ШИНЭ ТЕХНОЛОГИ

Хятадууд гүүрийг хэрхэн барьдаг вэ?

Бээжингийн зохион бүтээгчдийн хийсэн "Segmental Bridge Launching Machine" хэмээх машин нь дэлхий дахинд "мангас машин" нэрээр алдартай болжээ. Учир нь уг төхөөрөмжөөр 5 өдрийн дотор гүүрийг барих боломжтой юм. Ингээд та бүхэндээ бидний урд хөршийнхний зохион бүтээсэн технологийн гайхамшгийг толилуулж байна.
Хятадууд гүүрийг хэрхэн барьдаг вэ? Хадгалах

Бүсгүйчүүдэд зориулсан шинэ аппликэйшн шуугиан тарьж байна

Япончууд сонирхолтой шинэ аппликэйшн гаргажээ. Энэ нь хөхнийхөө дунд ухаалаг утсаа хийж хялбархан аргаар хэмжээг нь мэдэх боломжийг өгч байгаа ажээ.
Бүсгүйчүүдэд зориулсан шинэ аппликэйшн шуугиан тарьж байна Хадгалах

Өнгөрсөн зууны айдас төрүүлэм бүтээлүүд

Ямар ч үед, аль ч улсад зохион бүтээгчид өөрийн бүтээлч санаа, шинийг санаачлагч тэрхүү мэдрэмжээрээ хүмүүст юу хэрэгтэй байгааг маш нарийн ажиглаж, шинэ зүйлсийг бүтээсээр ирсэн. Харин цаг хугацаа улиран өнгөрөх тусам тухайн үедээ “шинэ” хэмээгдэж байсан зүйлс, инээд хүргэм, хачирхалтай, магадгүй аймшигтай санагдах нь аргагүй биз. Ингээд бид та бүхэнд өнгөрсөн зуунд хэрэглэгдэж байсан хачирхалтай бүтээлүүдийг танилцуулж байна.
Өнгөрсөн зууны айдас төрүүлэм бүтээлүүд Хадгалах

Хойд Солонгосын цахим ертөнцийн хөгжил

БНАСАУ буюу Хойд Солонгос нь нийгэм эдийн засаг, цахим ертөнцийн хаалттай орнуудын нэг юм. Ард түмэн нь маш өндөр, хатуу дэглэмтэй амьдардгаас болж, гадаад ертөнцөөс алслагдмал байдаг гэхэд болно. Гэсэн хэдий ч хойд Солонгосын иргэд "Гвангмёонг" гэдэг дотоодын хаалттай сүлжээний интернэтээр өөрсдийн орны талаарх мэдээллийг авдаг байна. Зөвхөн элитүүд буюу дээд албаны хүмүүс л гадаадын цахим мэдээллийг унших эрхтэй гэнэ.
Хойд Солонгосын цахим ертөнцийн хөгжил Хадгалах

Ухаалаг гар утасны тухай сонирхолтой баримтууд

21-р зуун бол мэдээллийн технологийн эрин үе билээ. Тиймдээ ч өнөөдөр гар утасгүй хүн тун ховор болж, бараг байхгүй гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй болов уу. Бид онцын шаардлагагүй хэрнээ л гар утаснаасаа салж чаддаггүй нь сонирхолтой. Ингээд та биднийг холбогч эрхэм анд болсон, гар утасны талаарх сонирхолтой баримттай танилцацгаая.

Ухаалаг гар утасны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Та бүхний танин мэдэхүйд зориулсан "Та үүнийг мэдэх үү?" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн сэдэв бол Техник технологи юм. Орчин үеийн хүний амьдралыг техник технологи, ухаалаг утас, интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ.
Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Хятад залуу шуугиан тарив

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Тэгвэл жирийн нэгэн хятад залуу утааг соруулан түүгээрээ тоосго бүтээснийг "Риа новести" телевиз сурвалжилжээ. Хэн хүний санаанд оромгүй зүйлсийг сэдэж олдог Хятадууд нийгэмд тулгараад байгаа том асуудал болох утааг ийнхүү овжиноор ашиглажээ.
Хятад залуу шуугиан тарив Хадгалах

“iPhone 7” ямар байх вэ?

