Уншигч танд, тэр тусмаа архитектур сонирхдог бол энэхvv мэдээлэл маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Учир нь танд танилцуулах гэж буй угKiefer Technic Showroom-ын бvтээл болох хоёр давхар байшин нь бидний хvvхэд ахуй цагийн мєрєєдєл, vлгэр домгийн биелэл гэлтэй ажээ. Юунд ингэж сэтгэл хєдлєн, уран vгс хэрэглэж буйг минь та vргэлжлэлээс хараад ойлгох байх. Шилэн хана нь гадуураа хєдєлгєєнт хавтангуудаар бvрхэгдсэн уг шидэт гэмээр хувирдаг барилга нь хэдхэн товчлууртай удирдлагын тусламжтайгаар огт єєр архитектурын бvтээл болдог. Одоо цагт хэдэн товчлуурын тусламжтайгаар бvхэл бvтэн байшингийн гаднах хэв маягийг хvртэл бvхэлд нь єєрчилж болдог болжээ.
Хадгалах
Италийн зохион бvтээгч Франсуа Норрекийн бvтээсэн мотоцикл, авто машин хоёрын нийлэмж бvхий гайхалтай тээврийн хэрэгслийг танд танилцуулж байгаадаа баяртай байна. Уг нийлмэл хvлгийн хоёр бvрэлдэхvvн хэсгийн аль аль нь ажилладаг байна. Франсуа нь авто ертєнцийн гайхамшиг болсон уг бvтээлээ бий болгохыг аль эртнээс мєрєєдєж байсан бєгєєд 10 жилийн хєдєлмєрєє зарж, саад бэрхшээлийн ихийг туулан байж ийнхvv олны хvртээл болгожээ.Авто-байкгэж нэрлэж болохоор уг тээврийн хэрэгслийн суурь нь 1976 оны Laverda мотоцикл болсон байна. За ингээд гурван яндан, арьсан суудлын бvрээс болон стерео систем зэргээр тоноглогдсон, хосгvй хийцтэй чамин тэрэг тєдийгvй эрэг шурга бvртээ инженерийн нарийн ухааныг шингээсэн гайхалтай урлагийн бvтээлийг тольдоно уу.
Хадгалах
Та бvхэнд белорусын “Цеслер & Войченко” хэмээхарт дизайны алдартай студийнvнэхээр гайхалтай сэтгэмж, оюуны хєдєлмєр орсон сонирхолтой бvтээлvvдийг толилуулж байна. Энэ студийг Владимир Цеслер, Сергей Войченко нар vvсгэн байгуулж, 1979 оноос хойш хамтран хєдєлмєрлєсєєр єнєєгийн єндєрлєгт нь хvргэжээ. Тэд эхэндээ пионерийн ансамблид зориулж ханын цаас хийдэг байсан аж. За ингээд гайхалтай уран сэтгэмжээр бvтсэн, ахуй урлаг хоёрын алмайран зохицлын ертєнцєєр хамтдаа аялцгаая. Магадгvй та дизайны чиглэлээр сурдаг бол эндээс гялалзсан санаа олж авч болох юм.
Хадгалах
Бид бvхний хэдийний танил "National Geographic" телевизийнхэн зєвхєн ширэнгэн ой, алс зэлvvд дэхь зэрлэг онгон байгаль, ховордсон араатанг судалж, нэвтрvvлээд зогсохгvй, аж vйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа явуулж, сонирхолтой нэвтрvvлгvvдийг vзэгч тvмэндээ єргєн барихаар зэхэж байгаа ажээ. Судалгааны багийнхан одоогийн байдлаар Дэлхий дахинд чанар чансаа, нэр хvндээрээ танигдсан технологийн компаниудын бvтээгдэхvvн дээр тєвлєрєн ажиллаж байгаа гэнэ. "National Geographic"-ийн аж vйлдвэрийн талаархи хамгийн анхны нэвтрvvлэг нь Lamborghini-ийн vйлдвэрийн талаар байх бєгєєд"Ultimate Factories"гэсэн нэрээр vзэгчиддээ хvрэх юм байна.Тэд аж vйлдвэрийн талаархи нэвтрvvлгийнхээ салхийг италийн Сан-Агата Болоньезе хэмээх бяцхан хот дахьLamborghini-ийн vйлдвэрийн танилцуулгаар хагалах юм. Учир нь энэхvv vйлдвэрт нь Lamborghini-ийн тєрлийн хамгийн хурдан тємєр хvлэг vйлдвэрлэгдэж байгаа юм байна. За ингээд уншигч танд тэрхvv хамгийн хурдан Lamborghini-гийн хийморь сэргээсэн тєрхийг хvргэж байна.
