залгах хоёр шонтой залгуур байгаа нь давуу талтай юм.
Хадгалах
Хичээлийн шинэ жил эхэлж буй явдалтай холбогдуулан улс орон бүр өөрсдийн оюутнуудын сурах нөхцлийг илүү боломжтой, нээлттэй болгохын тулд шинэ зүйлсийг санаачилсаар л... 9 сарын 3-нд Их Британид Европын хамгийн том номын сан нээлтээ хийх гэж байгаа гэнэ. Энэ номын сангийн талбай 31км.кв юм байна.
Хадгалах