Орчин vеийн ямар ч хvний байнгийн хэрэглээ, тэр ч битгий хэл бараг биеийнх нь ямар нэгэн эд эрхтэн шиг л байнга хамт байдаг хамгийн чухал хэрэглэл болсон флэш дискнvvдийг тєрєл бvрийн багтаамжтайгаас гадна есєн шидийн хэлбэр загвартайгаар бvтээдгийг бид эртнээс мэднэ. Бусдаас єчvvхэн ч гэсэн зvйлээрээ ялгарч, содон євєрмєц байхыг хvсдэг хvмvvс, тэр дундаа элдвийн сонин содон юманд дурладаг залуус бол флэш дискээ хvртэл сонгохдоо хамгийн гойд бєгєєд хvний санаанд багтамгvй загвартайг нь сонгодог. Тэгвэл та бид ч гэсэн юугаараа дутах вэ. Хамгийн содон загвартай флэшнvvдийн фото цуглуулгыг сонирхож, єєрт таалагдсанаа сэтгэлдээ хадгалчихаад, хожмын нэг єдєр хаа нэгтээ харвал худалдаж авч болох юм шvv дээ.
Хадгалах
Харахад ч тэр, хvрэхэд ч тэр гурвын гурван хєл нь хугархай энэхvv жижигхэн цагаан сандал нь хаанаа, юун дээрээ тогтоод байгаа нь мэдэгдэхгvй хачин харагдах бєгєєд дээр нь ямар ч хvнд жинтэй хvн суусан єгт ажрахгvй тогтох ажээ. Анх харсан хvн учрыг нь олохгvй гайхаж, ид шидийн сандал юм болов уу хэмээн зарим нэг нь хальтхан алмайрангаа толгойгоо итгэл муутайхан маажиж байх шиг. Гэтэл энэхvv сандалны нууц нь маш энгийн юм байна. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээрээс “ид шид”-ийн сандалны нууцтай танилцацгаая. Шинээр тусдаа гарч байгаа залуу хосуудын гэрт байвал ирсэн зочдыг хєгжєєх хамгийн сонирхолтой интерьерийн санаа байна шvv.
Хадгалах
MVRDV архитектурын компани нь Хятадын Ханчжоу дахь комикс болон хvvхэлдэйн киноны музейн барилгын тєслийн уралдаанд тvрvvлсэн байна. Энэхvv барилга нь хэний ч нvдээр, хаанаас нь ч харсан хvvхэлдэйн кино, комикс номын хуудсуудыг санагдуулах 6 ширхэг бємбєлєг хэлбэрийн vvл шиг ажээ. Vvл бvр дээр дvрс, бичиг урсах юм байна. Найман vvлний нэгэнд нь хvлээн авах єрєє, бусдад нь тогтмол vзvvлэнгvvд, тvр зуурын vзэсгэлэнгvvдийн танхим, кино заалууд, боловсролын тєв болон номын сангууд байрлах ажээ. Музейн нийт талбабй нь 30000 метр квадрат юм байна. Энэ нь Комикс болон хvvхэлдэйн киноны тєвийн нэгээхэн хэсэг нь юм байна. Барилгын хажууд нь томоос том цэнгэлдэх хvрээлэн байрлах юм. Тvvнчлэн уг тєвийн бvрэлдэхvvнд жил бvрийн хvvхэлдэйн киноны фестивалийг зохион явуулахад зориулсан экспо тєвийг байрлуулах ажээ. Хvрээлэнгээс гадна экспо тєвд офисын байрууд, зочид буудал болон конференц центрvvд байрлах болмжтой юм байна. Ингээд хvvхэлдэйн кинонд дуртай хvмvvсийн хувьд чєлєєт цагаа хамгийн хєгжилтэй єнгєрvvлэх боломжийг олгосон Хятад дахь хvрээлэнгийн нvсэр барилгын гадна болон дотор талын дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Владимир Путин саяхны нэгэн єдєр эх орныхоо авто машин vйлдвэрлэлийн наран мандах vеийн бvтээлvvдийн шинэчлэгдсэн загваруудыг сурталчлан, дэмжихээр Тольяти-г зорьжээ. Тэрээр шар єнгийн Lada Kalina болон хvрэн улаан єнгийн Lada Granta-гийн жолоог єєрийн биеэр барьж, тосгоныг зорьсон юм байна. Замд нь машин нь эвдэрч, Оросын машин vйлдвэрлэгч компаний ерєнхий захирал Игорь Комаровоор тэрэгнийхээ хамрыг онгойлгоод амжсан гэнэ. Ингээд Хойд Хєршийн ерєнхий сайд хэрхэн хуучны уламжлал болон эх орныхоо vйлдвэрлэлийг дэмжсэн талаарх мэдvvштэй бас сонирхолтой фото нийтлэлийг хvлээн авна уу.
