Мартагдаж буй төмөр хүлгүүд

Мартагдаж буй төмөр хүлгүүдийн эрхийг хамгаалах байгууллага гэж байдаггүй нь үнэхээр харамсалтай. Зах зээлийн хүчтэй өрсөлдөөнд хамгийн хүчтэй нь түрэн гарч ирж, харин бага зэрэг дорой нь хоцрон үлдэнэ. Үйлчлүүлэгчдийн анхаарлыг, сонирхлыг татаж чадаагүй тохиолдолд тухайн хүлэг концепт хэвээрээ л үлдэх биз. Тиймээс сүүлийн хэдэн жилийн дотор хүн төрөлхтний амьдралаас хэд хэдэн төмөр хүлгүүд хэрэглэгдэхээ больж, хасагдсан байна. Ингээд орчин үед ховорхон тааралдах машинуудыг хүлээн авцгаая.
Мартагдаж буй төмөр хүлгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Renault Wind
Саяхнаас Renault Wind хэрэглэгдэхээ больсон байна. 2010 оноос энэ хүлэг орчин үеийн хэрэглээнээс хасагджээ.

www.caak.mn

2. BMW M3 Cabrio
Ашиг орлого сайтай байгууллагын хувьд ч мөнхөд байна гэсэн баталгаа байхгүй бололтой. BMW-ийн саяхан M3 Coupe болон Cabrio-г дахин үйлдвэрлэхээ больжээ.

www.caak.mn

3. Tesla Roadster
Tesla Roadster нь 2008 оноос эхлэн үйлдвэрлэгдсэн боловч 2012 онд эцсийн загвар болох Final Edition-ийг гаргаснаар дууссан байна. Өнөөдрийн байдлаар дахин худалдаалагдахаа больсон бөгөөд ховорхон таардаг.

www.caak.mn

4. Volvo C30
2012 оны 12 сараас Volvo-ийнхон С30-ыг үйлдвэрлэхээ больсон байна. 2006 онд анх үйлдвэрлэгдэж байсан энэ хүлэг нэлээд үнэтэй байсан учир хэрэглэгчдийн таашаалд нйицээгүй бололтой.

www.caak.mn

5. Citroen C6
Citroen C6 нь DS, CX болон XM-ийн өвийг залгамжлах ёстой байсан ч харамсалтай нь чадаагүй гэнэ.

www.caak.mn

6. Lexus LFA
Lexus-ын сурталчилгаагаар Lexus LFA-г 500 хувь гарах ёстой байсан бөгөөд ийнхүү 2012 оны 12 сарын 14-өөс үйлдвэрлэгдэхээ больсон байна.

www.caak.mn

7. Lada 2107
Lada 2107 нь 2012 оны 4 сарын 17-оос эхлэн худалдаанаас хасагджээ.

www.caak.mn

8. Gumpert Apollo
Gumpert-ынхан зах зээлд хөл алдсанаас болж, Apollo Enraged нь энэ компанийн хамгийн сүүлийн загвар болон үлдсэн байна.

www.caak.mn

9. Artega GT
2012 оны 6 сарын 29-нд Artega GmbH-ийг ч мөн үйлдвэрлэхээ больжээ.

www.caak.mn

10. Saab 9-5
 Япон-Хятад-Шведийн хамтарсан NEVS компанийхан “Saab” машиныг өөрчлөх зорилготой байгаа учир “Saab 9-5” нь хэрэглээнээс гарсан аж.

www.caak.mn

11. Dodge Nitro
Dodge Nitro спорт хүлгийн зах зээлд амжилт бүтээхийг зорьж байсан ч энэ нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж чадаагүй учир 2011 оноос үйлдвэрлэгдэхээ больжээ.

www.caak.mn

12. Maybach
2013 онд Daimler-ийнхан “Maybach” хүлгийг үйлдвэрлэхээ больсон байна

www.caak.mn

13. Hummer
Hummer H1-ийг 2006 оноос үйлдвэрлэхээ больсон бөгөөд 2008 онд Н2 үүссэн ч дахин үйлдвэрлэгдэхээ больж эцэст нь компани нь хүртэл ажиллахаа больсон аж.

www.caak.mn

14. Alfa Romeo 166
1998-2007 оны хооронд Alfa Romeo суудлын тэргийг үйлдвэрлэж байсан ч цахилгааны асуудал, тос гоожих гэх мэт чанарын шаардлага хангагдагүй нь улмаас үйлдвэрлэхээ больжээ.

www.caak.mn

15. Audi A2
Audi A2-ийг 2005 оноос үйлдвэрлэхээ больсон байна. Харин А2-ын өв залгамжлагчийг тун удахгүй үйлдвэрлэх бололтой.

www.caak.mn

16. Chrysler Crossfire
Chrysler Crossfire (2003-2007) нь нэлээд өндөр үнэтэй байсан учир төдийлөн өргөн дэлгэрээгүй аж. Ийнхүү хүмүүсийн амьдралын бололцоонд үл нийцэх энэ хүлгийн үйлдвэрлэлт зогсжээ.

www.caak.mn

17. Mercedes McLaren SLR
Mercedes SLR McLaren нь 2004 оноос эхлэн худалдаалагджээ. Кузовыг нь Англид хийж, 680 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүрийг AMG-ийн мэргэжилтэнгүүд цуглуулсан байна. 2009 онд Mercedes болон McLaren нар хамтран ажиллахаа больсноор үйлдвэрлэлт зогсжээ.

www.caak.mn

18. Jaguar X-Type
Jaguar X-Type 2001 оноос хойш 8 жилийн турш автомашины салбарт нэлээд хүчтэй өрсөлдөгч байсан боловч мөн л үйлдвэрлэгдэхээ больсон байна. Харин Jaguar-ыг дахин үйлдвэрлэх болно хэмээх яриа тараад байгаа гэнэ.

www.caak.mn

19. Nissan Primera
1990-2006 оны хооронд нэлээд эрэлт хэрэгцээтэй байсан хүлгүүдийн нэг бол Nisan Primera юм. Ийнхүү үйлдвэрлэгдэхээ болсон томоохон шалтгаануудын нэг нь мөн л үнийн асуудал болон хөдөлгүүрийн хүчин чадал багатайд оршино.

www.caak.mn

20. Opel GT
Opel GT 2007 онд 264 морины хүчин чадалтай, 2.0 мотортой гарч байжээ. Харамсалтай нь 2009 онд үйлдвэр нь хаагдсанаар Opel GT ч ашиглагдахаа больсон байна.

www.caak.mn

21. Porsche Carrera GT
Porsche-ийнхан Carrera GT загварыг 1500 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөж байсан байна. 452,000 еврогийн үнэтэй энэ хүлэг 5.7 мотор бүхий V10 хөдөлгүүртэй байсан бөгөөд 334 км\цаг хүртэл хурдлах чадвартай байжээ.

www.caak.mn

22. Toyota Celica
Celica Японы автомашины үйлдвэрийн түүхийн нэгээхэн хэсэг билээ. 1970 онд хамгийн анхны хувилбар нь гарч байсан ч 35 жил, долоон үеийн дараа машины үйлдвэрлэл зогссон байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()