“Apple” компани хоёрхон сарын өмнө iPhone 6s маркын ухаалаг гар утсаа худалдаанд гаргаад байгаа билээ. Хэрэглэгчдийг шинэ бүтээгдэхүүнээрээ алмайруулж дуусаагүй байтал дараагийн загвар болох “iPhone 7”-ийн тухай яриа аль хэдийн гараад эхэлжээ. Ингээд ирэх онд худалдаанд гарах iРhone7-ийн тухай сонирхогч, хөгжүүлэгчдийн гаргасан таамаглалуудыг хүргэж байна.

“iPhone 7” ямар байх вэ? Хадгалах

“Land Rover Defender”-ийн шинэ загвар

70-д жилийн түүхтэй Ланд Ровер Дефендер машин нь дайны үеийн жинхэнэ “танк” болж байсан төдийгүй одоог хүртэл машинд дурлагчдын үнэнч хүлэг байсаар байна. Энэхүү хүлэг нь 1940-1983 оныг хүртэл “Land Rover 90” болон “110” гэсэн загвартай байсан бөгөөд 1990 онд тоон индексүүд нь “Defender” хэмээх нэрээр солигдож, 2.5 литрийн турбо дизел моторын хүчин чадлыг 85-аас 107 морины хүчин чадалтай болтол нь ихэсгэж, хожим 1995 онд 111 морины хүчин чадалтай болгож сайжруулсан байна. 
“Land Rover Defender”-ийн шинэ загвар Хадгалах

Хүмүүсийг цочролд оруулсан бүтээл

Сүүлийн үед модификатор буюу бие эрхтнээ элдэв хэрэгсэл ашиглан хувиргах сонирхолтой хүмүүсийн дунд шинэ тренд дэлгэрээд байгаа ажээ. Энэ бол “Northstar V1” хэмээн нэрлэгдсэн арьсан дор суулгадаг төхөөрөмж юм байна. Зоосон мөнгөний хэмжээтэй уг төхөөрөмж дөрвөн ширхэг гэрэлт диодоор тоноглогдсон бөгөөд соронзонд ойртуулах үед гэрэл цацарч эхэлдэг байна.
Хүмүүсийг цочролд оруулсан бүтээл Хадгалах

Голланд улсын шинэ төрлийн зам дэлхийг шуугиулж байна

Голландын эрдэмтэд саяхан борооны ус зайлуулах гайхалтай арга бодож олон, хэрэгжүүлсэн нь энэхүү ус шингээдэг пластик зам байлаа. Туршилт явуулж үзэхэд 4000 литр усыг 60 секундын дотор шингээж байв. Энэ технологийг удахгүй хотын гудам болон хурдын замуудад тавьж, хэрэгжүүлэх ажээ.
Голланд улсын шинэ төрлийн зам дэлхийг шуугиулж байна Хадгалах

Америк эрдэмтэд үл үзэгдэгч нөмрөг бүтээжээ

Харри Поттер кинон дээрээс л харж болох “Үл үзэгдэгч нөмрөг”-ийг бодит амьдрал дээр харах боломжтой боллоо.  Америкийн инженерүүд үүнийг зохион бүтээсэн бөгөөд цэрэг цагдаагийнханд яаралтай үед хэрэг болно хэмээн үзжээ. 3D микро материалын тусламжтайгаар байгалийн гэрлийг ойлгодог байна. Энэ нь яг ч бүрэн дуусаагүй бөгөөд 100 хувь үл үзэгдэгч болгоход судалгаа шинжилгээ шаардлагатай байгаа гэнэ.
Америк эрдэмтэд үл үзэгдэгч нөмрөг бүтээжээ Хадгалах