Хадгалах
Австрийн хоёр дахь том суурин болох Грац хотыг дэлхий дахин алдарт Арнольд Шварцнеггерийн єлгий нутаг гэдгээр нь мэдэх билээ. Тvvнээс гадна Дэлхийн мянга мянган жуулчид уг хотын дундуур урсах Мур голын хоёр эргийг холбосон ер бусын гvvрийг vзэхийн тулд ийшээ зорьдог байна. Тодруулж хэлбэл энэ нь зvгээр ч нэг гvvр биш, харин дээрээ хиймэл аралтай гvvр гэдгээрээ алдартай. Чухам уг архитектурын бvтээлээс л Aiola Island гэдэг нэр томъёо гарсан юм байна. 2003 онд баригдсан уг гvvрийн дээр нь 350 хvн зэрэг байж болохуйц дээгvvрээ сvvдрэвчтэй тавцантай ажээ. Нью-Йоркийн архитектурч Вито Акконси энэхvv бvтээлийг туурвисан юм байна. Тvvний тайлбарласнаар энэхvv бvтээл нь хоёр єєр оршихуйг хооронд нь холбох бас нэгэн зvйл нь хаа газрын хvмvvсийг нэгтгэгч хvчин зvйл болж байх ёстой гэдгийг харуулахыг зорьжээ.
Хадгалах
iPad — бол хэрэглээний хувьд гайхамшигтай хэдий ч яг хэрэглэхэд хаана тавих, яаж барих тал дээрээ жаахан адармаатай, эмзэг бас барьц муутай эд билээ. Тэгвэл Сан-Фрацискогийн Ho Seth Quest компанийхан iPad хэрэглэгчдэд нэгэн тавиурыг санал болгож байна. Энэ нь iPad хэмээх уг тєхєєрємжийг хэрэглэхэд илvv хялбар, амар болгоход маш их нєлєєтэй юм. Hanfree тєхєєрємжийг aplle-ийн бvхий л мэдрэгчтэй технологиудад зориулсан тєрєл бvрийн чимэглэлийг бvтээдэг kickstarter vйлчилгээний тусламжтайгаар зах зээлд гаргаж байгаа аж. Тахир тємрєн баганы vзvvрт iPad тавих зориулалттай тунгалаг тавцанг байрлуулсан маш энгийн бvтэцтэй уг тавиур нь хэдийгээр харахад их л амар, хялбар санагдаж болох ч, vнэн хэрэг дээрээ маш олон туршилтын загваруудаас шилж сонгон байж одоогийн энэхvv хэв маягаар нь бvтээсэн юм байна. Ингээд 21-р зууны ажил хэрэгч хvн бvрийн сонголт болох iPad-ний хэрэглээг улам хялбарчлах бvтээлтэй танилцана уу.
Хадгалах
Вьетнамын Ханой компаний оффисийн зориулалт бvхий KSP Jürgen Engel Architekten International GmbH - архитектурын компанид дизайныг нь боловсруулсан барилгын тєслийг танд танилцуулж байна. Энэхvv архитектурын бvтээл нь 5 хэсгээс бvрдсэн 135 метр єндєртэй гоёмсог цамхаг болох юм. Ирээдvйн цементны vйлдвэрийн тєв оффист нь ресторан, vйлчилгээний газрууд, оффисууд байрлах ажээ. Ингээд орчин цагийн бvтээлч хvмvvн танд ирээдvйн бизнесийнхээ орон гэр нь болсон оффис, vйлчилгээний тєвийн тань санааг бэлэглэх архитектурын шинэ бvтээлийн дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Бидний амьдрал дээр роботжуулалт нь сансар судал, эрvvл мэнд, нийгмийн аюулгvй байдал, цэнгээнт тоглоом, хамгаалалт болон бусад чиглэлд ахицтай хєгжиж байна. Эдгээр машинуудын зарим нь бvрэн автомат, зарим нь хvнээс хамаарсан байхаас гадна бидний боломжийг нэмэгдvvлж, чадавхийг сайжруулж, очиход аюултай газар руу робот явж vvрэг биелvvлдэг болжээ. Одоо НАСА (NASA) сарны тойрог замд хэцvv даалгавар олон vйлдлийг биелvvлэхэд роботыг ашиглаж, 4 гаригийг танин мэдэхэд ажиллуулж байна. Удахгvй Цереру, Плутон гариг руу хоёр робот аялах ажээ. Энэ нийтлэлээс та роботын хєгжлийн талаар мэдэхээс гадна тэдэнтэй хамтран ажилладаг байгууллага, хvмvvсийг харах болно.