Хадгалах
Францын дизайнерAissa Logerotнь савх, халбага хоёрыг нийлvvлсэн холимог хоолны хэрэгсэл болон дотроо шvдний чигчлvvртэй савхыг зохион бvтээжээ. Баргийн хvний толгойд ороод ирчихмээр ч юм шиг тvvний энэ санаа нь энгийн хирнээ маш боломжийн, басхvv содон болжээ. Тэрээр халбагатай савхааChopsticks Plus Oneхэмээгээд, дотроо чигчлvvртэйг ньChopsticks Plus Twoгэсэн содон нэрээр нэрлэжээ. Дизайнер Aissa Logerot нь дорнын соёлыг орчин vеийн хоолны зоог барих ёсны зайлшгvй хэрэглээнvvдтэй нэгдмэл нэгэн цул болгохыг зорьсон байна. За ингээд тvvний сонирхолтой бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Ямар ч машин, бvvр том оврын байлдааны тэрэг байсан ч гэсэн хамгийн чанар сайтай, толигор зам дээр, элдвийн гацаа тvгжрэлгvй давхидаг байвал эвдрэхгvй удаж, илvv олон жил эзнийхээ хєлд дvvжлэгдэх магадлал нь ихэсдэг гэдгийг бид хэнээс ч илvv мэднэ. Тэгвэл єдрєєс єдєрт нэмэгдэж байгаа авто машины тоо ширхэг, хэрэглэгчдийнх нь ачааллаас vvссэн “тvгжрэл” хэмээх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Бvх юм эцэс тєгсгєлтэй байдаг шиг, тухайн хот суурингийн зам барих зай дуусвал яах вэ?- гэсэн асуултад японы мэргэжилтнvvд єєрсдийн бvтээсэн агаарын буюу гvvр шиг замуудаараа хариулсан билээ. Тэд бvvр гvvрэн зам хийгээд зогсохгvй, зарим байшингуудын дундуур дайруулсан хонгил хийж (5-7р давхруудыг) агаарын заман сvлжээг бие болгосон байна. Тийш очиж байсан зарим хvмvvс миний юун тухай ярьж байгааг мэдэж буй биз ээ. Харин тєдийлєн тєсєєлж амжаагvй байгаа зарим уншигчиддаа зориулж доорхи фото цуглуулгыг хvргэж байна.
Хадгалах
Та бидний хэдийний танил болсон архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн хамгийн євєрмєц бvтээлvvдийн ээлжит танилцуулгадаа тавтай морилно уу. Энэ удаад бид та бvхэнд “Дэлхийн хамгийн шилдэг архитекторчид” тєсєл, олон тєрлийн vйлчилгээтэй худалдааны тєвийн галт уулан хэлбэртэй барилга, Холливуудынханд зориулагдсан гэмээр тансаг нийтийн байр, Хятадын урлагийн нэгдлийн шинэ барилга болон маш чадварлагаар их сургуулийн барилга болгон хувиргасан хуучин vйлдвэр зэргийг хvргэх болно.
Хадгалах
Эрхэм уншигч таны энэ єдрийн амар амгаланг эрж, хамгийн сvvлийн vеийн шилдэг архитектурын маань мэдээлэлд саяхан орсон Сингапур дахь орон сууцны нэгэн євєрмєц барилгын тєслийн гэрэл зургуудыг хvргэж байна. Голландын “ОМА” хэмээх архитектурын компаний боловсруулсан уг тєсєл нь хэрэгжиж эхлээгvй байгаа ч гэсэн аль хэдийн байршлийн газрын зурагт тодоос тод тэмдэглэгдчихсэн байгаа аж.Interlaceцогцолбор нь пирамид хэлбэрээр бие биен дээрээ єрєгдсєн 31 ширхэг блокоос бvрдэх бєгєєд нийт 170 метр квадрат талбайдаа 1040 єрхийг багтаах юм байна.