Хадгалах
Европын тэргvvлэх эр бэлгийн эсийн банкуудын нэг болох Копенгагены Nordisk Cryobank нь эмнэлгvvдэд эр бэлгийн эс тvгээхэд зориулсан маш содон хийцтэй боловч байгальд хор нєлєє багатай, тохь тухтай тээврийн хэрэгслийг бvтээсэн байна. Хиймэлээр vр суулгаснаар бий болох ирээдvйн хvvхдvvд (эр бэлгийн эсvvд) энэхvv эр бэлгийн эс хэлбэртэй дугуйны хєлдєєгчтэй саванд байрладаг байна. Тэгэхгvй бол сахилгагvй эсvvд чинь сvvлээрээ хий дэмий шарвасаар байгаад хамаг энергээ барж, vр тогтоох чадваргvй болно шvv дээ. Дугуйн дээрхи бичиг нь “Эр бэлгийн эсийн донер болцгооё” гэсэн уриа юм байна. Vнэн хэрэг дээрээ vvний оронд “Болгоомжтой, хvvхдvvд ачиж явна” гэж бичсэн бол арай дээр байсан юм шиг ээ, хэхэ.
Хадгалах
Ойрын жилvvдэд техник технологийн хурдацтай хєгжлийг дагаад зєгнєлт кинонд гардаг тэр зvйлс бодит амьдрал дээр биелэлээ олж байгааг хараад гайхаж бахадмаар боловч бас тvгшмээр ч юм шиг... Одоо та бvхэндээ кинонд гардаг агент 007-ын ашигладаг нисдэг тєхєєрємжийг амьдрал дээр илvv боловсронгуй хийсэн тухай танилцуулах гэж байна. Уг аппаратыг хийсэн компаний ажилтан Тайс: "Таны харж байгаа Хамбург хотын иргэн Вайт Вундерлих нь Жеймс Бондын дvрд тоглохыг одоохондоо санаархаагvй байна л даа, тэр бол сайхан инээмсэглэлтэй залуу, тvvнд ч энэ нисдэг тєхєєрємж илvv зохиж байгаа" хэмээн наргиан байдлаар хэлжээ. Вайт Вундерлих нисдэг тєхєєрємжєєр хэд хэдэн удаа Дама голын дээгvvр, бас тэгээд кинонд хvртэл энэ аппаратыг ашиглан зураг авахуулсан байна.
Хадгалах
Ердєє 20-хон єрєєтэй боловч жинхэнэ дээд зэрэглэл, диваажинд л байдаг байх гэмээр vйлчилгээ, орчныг зочиддоо мэдрvvлж чаддаг гайхамшигт "Grace Santorini" зочид буудлын дотоод засал, архитектурын шийдлийг уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Энэхvv буудлын барилгын тєслийн Divercity Architects-ынхан mplusm-тай хамтран боловсруулсан юм байна. Ингээд Грекийн Санторин арал дээр байрладаг ер бусын тансаг зочид буудлаар хамтдаа “аялцгаая. Олон газраар явж vзэх хvслийг тань асааж, очиж vзэх газруудын тань тоог нэгээр нэмэхийн сацуу барилгын дизайны нэгэн санааг энэхvv нийтлэл танд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Єнєєдєр хvн тєрєлхтний єдєр тутмын амьдралд хvч тvрэн орж ирсэн мэдрэгчтэй дэлгэц, удирдлагын функцтэй технологийн ирээдvйн хєгжлийг гайхалтайгаар зєгнєн, биежvvлсэн нэгэн ер бусын бичлэгийг тантай хуваалцаж байна. Ирээдvйд таны амьдрах орчин тэр чигээрээ технологи болж, та тvvнийхээ ачаар толинд харж байхдаа ч бусадтай харилцаж, хурууныхаа єндєгний ганцхан хєдєлгєєнєєр л бvхнийг удирдах боломжтой болно гэдгийг энд харуулжээ. Энэхvv бичлэг ч гарцаагvй vнэнийг зєгнєсєн гэдэгт итгэлтэй байна. Ингээд ойрын ирээдvйтэйгээ танилцацгаая.
Хадгалах