Хадгалах
Уншигч таны энэ єдрийн амар амгаланг эрж, Францын дизайнерDominique Imbert-ийн яг л ийм амралтын єдрєєр гэр бvлийнхээ хамт дэргэд нь суухад хамгийн тохиромжтой гайхалтай євєрмєц хэв маяг бvхий ил зуухнуудыг толилуулж байна. Энэхvv ил зуухнууд нь ахин давтагдашгvй дизайн, гайхалтай тав тухыг хэрэглэгчиддээ бэлэглэх хамгийн євєрмєц бvтээлvvд болж чаджээ. Dominique Imbert-ийн амжилтын нууц нь захиалагчийнхаа яг юу хvсч буйг мэдэрч, аюулгvй байдлыг дээд зэргээр хангасан бєгєєд онцгой содон каминыг бvтээхэд оршино. Ер нь орчин vеийн камины дизайнерууд нь хуучны дадал болсон хэв маягийг эвдэж, захиалагчийнхаа гэр орны архитектурын євєрмєц шийдэл, ертєнцийг vзэх vзэлд нь зохицуулан урлагийн бvтээл маягаар туурвих хандлагатай болжээ. За ингээд хамгийн сvvлийн vеийн, хамгийн гайхалтай загвартай каминуудыг тухайн архитектурын бvтцэд зохицуулсан байдлаар нь хvлээн авцгаая.
Хадгалах
Эрхэм уншигч та хэрэв дарс шимэх дуртай нэгэн бол шилнийх нь бєглєєг хаях гэж яараад хэрэггvй гэж хэлмээр байна. Учир нь юмханаар юм хийж сурсан хvмvvс vvгээр бvхэл бvтэн байшинг гадарлаж маш чамин тансаг vзэмжтэй болгож болдгийг бидэнд хийж харуулжээ. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм гэдэг шиг, уусан дарсныхаа лонхыг цуглуулвал дулаахан хийгээд євєрмєц байшинтай болж болохнээ. За ингээд Европын нэгэн оронд лонхны бєглєєгєєр хэрхэн байшин гадарласныг сонирхоцгооё.
Хадгалах
Францийн “Рено” авто машины компани нь тогоор ажилладаг хэд хэдэн тэрэг vйлдвэрлээд байгааг танд сонирхуулъя. Эдгээр нь энэ долоо хоногт Франкфуртын авто vзэсгэлэнд албан ёсоор олны ємнє танилцуулагдах юм байна.“Рено” ZE(Renault ZE) хэмээн нэрлэгдсэн энэхvv цуврал авто машинууд нь бvгд хотын тємєр хvлгийн хэв маягийг хадгалсан бєгєєд арын хаалганууд нь дээшээ онгойгддогоос гадна дотоод засал нь зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан бvтэц зохион байгууллагатай ажээ.
Хадгалах
Мексикийн жижиг дунд vйлдвэрлэлийн дизайнер Виктор М. Алэман (Victor M. Aleman) нь орчин vеийн компакт унадаг дугуйн маш сонирхолтой тєслийг боловсруулан толилуулж байна. Тvvний гайхалтай оюуны ємч, шинэ технологи болсонUrban Bicycleхэмээх энэхvv унадаг дугуй нь бvрэн эвхэгддэг чанар болон євєрмєц тєрхєєрєє бусдаасаа давуу талтай юм байна. Уг бичил бєгєєд авсаархан тээврийн хэрэгслийг эвхчихсэн байхад хаа ч байсан зай хэмнэх ач холбогдолтой ажээ. За ингээд залуу дизайнерийн шинэхэн технологийн танилцуулгыг тайлбарын хамт хvлээн авна уу.
Хадгалах